3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.01.31 13:46
Тайлбар:
Сар шинийн баяр болон үндэсний их баяр наадмын үеэр амрах өдрийг ажлын 5 өдрөөс доошгүй болгох, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд амралтын өдөр давхацсан тохиолдолд дараагийн ажлын өдөр нөхөж амардаг болгох тухай
Өргөдөл
Өргөдөл гаргах тухай Санал Сүүлийн өдрүүдэд иргэдийн зүгээс сар шинийн баяр болон үндэсний их баяр наадмын үеэр ажлын 5 хоног амарч байх, мөн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд тухайн өдрийг нөхөн амрах зохицуулалт хийх талаар санал хүсэлтийг ихээр гаргаж байна. Иргэдийн гаргасан эдгээр саналууд нь амралт, ажил амьдралын тэнцвэрийг хангах, баярын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлэх, гэр бүл, нийгмийн харилцааг дэмжих ач холбогдолтой тул энэ асуудлыг судлан үзэж, шаардлагатай тохиолдолд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд” нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг харгалзан үзэхийг хүсч байна. Энэхүү саналыг хууль зүйн болон эдийн засгийн үүднээс нягтлан судалж, холбогдох шийдвэр гаргахыг хүсье. Хүндэтгэсэн, Монгол Улсын иргэн Д.Алтанхуяг
2025.02.20 08:46
2025.03.22 08:46