3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.01.10 19:38
Тайлбар:
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 41.12, 41.13.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна./ гэх залттай зөрчилдөж байна гэж үзэж байна. УИХ-ын гишүүн нь хувь хүнийхээ хувьд МУ-ын иргэн байсаар байтал МУ-ын бусад иргэнээс илүүтэйгээр эрүүл мэнд, цалин хөлс, тэтгэмж авахаар хуульчилсан байгаа нь МУ-ын иргэнийг эрхэлсэн ажил, албан тушаал, ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна.МУ-ын УИХ-ын гишүүн нь Ард түмний элч төлөөлөгч болохоос сувилалд хэвтсэн өвчтөн эсвэл амрагч биш юм.
Өргөдөл
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 41.12, 41.13.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна./ дахь заалттай зөрилдөж байна гэж үзэж байна. УИХ-ын гишүүн нь хувь хүнийхээ хувьд МУ-ын иргэн байхад ажил мэргэжлээр нь халхавчилж ангилж ялган МУ-ын бусад иргэнээс илүүтэйгээр эрүүл мэнд, цалин хөлс, тэтгэмж авахаар хуульчилсан байгаа нь МУ-ын иргэнийг эрхэлсэн ажил, албан тушаал, ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна.МУ-ын УИХ-ын гишүүн нь Ард түмний элч төлөөлөгч болохоос сувилалд хэвтсэн өвчтөн эсвэл амрагч биш юм. Иймд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9./Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно./ 41.12./Гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж даатгалын хураамжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ./ 41.13.4./гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах./ дэх заалтуудыг хүчингүй болгох тухай саналыг УИХ-д уламжилж өгнө үү.
2025.03.26 19:20
2025.04.25 19:20