3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.03.20 18:14
Тайлбар:
Гэр бүл цуцлагдсаны дараа хүүхдээ асран тэтгээгүй эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлдөг хуулийн зохицуулалттай. Хүүхдийг 11 нас хүртэл нь 1 сард 150 орчим мянган төгрөг, 18 нас хүртэл 300 орчим мянган төгрөг байгаа нь тухайн хүүхдээ асраагүй эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг хэтэрхий багаар үнэлж байгаа хэлбэр юм. Иймд хүүхдэд олгох тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцдог болгохоор Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Өргөдөл
Хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлснээр эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл салалтыг бууруулах, өрх толгойлсон эцэг, эхийн тоог багасгах зэрэг ач холбогдолтой.