НИЙСЛЭЛ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫГ ИРГЭДЭЭС СОНГОДОГ БОЛОХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3,979

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202310-39605

100,000

Монхор ТӨРТОГТОХ

2023.10.19 20:04

Тайлбар:
Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2022 оны эцсээр 1,665,469 хүн оршин сууж байна. Тус өргөдлөөр хотын даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог байсан бол МАН-ын Удирдах зөвлөлөөс Сумьяабазар болон Нямбаатар нарыг 100% сонгохгүй байсан, энэ хэдэн гишүүд ч их хурлын суудлаас татналзаж нэр дэвших нь юул бол. Даанч Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд "аймаг, нийслэлийн Засаг даргыг харьяа НИТХ нь хуралдаж, сонгон Ерөнхий сайд батламжилна" гэж заасан нь төлөвшөөгүй улстөрчдийн хувьд нийслэлийн 1.6 сая иргэний эрх ашиг юу ч биш болж хувиргах нь тэр. Тиймээс холбогдох хуулийн зүйл заалтад яаралтай өөрчлөлт оруулж ХОТЫН ЗАСАГ ДАРГАА ИРГЭД ӨӨРСДӨӨ СОНГОДОГ тогтолцоонд шилжиж намын өмнө бус цэвэр иргэдийн өмнө хариуцлага хүлээх хүнээ сонгье!

Өргөдөл

Нийслэл хотын захирагч нь улс төрийн томилгоогоор шууд томилогддог балгийг Нийслэлчүүд олон жил амслаа. Эцэст нь сайн нэртэй ирсэн хүн ч байхгүй, сайн нэртэй буцаж байгаа хүн ч алга. Ард түмэн бид өөрсдийн амьдрах байр, ажиллах цаг хугацаа, сурах орчин, хүүхдэд ээлтэй хандлага зэргээс өнөөдрийг хүртэл тунгаан бодоход хэзээ ч үүнээс цааш цементен ой, усан зам, модгүй хиймэл зүлгэндээр, зам дээр гараад явдаггүй машинтай, чадваргүй луйварчидаар өөрсдийн амьдрах газраа зохион байгуулмааргүй байна. Тиймээс Хотын даргыг Их хотын иргэд өөрсдөө сонгож, шахалт шаардлага, өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрийг нь үдээр үзэж, дэмжиж ажиллах итгэлтэй хүнээ гаргахаас өөр ямар ч замгүй боллоо. Тоон хувиар аваад үзэхэд Их хурдалд сонгогдоход хамгийн ихдээ 45.000 хүний санал авдаг бол Их хотын дарга маань 1.666 сая гаруй хүний төлөөлөл байх ёстой гэж үзэж байна. Тус саналыг маань дэмжин 100.000 хүний гарын үсэг бүрдвэл Улсын Их Хурлаар шууд хэлэлцэх асуудалд оруулж ямар нэгэн шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

2023.10.19 21:24

2023.11.18 21:24

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3,979

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)