НҮҮРС, ЗУУХАНД ОЛГОЖ БУЙ ТАТААСЫГ ДУЛААЛГА, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЙДЭЛРҮҮ ҮЕ ШАТТАЙГААР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202603-69598

100,000

Дашмөнх ТЭНГИС

2026.03.27 17:47

Тайлбар:
Сайжруулсан зуух, түлш нь агаарын бохирдлыг түр хугацаанд бууруулах боловч асуудлыг үндсээр нь шийдвэрлэх урт хугацааны шийдэл биш билээ. Харамсалтай нь манай улс сүүлийн 15 гаруй жилд зуух, түлшнээс давсан шийдлийг төдийлөн нэвтрүүлсэнгүй. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдолд л гэхэд төслийн зууханд одоогийн ханшаар 165.85 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшинд 1.7 их наяд төгрөг, хагас коксжуулсан түлшинд 226 тэрбум төгрөг зарцуулаад байна. Түүнчлэн 28.2 тэрбум төгрөгөөр давхар шаталтад зуух худалдан авах тендер зарласныг та бүхэн санах биз ээ. Энэ хугацаанд агаарын тухай хууль болон агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан дулаалга, цахилгаан халаагуур, эрчим хүчний хэмнэлттэй технологи, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр зэрэг дунд ба урт хугацаанд голлох үүрэгтэй шийдлүүд орхигдож ирлээ. Тиймээс зуух, нүүрсэнд зарцуулж буй санхүүжилтийг агаарын бохирдлыг үндсээр нь арилгах шийдлүүдэд үе шаттайгаар шилжүүлэн олгох санал дэвшү

Өргөдөл

Өргөдөл: Монгол улсын их хурлын тамгын газарт өргөдөл гаргах нь: 2012 онд батлагдсан Агаарын Тухай Хууль нь Монгол улсын агаарын бохирдолтой тэмцэх бодлого, шийдлүүдийг тодорхойлж, 2017 онд баталсан Агаар, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хөтөлбөр нь тэдгээрийг хэрэгжүүлснээр 2025 онд агаарын бохирдлыг 80% бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэвч 2026 оны байдлаар хөтөлбөрийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Дээр дурдсан хууль, хөтөлбөрт түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, цахилгаан, дулаан хангамж эсвэл хийгээр айлуудыг халаах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болоод гэр, байшингийн дулаалгыг урамшуулах, эрчим хүчний хэмнэлт, орон сууцжуулалт, төвлөрлийг бууруулах гэх зэрэг богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээнүүд багтсан байдаг. Харамсалтай нь энэ хугацаанд төрийн зүгээс агаарын бохирдлыг сууриар нь арилгах арга хэмжээнүүдийг хангалттай дэмжилгүй харин зуух, түлшинд онцгой анхаарч ирсэнд олон нийт шүүмжлэлтэй байна. Тиймээс агаарын тухай хуульд "14.2. Төрөл бүрийн шатамхай түлш, зуух, яндан болон бусад галлагааны технологи ашиглаж буй өрхөд энэ хуулийн 6.1.6-д заасны дагуу олгох урамшууллыг үе шаттайгаар бууруулж, 2035 он бүрэн зогсооно." гэсэн шинэ заалтыг нэмж өгнө үү.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)