ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БУЙ 250 ХҮҮХЭД ТУТАМД 1 ХЭЛ ЗАСАЛЧ-БАГШИЙН ОРОН ТООГ БАТАЛЖ, АЖИЛЛУУЛДАГ БОЛОХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

161

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202511-23986

100,000

Жаргалант Мөнхнасан

2025.12.18 17:30

Тайлбар:
Боловсролын ерөнхий хуульд хөгжлийн бэрхшээлтэй бага насны бүх хүүхдийг ердийн цэцэрлэгт тэгш хамруулахыг тусган, одоо хэрэгжиж байгаа. Тэд ердийн хүүхдүүдтэй зэрэгцэн суралцахад өөрийгөө илэрхийлэх, бусдад ойлгуулах чадвар хомс байдаг. Мөн хамгийн засан сайжрах боломж өндөр байдаг 6 хүртэлх насанд нь тэднийг төрөлх хэлээ эзэмших, бусадтай харилцах боломжийг олгоход хэл засалч-багш чиглүүлэн, дэмжин туслах нь олон улсын жишиг юм. Мөн сүүлийн үеийн технологийн нөлөөллөөс эрүүл төрсөн хүүхдүүд ч хэлд орохгүй, ярих, илэрхийлэх чадвар сул байгаад онцгойлон анхаарлаа хандуулах цаг бидэнд тулгамдаад байна. Сүүлийн үеийн тандалт судалгаанаас 4 хүүхэд тутмын 1 нь хэл ярианы хөгжил хоцрогдож байна хэмээсэн байна. Сургуульд өөрийгөө илэрхийлэх чадвар сул, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд элсэн орсноор сурч хөгжих боломж нь хязгаарлагдаж, эцэг эх, багш нарын хувьд ч хүндрэлүүд маш ихээр гарч байна. Иймд Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байна.

Өргөдөл

Боловсролын ерөнхий хуульд хөгжлийн бэрхшээлтэй бага насны бүх хүүхдийг ердийн цэцэрлэгт тэгш хамруулахыг тусган, одоо хэрэгжиж байгаа. Тэд ердийн хүүхдүүдтэй зэрэгцэн суралцахад өөрийгөө илэрхийлэх, бусдад ойлгуулах чадвар хомс байдаг. Мөн хамгийн засан сайжрах боломж өндөр байдаг 6 хүртэлх насанд нь тэднийг төрөлх хэлээ эзэмших, бусадтай харилцах боломжийг олгоход хэл засалч-багш чиглүүлэн, дэмжин туслах нь олон улсын жишиг юм. Мөн сүүлийн үеийн технологийн нөлөөллөөс эрүүл төрсөн хүүхдүүд ч хэлд орохгүй, ярих, илэрхийлэх чадвар сул байгаад онцгойлон анхаарлаа хандуулах цаг бидэнд тулгамдаад байна. Сүүлийн үеийн тандалт судалгаанаас 4 хүүхэд тутмын 1 нь хэл ярианы хөгжил хоцрогдож байна хэмээсэн байна. Иймд Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж, хэлэлцэн батлахыг хүсье

2026.01.01 17:42

2026.01.31 17:42

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

161

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)