ИРГЭН БҮРТ ГАЗАР ӨМЧЛҮҮЛЬЕ - ХУГАЦААГ 10 ЖИЛЭЭР СУНГАЯ!

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

983

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202610-48234

100,000

Рэгзэн ШИНЭГЭРЭЛ

2026.11.11 11:44

Тайлбар:
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн зохицуулалтын хугацаа 2028 оны 5 дугаар сарын 1-нд дуусна. Гэвч олон иргэн газар өмчлөх эрхээ эдэлж чадаагүй байна. Иймд уг хугацааг 2038 он хүртэл 10 жилээр сунгаж, газар өмчлүүлэх ажлыг жил бүр эрчимжүүлэн, газар өмчлөх эрхээ эдэлж амжаагүй иргэдэд бодит боломж бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Өргөдөл

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Гэвч 2003 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хуулийн хүрээнд олон иргэн газар өмчлөх эрхээ өнөөдрийг хүртэл эдэлж чадаагүй байна. Иргэдэд өмчлүүлэх газрын хүрэлцээ, байршил, дэд бүтэц, газар зохион байгуулалтын төлөвлөлт болон хэрэгжилтийн хүндрэлээс шалтгаалан хуулиар олгосон эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломж хязгаарлагдсаар байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх зохицуулалтын хүчинтэй хугацаа 2028 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дуусахаар байна. Иймд Монгол Улсын Их Хуралд дараах асуудлыг шийдвэрлүүлэхээр энэхүү нийтийн өргөдлийг гаргаж байна. **Нэгдүгээрт.** Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг 2038 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 10 жилээр сунгах. **Хоёрдугаарт.** Иргэдэд газар өмчлүүлэх ажлыг жил бүр эрчимжүүлж, өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, хамрагдах иргэдийн тоог жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодорхой тусган, хэрэгжилтийг хангах зохицуулалтыг боловсронгуй болгох. **Гуравдугаарт.** Газар өмчлөх эрхээ эдлээгүй иргэдийн тоо, жил бүр өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, хүсэлтийн бүртгэл, шийдвэрлэлтийн явц болон хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод мэдээлж, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх. **Дөрөвдүгээрт.** Иргэн оршин суугаа газрын харьяаллаас үл хамааран Монгол Улсын аль ч аймаг, сум, тосгон, дүүрэгт иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газраас сонгон, газар өмчлөх хүсэлтээ E-Mongolia болон EGazar цахим системээр дамжуулан гаргах боломжийг бүрэн бүрдүүлэх. Иргэд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, боломжит нэгж талбарын мэдээллийг цахимаар үзэх, сонгох, хүсэлтээ илгээх, бүртгэлийн дараалал болон шийдвэрлэлтийн явцыг хянах нэгдсэн, ил тод тогтолцоог бий болгох. Үүнтэй холбоотой шаардлагатай хууль, журмын өөрчлөлтийг хэрэгжүүлэх. Газар өмчлөх эрх нь зөвхөн хуульд бичигдсэн эрх төдий бус, Монгол Улсын иргэн бүр бодитоор эдлэх боломжтой эрх байх ёстой. Иймд дээрх асуудлыг судлан хэлэлцэж, холбогдох хууль тогтоомжид шаардлагатай өөрчлөлт оруулан шийдвэрлэхийг Монгол Улсын Их Хурлаас хүсэж байна.

2026.11.12 14:43

2026.12.12 14:43

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

983

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)