1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2023.10.30 08:55
Тайлбар:
Шударга өрсөлдөөний зарчим дээр тулгуурлаж хэрэглэгчид нь өөрсдийн сонголт дээр үндэслэн үзэх сувгуудаа сонгож сувгуудаа нээх хаах, төлбөрөө төлөхөө шийддэг болох. Ямар ч сонирхолтой үзэх зүйл байхгүй улс төрийн тархи угаалт хийдэг, хүчээр олон нийтээс татаас авдаг энэ олон телевизүүд нийгэмд ямар ч хэрэг байхгүй гэж шударгаар хэлмээр байна.
Өргөдөл
Хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэгчдийн халааснаас цахилгааны төлбөр, зурагтын төлбөр дээр нэмж хүчээр авдаг Өргөн нэвтрүүлгийн ТВ-үүдийн хураамж 2500₮, Шугамын радионы төлбөр 300₮ зэрэг хуульчилсан дээрмийг эргэж харах, зогсоох шаардлагатай юм билээ. Иргэд аваагүй үйлчилгээнийхээ төлөө төлбөр төлөх нь шударга бус. Хүссэн үйлчилгээгээ сонгож аваад, зохих төлбөрөө төлөх нь шударга ёсонд нийцнэ.
2023.12.18 09:19
2024.01.17 09:19