3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.10.20 18:30
Тайлбар:
НӨАТ суутган төлөгч болох босго хэмжээ 50 сая байгаа одоогийн нөхцөл байдалд маш тохиромжгүй хэмжээ яагаад гэхээр энэ нь 2016оны босго Монгол Улс бичил, жижиг бизнесийг дэмжих хууль, хөтөлбөр боловсруулсаар байгаа тэгвэл "Бичил Бизнес Эрхлэгч"гэж 10хүртэл ажилтантай 300сая хүртэл орлоготой гэж заасан байдаг ч одоогоор нүдээ олсон дэмжлэг байхгүй учир хувь хүн, хуулийн этгээд гарааны бизнес хийж эхлээд удаагүй байтал НӨАТ төлөгч болдог энэ нь ҮНЭ нэмэхэд хүргэдэг тул борлуулалтад сөргөөр нөлөөлдөг ийм болохоор НӨАТ төлөгч болохоос зайлс хийж зугтах мөн борлуулалтаа нууж баримт өгөхгүй байдал томоохон зах, лангуу гээд маш олон газар байна тэгвэл энэ босго 300сая болбол Цахим баримт өгөх байдал эрс нэмэгдэж тэр чинээгээр Улсад төвлөрөх Орлогын Албан Татвар нэмэгдэх маш сайн талтай .
Өргөдөл
Өргөдөл гаргах нь: Хувь хүн, хуулийн этгээд Үйл ажиллагааны Борлуулалтын орлого 50сая төгрөгт хүрсэн бол шууд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх ёстой энэ 50 сая гэж хэмжээ бол 2016оны босго тул энэ хэмжээг 2024 оноос 300сая төгрөг болгох хүсэлтэй байгаа тул уг өргөдлийг хүлээж авна уу Өргөдөл гаргаан Иргэн Л.Болдбаатар
2023.10.20 20:23
2023.11.19 20:23