3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.06.29 17:31
Тайлбар:
Монгол Улсын татварын ерөнхий газар аль нэг аж ахуйн нэгжид шалгалт орсны улмаас үүссэн татварын нөхөн төлбөр, акт, алданги, торгууль гэх мэт маш олон дарамтыг нэгэн зэрэг давхардуулж үүсгэж байгаа нь бодитой төлөгдөх тал дээр маш их ачаалал, зөрүү үүсгэж байна.
Өргөдөл
Монгол Улсын татварын цахим мэдээллийн системд татвар төлөгчийн өр төлбөрийг харуулах өнөөгийн аргачлал нь нэг хяналт шалгалтын актаас үүссэн нөхөн татвар, торгууль, алданги зэрэг төлбөрийг тус бүрд нь өр болгон бүртгэж, нийт өрийн жагсаалтад салангид байдлаар харуулж байна. Энэ нь татвар төлөгчийн бодит өр төлбөрийн хэмжээнээс, үндсэн татварын хэмжээнээс маш их хувиар илүү давхар 2-3 төрлийн акт, алданги, торгууль гэж үүсгэж байгаа нь үнэхээр бодит бус төлөгдөх боломжгүй, өрийг аж ахуйн нэгжид үүсгэж улам дарамтыг бий болгож байна. Үүний улмаас төрийн мэдээллийн ил тод, үнэн зөв байх зарчим алдагдах, татвар төлөгчийг төөрөгдүүлэх, дампууруулах эрсдэл үүсч байна. Иймд татварын хууль тогтоомж болон холбогдох цахим мэдээллийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгож: * Нэг хяналт шалгалтын актаас үүссэн бүх төлбөрийг нэг өрийн бүртгэлээр нэгтгэн харуулах; * Нөхөн татвар, торгууль, алдангийг тухайн Аж ахуйн нэгжийн тайлант хугацаануудын борлуулалтын орлого, үйл ажиллагаатай уялдуулж тогтоож байх * Нийт төлөх дүнг нэгтгэн, давхар тооцож байгаа нэр томьёололуудыг үндэслэлтэй, аж ахуйн нэгжүүдийн төлбөр төлөх чавдарыг харж тогтоох * Татвар төлөгчид бодит үлдэгдэл болон төлбөрийн бүтцийг ойлгомжтой харах, төлөх боломжийг бүрдүүлэх; * Цахим мэдээллийн системийн бүртгэлийг үнэн зөв, ойлгомжтой, ил тод, шударга байх зарчимд нийцүүлэх