НДШ-Г ТАТВАРТАЙ АДИЛТГАН ХҮЧЭЭР АВАХЫГ ЗОГСООХ. ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

566

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202311-99302

100,000

Цоггэрэл БААТАР

2023.11.07 10:06

Тайлбар:
Даатгал бол албан журмын татвар биш! Өрсөлдөөний зарчимаар хөгждөг талбар байх ёстой. Тэгж байж даатгуулагч өөрт хэрэгтэй үйлчилгээгээ тухай бүрт нь авч чаддаг болно. Та энэний үр шимийг хэзээ ч хүртэхгүй. Та өвдвөл улс хариуцахгүй. Оюутан хүүхдүүд Таны зурагтай хайрцаг бариад төв талбайгаар алхана. Бид тэтгэвэр авахаасаа өмнө үхнэ. Ийм даатгалаар та яах юм?

Өргөдөл

Монголын даатгалын мөнгө Татвартайгаа холилддог.Тэгээд урсдаг замаараа урсаад алга болдог. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ.н ажилтнууд Албан хүчээр НДШ.г төлөх үүрэгтэй байдаг. Энэ бол Монгол улсыг дампууруулж, ард түмнийг шулж, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байгаа хамгийн буруу систем. Даатгалын салбарын өрсөлдөөнийг жигд бас сонголттойгоор өрсөлдүүлэх хэрэгтэй байна. Энэхүү өргөдөлөөр дараах өөрчлөлтүүдийг багтаасан хуулийн төсөл боловсруулахыг шаардаж байна. 1. Хувийн хувьсгалын аль ч салбарт ажилладаг байсан гэсэн хөдөлмөр эрхлэгч даатгуулах эсэхээ өөрсдөө сонгодог байх. 2. Нийгмийн даатгалын олон салбарт хувийн даатгалын байгууллагуудад зөвшөөрөл олгох. 3. Улсын даатгалд даатгуулаагүй хүмүүс төрийн үйлчилгээг авах эрхгүй байх. Зөвхөн даатгуулсан байгууллагынхаа харьяа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх. 4. Улсын болон хувийн даатгалын байгууллагуудын дунд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох. 5. Бүх төрлийн даатгалын салбарт хуримтлалын сан үүсгэсэн байх. Хуримтлал нь хүүгээс хүү тооцдог байх. 6. Даатгуулагч өөрийн сонголтоор хэдэн ч төрлийн даатгалын байгууллагад даатгуулах эрхтэй байх. 7. Даатгалын хувийн сан дахь мөнгийг зөвхөн өвлүүлэх болон хуваарийн дагуу олгох зохицуулалттай байх. 8. Даатгал төлөгч нь зөвхөн даатгалаар олж авсан эрхийн дагуу үйлчилгээ эдлэх бөгөөд Виз мэдүүлэх, улсын байгууллагаар үйлчлүүлэх зэрэг бусад төрлийн үйлчилгээнд баталгаажилтын баримт болохгүй байх.

2023.11.13 10:11

2023.12.13 10:11

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

566

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)