3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.05.06 09:56
Тайлбар:
Оны 09 сараас хойш төрсөн хүүхдүүдийг бүтэн 6 нас хүрсэн хойно нь буюу дараа онд ЕБС-д хамруулах нь бага ангийн багшийн ачаалал тэнцвэржих, хүүхдийн бага ангийн боловсрол хоцрогдолгүй явагдах давуу талтай.
Өргөдөл
ЕБС-ийн нэгдүгээр ангид бүтэн 6 нас хүрсэн хүүхэд буюу тухайн оны 09 сараас өмнө төрсөн хүүхдүүдийг хамруулж, тухайн оны 09 сараас хойш төрсөн хүүхдүүдийг дараа онд нь нэгдүгээр ангид хамруулах. 0-6 насны хүүхдийн хөгжил нь сарын ялгаа их мэдрэгддэг. Оны эхэнд буюу 1 сард гарсан хүүхэд оны сүүл 12 сард гарсан хүүхдүүдийн танин мэдэхүй, биеийн хөгжил, хэл яриа бие даах чадвар маш их зөрүү гардаг. Хүүхэд бүтэн 6 нас хүрээд сургуульд ороход бага ангийн багшийн ачаалал багасах, бага ангийн хүүхдийн хичээлийн хоцрогдол нийтээрээ багасах давуу талтай. Мөн сүүлийн үеийн хүүхдүүдийн хэл ярианы хөгжил муу байгаа нь 6 нас гүйцэт хүрээгүй хүүхдүүд нэгдүгээр ангид ороод илүү их хоцрогдож бага боловсролын суурь хоцрогдолтой тавигдаж цаашлаад энэ нь дунд ахлах ангийн сурлага муу байх, хүүхдийн өөртөө итгэлтэй байх хувь хүний хөгжилд муугаар нөлөөлж байгаа сул тал болох эрсдлийг дагуулж байна. Хөгжилтэй орнуудад 09 сараас хойш төрсөн хүүхдүүдийг дараа жилд нь хамруулдаг хуультай байдаг. Энэ жишгээр 09 сараас хойш төрсөн хүүхдүүдийг дараа онд нь сургуульд хамруулах.