3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2023.10.30 12:57
Тайлбар:
Замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуулих шийтгэл авсан жолооч нар торгуулиа төлөхгүй авто замын хөдөлгөөнд оролцох нь элбэг үзэгдэл билээ. Өнөөдөр торгууль төлөх ёстой жолооч ганцхан тохиолдолд албан хүчээр торгуулиа төлж байна. Тэр нь зөвхөн машинаа худалдан борлуулах тохиолдолд торгуульгүй байх ёстой гэсэн хууль юм. Ингэхээр зэрэг удаан хугацаанд машин унах жолооч бол торгууль төлөхгүйгээр замын хөдөлгөөнд оролцоод явах нөхцлийг бүрдүүлж байна.
Энэ нь үндсэндээ шийтгээгүйтэй адил ба бүр сонгууль дөхүүлж торгууль өршөөх тухай хууль гаргаж зөрчилтэй амьтасыг өөгшүүлдэг бусармаг явдал гараад авсан.
Иймд дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд торгуулих шийтгэлээ биелүүлэхгүй байгаа этгээдүүдийг хэргийг шийдвэрлэж замын хөдөлөөнд соёлтой боловсон оролцох дадлыг хэвшүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гэм буруутангуудыг шийтгэж хариуцлага тооцож хөдөлгөөнд эмх цэгцийг тогтоох шаардлагатай байна.
Өргөдөл
Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилтэй, торгуулих шийтгэлтэй хэрнээ тухайн шитгэлээ биелүүлдэггүй жолооч нарт: 1. Торгууль төлөх 30 хоногийн хугацаа өгөх, 2. Хэрэв жолооч хилсээр торгуульсан гэж үзэж байвал өргөдөл, гомдол гарган шүүхээр асуудлыг шийдүүлэх (энд тусдаа замын хөдөлгөөний хэргийн бага шүүх байгуулж эрүү үүсэх нөхцөл бүрдээгүй хэргүүдийг шийдүүлэх) 3. Жолооч торгууль төлөх 30 хоногийн хугацааг хүндэтгэх шалтгаанаар сунгуулах боломжийг олгох. 4. Жолооч торгууль төлөх 30 хоногийн хугацаа эсвэл, сунгасан хугацаандаа торгуулиа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр торгуулийн мөнгийг гаргуулах. 5. Жолооч торгуулиа төлөх мөнгөний бололцоо байхгүй бол нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгүүлж зөрчлийг арилгуулах. 6. Нийтэд тустай хөдөлмөр хийлгүүлэх явцад орон нутгийн захиргаанаас хөдөлмөрийн багж, хэрэгсэл, хамгаалах хувцас, хэрэглэлээр хангах. Хөдөлмөр хийлгүүлэхэд зөрчил гаргагч иргэн өөрийн үдийн хоол, цайгаа гаргах боломжгүй бол түүнийг нь нотлох байримтан дээр үндэслэн тогтоож хэрэв үнэхээр боломжгүй бол орон нутгийн захиргаанаас үдийн хоол цайгаар хангах. 7. Нийтэд тустай ажлын цагийг тухай зөрчил гаргагчийн торгуулийн хэмжээтэй уялдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй жишин ажиллах цагийг тогтооно. 8. Нийтэд тусгай ажил хийлгэхдээ хортой нөхцөлд ажил хийлгэж болохгүй. Дээрх саналыг хүлээн авч УИХ гишүүд та бүхэн хэлэлцэнэ үү. Мөн манай орны хуулийн тогтолцооны нэг том гажуудал бол батлагдсан хуулийн мөрдүүлэлт байдаг гэж үзэж байна. Иймд хэрэв дээрх санал хуулийн төсөлд орох аваас хэрхэн мөрдүүлэх тал дээр анхаарч үзнэ үү.
2024.04.07 13:15
2024.05.07 13:15