3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.10.18 20:16
Тайлбар:
Одоогийн байдлаар монгол улсын иргэн тус бүрд Эрдэнэс Таван толгой ХК-ий 1072 ш хувьцааг эзэмшүүлсэн. Энэ нь тухайн компаний нийт хувьцааны хэдэн хувь болох талаар эрх зүйн зохицуулалт, тооцоолол байхгүй байна. Мөн төрийн өмч гэх нэрийн дор Монголын нийт ард түмний баялаг болох ашигт малтмал эзэнгүйдэж, үнэгүйдэж, үргүйдэж үүнээс үүдэн хулгай нүүрлэлээ. Иймд ард түмэнд өмчийг нь хувьцаа хэлбэрээр олгож, өмчөө эзэнтэй болгох цаг ирлээ. Мөн монгол улсын ард иргэд өмчтэй, баялагтай, баялагаа тэгш хүртээмжтэй ашиглах боломжийг хангах нь төрийн үүрэг мөн.
Өргөдөл
Эрдэнэс Таван толгойн иргэн тус бүрт 1072 нэгж ширхэг хувьцаа эзэмшүүлснийг 3300 нэгж ширхэг болгож нэмэгдүүлэх, мөн иргэд өөрийн ногдох хувьцааны 33% тай тэнцэх хэмжээний хувьцааг нээлттэйгээр бирж дээр арилжах, барьцаалах, бэлэглэх эрхтэй байхаар хуульчилж өгнө үү
2023.10.18 21:29
2023.11.17 21:29