3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.01.04 08:48
Тайлбар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум нь Монгол улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй 5 газрын нэг болох Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт газарт оршдог юм.
Хархорин хотын одоогийн ашиглаж байгаа хогийн цэг нь Тусгай хамгаалалттай
газар нутагт багтах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хогийн цэгийг сонгох шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй байна. Сумын төвийн статустай боловч бусад сумын төвүүдтэй харьцуулахад 2 -оос 10 дахин их хүн амтай, зарим аймгийн төвийн хэмжээнд байна. Аялал жуулчлал ихээхэн хөгжсөн, баруун бүсийн төв зам дайран өнгөрдөг учир гадаад, дотоодын аялагчидын гол дамжин өнгөрөх бүс нутаг юм. Мөн Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тиймээс одоогийн сумын хогны менежментийг сайжруулж, үүсэн гарч буй хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх зорилготойгоор ард иргэдийн гарын үсэг цуглуулж байна.
Өргөдөл
Монгол оронд тулгамдаж буй асуудлуудын нэг хог хаягдлын менежмент юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудтай харьцуулахад Монгол орны хөдөө, орон нутагт Засгийн Газрын анхаарал бага байдаг тул энэ судалгааны ажил хөдөө, орон нутаг руу чиглэсэн. Энэхүү төслийн ажил нь Монгол орны хөдөө орон нутгийн бүх нөхцөл байдлыг хамрах зорилгогүй хэдий ч стандарт хөдөө орон нутгийн төлөөлөл нь сумын төвийн иргэд, малчид, мөн зуны улиралд жуулчдын урсгалыг хослуулсан хөдөөгийн суурин газар гэдгийг дурьдах нь зүйтэй. Иймээс, бид эдгээр шалгуурыг хангасан жишиг сумыг сонгосон. Хархорин хот нь Орхон голын хөндийд оршдог бөгөөд Орхон голын хөндий нь Монгол улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй 5 газрын нэг юм. Хархорин хотын одоогийн ашиглаж байгаа хогийн цэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт багтах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/445 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан хогийн цэгийг сонгох шалгуур үзүүлэлтүүдийн хангахгүй байна. 2017 онд шинэчлэгдэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн дагуу хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфиллын бүтэц, булшлах технологиос хамааруулж гурван зэрэглэлээр ангилдаг бөгөөд Хархорин хотын хогийн цэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах юм. Тус хоёрдугаар зэрэглэлд хамаарах хогийн цэг нь газрын доорх усны хяналт-шинжилгээний худагтай байх, хог хаягдлын хучилтын хөрс нөөцлөх талбайтай, хог хаягдлын ялзралаас үүсэх хийг зайлуулах хоолойтой, үерийн хамгаалалтын далан, хур борооны ус зайлуулах сувагтай байх зэрэг болон бусад шаардлагуудад нийцсэн байх ёстой юм. Иймд, Хархорин хотын хогийн цэгийг хууль журмын дагуу дахин төлөвлөх шаардлага үүсэж байна. Хархорин хот нь сумын төвийн статустай боловч бусад сумын төвүүдтэй харьцуулахад 2 -оос 10 дахин их хүн амтай, зарим аймгийн төвийн хэмжээнд байна. Аялал жуулчлал ихээхэн хөгжсөн, баруун бүсийн төв зам дайран өнгөрдөг учир дайран өнгөрөгсөд ихтэй юм. Мөн, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу шинэ хот байгуулагдахад Хархорин хотод төвлөрөх хүн амын ачаалал ихсэж түүнийг даган үүсэх ахуйн хог хаягдлын хэмжээ тэр хирээр нэмэгдэх юм. Хэдийгээр Хархорин хот нь бусад сумын төвөөс хүн амын тоо, үүсэж буй хог хаягдлын хэмжээний хувьд ялгаатай боловч хог хаягдлын бүтэц нь бусад орон нутгийн суурин газруудын адил малын гаралтай хаягдал буюу яс, арьс, хонины нэхий зэрэг органик хаягдлаас голчлон бүрдэж байна. Үүнээс гадна дээр дурдсанчлан дайран өнгөрөгсөд болон жуулчид ихтэй учир ус ундааны болон нэг удаагийн хуванцар савны хаягдал элбэг байна. “Waste – to - Resource” зарчмаар эдгээр төрлийн хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж өндөр юм. Жишээ нь малын гаралтай органик хаягдлаас био-метан хийг гарган авч дотоодын хэрэгцээг хангаж болох юм. Иймд, тус хотын онцлогт тохирсон, бусад ижил төстэй суурин газруудад ашиглах боломжтой хог хаягдлын менежмент зайлшгүй шаардлагатай байгаад үндэслэн тухайн сум болон хөрш Хужирт, Хотонт, Хашаат сумдын хог хаягдлыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулж, тухайн бүс нутгийн хогны менежментийг орчин үеийн техник технологид суурилсан үйлдвэр байгуулж, ил задгай хог хаягдлаас гарч буй хүлэмжийн хийг бууруулах, ажлын байр бий болгох гэх мэт ач холбогдол бүхий төсөлд энэхүү хүсэлтийг гаргаж байна.
2024.01.16 18:37
2024.02.15 18:37