3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.10.30 10:36
Тайлбар:
АЯГАНЫ АЛГААС
АДУУНЫ АЛАГ ДЭЭР
Манай улсын хувийн хэвшлийн ЕБС-д суралцаж байгаа 6-10 насны 25000 бяцхан иргэндээ УЛСЫН ТӨСВӨӨС ҮДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ ОЛГОХ хуулийн төсөл санаачлах тухай
Өргөдөл
Сурагчдын “Үдийн хоолонд” нэг ам.доллар зориулахад “ Эрүүл мэндийн салбар”-т есөн ам.долларын зардлыг хэмнэдэг гэх тооцооллыг Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (WFP)-өөс гаргажээ. Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид 380 гаруй мянган хүүхэд суралцаж байгаа билээ. 2023 оны 7 сарын 7 өдрөөс хэрэгжиж эхэлсэн Боловсролын Ерөнхий хуулийн 38.5-д “ 38.5.Улсын төсвөөс дараах зардлыг санхүүжүүлнэ:” мөн хуулийн 38.5.6-д “.төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардал;” гэж хуульчилсан байх ба хувийн хэвшлийн ЕБС-ийн 25000 бяцхан сурагчийг ялгаварлан үлдээжээ. Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг. Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ. Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж болгоно. Гэтэл хувийн хэвшлийн салбарт суралцаж буй ЕБС-ийн 6-10 настай 25000 бяцхан иргэдийн хоолны мөнгийг хасаж ЯЛГАВАРЛАСАН нь ичгүүртэй байх тул яаралтай дээрх хуулийн заалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байна. Дэмжиж өгнө үү. “ Ачит Алтан Хүрд” НҮТББ-ын тэргүүн Бүжинлхамын Алтанцэцэг
2023.10.30 18:56
2023.11.29 18:56