АВТОМАШИНЫ БОЛОН АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТАТВАРЫГ БУУРУУЛАХ

Дэмжигчдийн тоо хүрсэн

1. Ажлын хэсэг байгуулах

33,216

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202604-36963

33,000

Энх-Амар БАЯСАЛЦЭНГЭЛ

2026.04.17 14:44

Тайлбар:
Автомашины болон зам ашигласны татварыг буцааж бууруулах шаардлагыг хүргүүлж байна.

Өргөдөл

2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдэл нь үндэслэлгүй, шударга бус, хууль зөрчсөн тул буцааж хуучин хэвэнд нь оруулахыг шаардаж байна. Автомашины татвар 300%, зам ашигласны төлбөр 500% нэмэгдсэн хэдий ч автозам сайжраагүй, эвдрэлийг засаагүй, тэмдэг тэмдэглэгээг тодруулаагүй зэргээр энэхүү өссөн татвар үр дүнгүй байгаа нь харагдаж буй тул татварын нэмэгдлийг цуцлан зөрүүг буцааж олгохыг шаардаж байна.

2026.05.28 18:43

2026.06.27 18:43

Дэмжигчдийн тоо хүрсэн

1. Ажлын хэсэг байгуулах

33,216

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)

  1. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулсан 2026.07.01 08:33:20
    Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Э.Баясалцэнгэлээс ирүүлсэн “Автомашины болон авто зам ашигласны татварыг бууруулах” гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах нийтийн өргөдөл нь /2026.06.27/ 33.216 иргэний дэмжсэн санал авсан. Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын чуулганы 2026.06.30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар ажлын хэсэг байгуулах саналтай нийтийн өргөдлийг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Төсвийн болон Өргөдлийн байнгын хороодуудад хуваарилсан тухай танилцуулсан.