3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.01.04 08:49
Тайлбар:
Ипотекийн зээл авсан иргэд худалдаж авсан орон сууцныхаа нөхцлийг сайжруулах /байршил өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх г.м/ зорилгоор банкнаас авсан зээлийг бүрэн төлж барагдуулахгүйгээр зөвхөн барьцаанд байгаа өөрийн амьдарч байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлж өөр болон шинээр худалдан авч байгаа орон сууцаар банкны барьцаа хөрөнгийг хангах боломжийг нээх хууль, эрх зүйн орчин шаардлагатай байна. Ингэснээр банканд ямар нэгэн дарамт үүсэхгүй харин ч барьцаа хөрөнгийн чанар сайжирна.
Өргөдөл
Ипотекийн зээл олгож байгаа банк болон “МИК ОССК” ХХК нь ипотекийн зээлийн барьцаа хөрөнгөд тухайн зээлдэгчийн худалдан авсан орон сууцыг барьцаалдаг бөгөөд тухайн зээлийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлдөг. Гэвч уг зээл урт хугацаанд төлөгддөг учир бодит байдал дээр иргэдийн амьдралд олон төрлийн өөрчлөлт, санхүүгийн хувьд ахиц дэвшилт гардаг. Улмаар тухайн үед зээлээр худалдаж авсан орон сууцаа томруулах, байршил өөрчлөх зэрэг шаардлага үүссэн тохиолдолд тухайн зээлийг хааж дахин зээл авахаас өөр хуулийн ямарч боломж байдаггүй. Хэрэв барьцаа хөрөнгийн чанарыг сайжруулах тохиолдолд уг зээлийг бүрэн төлөхгүйгээр барьцаа хөрөнгийг солих боломжийг эрх зүйн хувьд нээлттэй болгож өгнө үү.
2024.04.02 19:03
2024.05.02 19:03