3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.08.10 10:24
Тайлбар:
Сүүлийн жилүүдэд орой болон шөнийн цагаар стандарт бус, нэмэлт тоноглолтой болон тусгайлан чанга дуу чимээ гаргахаар өөрчилсөн яндантай авто машин, мотоцикл зэрэг моторт тээврийн хэрэгсэл орон сууц, гэр хорооллын бүсээр хурд хэтрүүлэн явах тохиолдол ихэсч байна.
Өргөдөл
Орой, шөнийн цагаар чанга дуу чимээтэй моторт тээврийн хэрэгсэл (янданг нь өөрчилсөн авто машин, мотоцикл гэх мэт) явж оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж байгааг бууруулах, торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх өргөдөл Иргэдийн амьдрах орчин, эрүүл мэнд: Оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд иргэд, ялангуяа бага насны хүүхдүүд, өндөр настнууд болон өдөржин ажиллаж ядарсан иргэдийн амар тайван байдал ноцтой зөрчигдөж, стресс, нойргүйдэлд хүрэх гол үндэс болж байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь: Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулиар ногдуулж буй торгуулийн хэмжээ бага байгаа нь зөрчил гаргагчдад сануулга, дарамт болж чадахгүй, зөрчлийг дахин дахин гаргахад нөлөөлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдал: Дуу чимээ ихтэй тээврийн хэрэгслүүд нь ихэвчлэн шөнийн цагаар хурд хэтрүүлэн уралдах байдлаар замын хөдөлгөөнд оролцдог тул зам транспортын ослын эрсдэлийг үлэмж нэмэгдүүлдэг. Иймд иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс: Шөнийн цагаар (22:00–06:00) суурьшлын бүсэд стандартоос давсан дуу чимээтэй моторт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг бүрэн хориглох. Уг зөрчилд ногдуулах торгуулийн хэмжээг шаталсан байдлаар үлэмж нэмэгдүүлэх эсвэл дахин зөрчсөн тохиолдолд жолоодох эрхийг хасах хүртэл хариуцлагыг чангаруулах шаардлагатай байна.