3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.10.18 20:12
Тайлбар:
Ардчилсан хувьсгалаас хойших шинэ тогтолцооны 33 жилд боловсролын чанар алхам алхмаар ухарсаар байна. Үүний гол шалтгаан нь төр засгийн зүгээс боловсролын салбар руу чиглэсэн тогтвортой, шийдвэртэй арга хэмжээг авахгүй орхигдуулж ирсний үр дагавар. Монголын төр сүүлийн 30 гаруй жилд эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлдэг багш нар, эрдмийн гэрэлт өргөө болсон сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг дорвитой нэмэгдүүлэлгүй аргацаасан арга хэмжээ авч ирснээр олон мянган чадварлаг багш нар боловсролын салбараас дүрвэн дайжсаар байна. 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын салбар 15 хувийн боловсон хүчний хомсдолд орсныг тоо баримтаар харж болно. Боловсролын салбараа хүний нөөцийн хомсдлоос гаргах, боловсролын чанарыг сайжруулах үндсэн арга зам нь салбарын багш, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах явдал мөн. Иймээс төрийн зүгээс нэн яаралтай шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.
Өргөдөл
Улс эх орны хөгжлийн тэргүүлэх салбар нь боловсрол мөн. Монгол улсын хувьд ч боловсрол тэргүүлэх салбар гэдгийг Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:” гэж заажээ. Өнөөдөр боловсролын салбарын ачааны хүндийг үүрдэг багш нар 1273000 төгрөг буюу 368 ам.доллар, боловсролын үйлчилгээний ажилчдын цалин 750000 буюу 217 ам.доллартой тэнцэж байгаа нь сүүлийн 30 гаруй жил энэ салбарын багш ажилчдын цалин бодитоор нэмэгдээгүй гэдгийг харж болно. Үүний хор уршгаар боловсролын салбар хүний нөөцийн хомсдолд орох, улмаар боловсролын чанар буурах үндсэн нөхцөл болж байна. Иймээс 2024 оны 01-р сарын 01-нээс Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын цалингийн доод хэмжээг 1000 ам доллартой, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод хэмжээг 800 америк доллартой тус тус тэнцэхүйц болгох хуулийн төслийг санаачилж байна. Дэмжиж өгнө үү. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Дашнямын МӨНХБААТАР
2023.10.18 22:53
2023.11.17 22:53