3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.07.14 09:15
Тайлбар:
Тээврийн хэрэгслийн дуу чимээний бохирдлыг зохицуулах шаардлагатай байна.
Дэлхийн ихэнх орон тээврийн хэрэгсэл, мотоциклын дуу чимээг ~80 дБ (гэрийн угаалгын машин ажиллах түвшний чимээ) гэж хязгаарладаг.
Харин манай улсад MNS 4599:2026 стандартаар мотоциклд 105 дБ (модны хөрөө рам ажиллах түвшний чимээ) зөвшөөрдөг. Энэ нь бид бусад орноос 7 дахин, ДЭМБ-ын 55 дБ зөвлөмжөөс 32 дахин чанга чимээтэй орчинд амьдарч байна гэсэн үг. Ийм нөхцөлд бүх насны иргэдийн сонсгол, зүрх судасны эрүүл мэнд, нойр, бүтээмж, сэтгэцэд шууд хохирол учирч байна.
Иймд MNS 4599:2026-ын 5.2.4-т нэмэлт өөрчлөлт оруулж стандартыг олон улсын жишигт хүргэх, Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд дуу чимээний бохирдлын талаар тодорхой заалтууд оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, "Дуу чимээний бохирдлоос хамгаалах тухай хууль" шаардлагатай байна.
Өргөдөл
Тээврийн хэрэгслийн дуу чимээний бохирдлыг зохицуулах шаардлагатай байна. Дэлхийн ихэнх орон тээврийн хэрэгсэл, мотоциклын дуу чимээг ~80 дБ (гэрийн угаалгын машин ажиллах түвшний чимээ) гэж хязгаарладаг. Харин манай улсад MNS 4599:2026 стандартаар мотоциклд 105 дБ (модны хөрөө рам ажиллах түвшний чимээ) зөвшөөрдөг. Энэ нь бид бусад орноос 7 дахин, ДЭМБ-ын 55 дБ зөвлөмжөөс 32 дахин чанга чимээтэй орчинд амьдарч байна гэсэн үг. Ийм нөхцөлд бүх насны иргэдийн сонсгол, зүрх судасны эрүүл мэнд, нойр, бүтээмж, сэтгэцэд шууд хохирол учирч байна. Иймд MNS 4599:2026-ын 5.2.4-т нэмэлт өөрчлөлт оруулж стандартыг олон улсын жишигт хүргэх, Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд дуу чимээний бохирдлын талаар тодорхой заалтууд оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, "Дуу чимээний бохирдлоос хамгаалах тухай хууль" шаардлагатай байна.