"НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ" ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

34

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202405-74942

100,000

Болд МӨНХЖАРГАЛ

2024.05.18 09:43

Тайлбар:
"НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ" хуулийн зохицуулалтаар бүх нийтээр амрах 16 өдрийг нэгтгэн 1 жилд 3 удаа чанартай амарч, бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх боломж байна. Ажил хөдөлмөр эрхлэгчид, төрийн алба, бизнесийн болон олон улсын байгуулллагууд зэрэг бүх оролцогч талуудад энэхүү шийдэл нь эерэгээр тусах магадлалтай бөгөөд дэлхийн зарим улс орнууд ийм жишгээр бүх нийтээрээ амардаг байна. Иймд энэ хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байна.

Өргөдөл

"НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ" хуулийн зохицуулалтаар нийт 16 өдөр бүх нийтээр амрах байдаг. Асуудал-1: Зарим жилүүдэд эдгээр өдрүүд нь 7 хоногийн амралтын өдрүүдээр эсвэл 7 хоногийн эхний болон сүүлийн өдрүүдээр таарвал тухайн үед нь ЗГ-аас зохицуулалт хийдэг. Эдгээр зохицуулалт нь ажлын төлөвлөлт, бүтээмжид сөргөөр нөлөөлж, бизнес эрхлэгчдийг бухимдуулдаг. Асуудал-2: Наадам, цагаан сараас бусад баярын өдрүүд нь ганцхан өдөр байдгаас шалтгаалан ач холбогдлыг нь ойлгох байдал хангалтгүй, зөвхөн амрах, ажил хийхгүй байх үүднээс ихэнхи нь хүлээн авдаг. Асуудал-3: Цагаан сарын баяраар хот суурингийн иргэд ихэвчилэн хөдөө явдаг бөгөөд энэ үед цаг агаар, замын байдал таагүй, өдрийн гэгээтэй цаг хугацаа богино, эрт харанхуй болдог, сар шинийн 2-3 хоногт багтаан шинэлэж дуусгаад буцах зэргээс шалтгаалан яаруу давчуу, согтуу хөлчүү явдагаас авто замын осол их гарч, баярт биш золгүй, гунигт өдрүүд болж хувирдаг зэрэг нийтлэг практик үргэлжилсээр удаж байна. Асуудал-4: Жилд ажлын 52 долоо хоног байдагаас одоогийн хуулиар 9 долоо хоногийг нь бүх нийтээр амрах өдрөөс шалтгаалан бүрэн ашиглаж чаддагүй. Шийдэл: Эдгээр бүх нийтээр амрах өдрүүдийг нэгтгэн, 3 хэсэгт хувааж, ач холбогдолтой, аюулгүй амарч, чанартай, бүтээмжтэй ажиллах шаардлагатай байна, мөн энэхүү амралтын өдрүүд нь дотоодын аялал жуулчлал түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх магадлалтай тул наадмаар ажлын бүтэн 5 хоног, цагаан сараар ажлын бүтэн 5 хоног, шинэ жилээр ажлын бүтэн 5 хоног, нийт 15 хоног амрахаар зохион байгуулбал нийт 53 долоо хоногийн 49 долоо хоногт төрийн, бизнесийн, олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, иргэд бүтэн 3 долоо хоног чанартай амарч, ажилдаа эрч хүч, урам зоригтой байх нөхцөл бүрдэхээр байна. Иймд энэ шийдэл боломжтой эсэх талаар судалгаа, асуулга явуулж санал болгож буй хувилбараар хуулийн төсөл боловсруулж, батлуулах эсэхийг дэмжиж санал, шүүмжээ ирүүлнэ үү.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

34

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)