Оюутолгойн өр 2030 онд 45,6 тэрбум 💲 болох нь. Монгол улс баялгаа дээрэмдүүлээд өртэй хоцорно. Та бидэнд онгорхой нүх, усгүй цөл, хэдэн тэрбум 💲 өр, улам ядуурсан ард түмэн л үлдэнэ. Монголчууд хэзээ ч ашиг хүртэхгүй энэ ЛУЙВРЫН ГЭРЭЭГ маш яаралтай зогсооё‼️
ЕБС-аас 500 метр дотор худалаа эрхэлж байгаа дэлгүүрүүдэд хяналтын камержуулалт, бичиг баримтыг шалгаж тамхийг худалдах хууль эрх зүйг буй болгосноор, хот аймагуудын төвүүдэд тамхи нууж зарж байгаа асуудлыг цэгцлэх боломжтой. Насанд хүрээгүй иргэнд зарсан тохиолдолд хуулийн хариуцлагыг өндөржүүлэх. Электрон тамхийг хуульчилж, зөвхөн 21 нас хүрсэн хүнд худалдаалах, тамхины зөвшөөрөлтэй цэгүүдээр худалдаалдаг болгох, татварын хэмжээг бүсийн хэмжээнд дүйцүүлэн ногдуулж зөвхөн насанд хүрсэн янжуур тамхинаас гарах зорилготой хүнд худалдаалах.
Төлсөн НДШ-дээ суурилж иргэд амжиргааны зээлээ авдаг. Хугацаандаа эргэн төлөхгүй бол суутгаж төлсөн жилээс хасагддаг.
Хэрэв сонгогчид өөрийн тойргоос сонгогдсон Улсын их хурлын гишүүн төлөөлөн ажиллаж чадахгүй байна гэж үзвэл цахим санал хураалтаар эргүүлэн татах нөхцөлийг хангаж, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 15 тербум ширхэг хувьцааг 3,4 сая иргэндээ тэнцүү хуваан өмчлүүлбэл хүн бүрд 4400 ширхэг хувьцаа оногдоно. Энэ 4400 ширхэг хувьцааны зах зээлийн үнэлгээ нь 308 сая төгрөгтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлэх биш 70,000 төгрөгөөр үнэлж зах зээлийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Хүн бүр өөрт ногдох 4400 ширхэг хувьцаагаа өвлүүлж, бэлэглэх, худалдах, худалдан авах, барьцаалж, ашиглах боломжтой болно. Иргэн бүр үнэт цааснаар биелүүлсэн, бодит хувьцаатай болж чадвал хөрөнгийн бирж дээр арилжихааё гадна биржийн бүс зах зээл болон уламжлалт санхүүгийн зах зээл дээр арилжих боломжтой болно. Таван толгойн ордоо гадаад дотоодын ААН-үүд болон хөрөнгө оруулагч гэх нөхдөд алдах аюулгүй болох юм. 4 ам бүлтэй өрх бүр 1,2 тэрбум төгрөгийн хувьцаатай болж, түүнийгээ мөнгөжүүлэлж чадвал Монгол Улсад тулгамдсан бүх асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна.
Төрийн худалдан авах үйл ажиллагааг тендерээр зохион байгуулдаг тогтолцоо нь нэг талаараа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс асар өндөр дүнгээр хамгийн хямд, бага зардалтайгаар гүйцэтгүүлж, төр, төсвийн мөнгөнөөс маш өндөр дүнгээр цавчаа хийдэг хэрэгсэл болоод байна.
Олон нийтийн сүлжээгээр сонгуулийн санал авах хар машиныг хэрхэн урьдчилан тохируулж саналын дүнг өөрчилж гаргаж байгаа бичлэг гарч байна. Бид ирээдүйгээ өөрчлөхийн тулд сонгуулийн саналыг гараар тоолохыг шаардаж байна
Улсын цэцэрлэг сургууль болон улсын эмнэлгүүд одоо болтол модон цонхтой үүнийгээ цаасаар дулаалж байна
Нийслэл хотод ялангуяа хотын төв орчимд явган хүн машин механизмын зорчих хэсэг орц гарц тооцоолоогүй, нийтийн эзэмшлийн салхилах суух талбай байхгүй барилга хэт шигүү барилга барих зөвшөөрөл олголт замбараагүй болсноос үүдэж уг газрын ойр орчимд амьдарч ажиллаж байгаа иргэд ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа учир үүнийг цэгцлэх цаг болжээ.
Иргэд нийгмийн даатгал төлдөг боловч 60 хүртлээ ажиллаад 62, 63тайдаа нас барах нь түгээмэл Тиймээс тэтгэврийг өвлүүлдэг болгох нь шудрага.
1992 оноос хойш. Монголын үнэт зүйл болох газрын доторх хэвлийн баялаг. Ард иргэдийн хяналтаас гарч. Цөөнхийн баяжих авлигажих хэрэгсэл болсон байна. Тиймээс нэн яаралтай нийт зон олон зөв ойлголтыг өгч ЭТТ-н хулгайг таслан зогсоож. Төрийн мэдлийн хувьцаа. ААН-ийн мэдлийн хувьцаа. Иргэдийн мэдлийн хувьцааг Амь оруулахын тулд. Ойрын ашгийг бодож биш. Ирээдүйн хөгжлийг төлөвлөж. Ноогдол ашгаа үр өгөөжтэйгөөр авах. Үр хойчдоо өвлүүлж үлдээх. Гарц гаргалгаа. Шийдлийг Нийт иргэдийн оролцоотой хийх болно.
Эрхээ хасуулсан жолооч нар хасуулсанч жолоо барьж л байдаг энийг камерт таниулж илрүүлэх хэрэгтэй