НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202608-11694
ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГ ӨРГӨСГӨХ, СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГ ИХЭСГЭХ
1. Ажлын хэсэг байгуулах

Нийт Монгол хэл бичгийн шалгалт өгч буй сурагчдын 15% шахуу нь босго оноондоо хүрч чадаагүй. Шалгалтандаа унасан ихэнх хүүхдүүд үндэсний бичгээ уншиж чадаагүйгээс болж унасан. Мөн 2025 онд үйлчилгээний газруудын хаяг самбаруудыг үндэсний бичгээр давхар бичихээр болгосон ч хэрэгжилт нь төдийхөн харагдахгүй байгаа юм.

Х

Цолмон Хонгорзул

2026.09.01
17:37:15
58 / 33,000
PN-202608-91098
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, СОНГОГЧ СОНГУУЛИЙН ӨДӨР БАЙГАА ГАЗРЫНХАА ХЭСГИЙН ХОРООНД БИЕЧЛЭН САНАЛ ӨГӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65.5-д "Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө" гэж заасан нь сонгуулийн өдөр томилолттой, ажиллаж, суралцаж буй эсвэл түр оршин сууж байгаа олон мянган иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж байна. Иргэд заавал харьяа аймаг, дүүрэг рүүгээ очиж санал өгөх шаардлагатай болдог нь санхүү болон цаг хугацааны хүндрэл үүсгэж, залуучуудын сонгуулийн оролцоо, ирц буурахад сөргөөр нөлөөлдөг. Иймд "E-Mongolia" болон дижитал бүртгэлийн сүлжээг ашиглан сонгогч сонгуулийн өдөр Монгол Улсын аль ч газарт байсан өөрт ойр байрлах хэсгийн хороонд биечлэн очиж саналаа өгдөг орчныг хуульчлах шаардлагатай байна. Энэ нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ирцийг нэмэгдүүлнэ.

А

Гантулга АМАРБОЛД

2026.08.17
17:22:44
81 / 100,000
PN-202608-51080
ЕБС -ИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ХУГАЦААГ ӨӨРЧЛӨХ
1. Ажлын хэсэг байгуулах

ЕБС -ийн хичээл эхлэх "9 дүгээр сарын 1" гэж хөдлөшгүй тогтсон хугацааг Монгол орны цаг уурын онцлогт тохируулж өөрчлөх нь зун намрын дэлгэр цагт хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Э

Сэсээр ЭНХБАТ

2026.08.10
10:28:32
40 / 33,000
PN-202607-89669
ЖИРЭМСЭНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ХУГАЦААГ ХЯЗГААРЛАХГҮЙ БАЙХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Жирэмсэний болон амаржсаны амралт болон тэтгэмж авах хугацааг заавал 31-32 долоо хоног гэж заахгүй байх, 33.34 хүртэлээ ажлаа хийгээд авах боломжийг нээлттэй болгох

З

Пүрэвдорж Золжаргал

2026.08.10
10:21:32
81 / 100,000
PN-202607-46108
ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААГҮЙ Ч 5 ЖИЛЭЭС ДЭЭШ ЦУГ АМЬДАРСАН ЭХНЭР, НӨХРӨӨ АРААР ТАВЬСАН ИРГЭНД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА НООГДУУЛАХ, ЭД ХӨРӨНГИЙН 50%-ИЙГ ХУВААХ, СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ 100-500 САЯ ТӨГРӨГ ТӨЛӨХ ХУУЛИЙН ЗААЛТ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ.
1. Ажлын хэсэг байгуулах

Энэ 3 сая хүнтэй Монгол улсад эхнэр нөхрөө араар тавьж, нэг нэгэндээ сэтгэл санааны хохирол учруулж, үр хүүхдүүдээ өнчрүүлэх явдал бүр ил цагаандаа гарч гаарлаа. Энэ бүхнийг зогсоож, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийг элэг бүтэн гэр бүлд өсгөх боломж олгож өгөөчээ.

Н

Намжилдорж Нарантуяа

2026.08.10
10:18:24
78 / 33,000
PN-202607-48251
ОРОН СУУЦ ТҮРЭЭСИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ, ТҮРЭЭСЛЭГЧ БОЛОН ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ САНААЧЛАХ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Монгол Улсад орон сууцны түрээсийн зах зээл хурдацтай тэлж байгаа ч хууль эрх зүйн тодорхой зохицуулалт дутмаг байгаагаас үүдэн түрээслэгч болон түрээслүүлэгчдийн дунд маргаан их гарч байна. Түрээсийн барьцаа мөнгийг үндэслэлгүй буцааж өгөхгүй байх, түрээсийн үнийг богино хугацаанд үндэслэлгүй нэмэх, гэрээний хугацаа дуусаагүй байхад шалтгаангүйгээр хөөж гаргах зэрэг эрсдэл түрээслэгчдэд түгээмэл тохиолддог. Олон улсын туршлагад (тухайлбал ХБНГУ, БНКОУ)-д түрээсийн гэрээний доод хугацаа, үнийн нэмэгдлийн дээд хязгаар (жишээ нь жилд 5%-иас хэтрэхгүй байх), барьцаа мөнгийг төрийн болон тусгай системд хуулийн дагуу баталгаажуулан хамгаалах зохицуулалт байдаг. Иймд Монгол Улсад орон сууц түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан, барьцаа мөнгөний аюулгүй байдлыг хангасан, түрээсийн үнийн дарамтыг бууруулсан тусгайлсан хууль боловсруулж, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахыг УИХ-аас шаардаж энэхүү өргөдлийг гаргаж байна.

Б

Дорждэрэм Батзориг

2026.08.10
10:16:33
66 / 33,000
PN-202607-93320
ИРГЭН БҮРД ХҮРЭХ ЦАХИМ СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1. Хууль санаачлах шаардлага, үндэслэл Залуусын оролцоог дэмжиж, улс төрийн шийдвэр гаргалтыг тэнцвэржүүлэх: Одоогийн системд ахмад настнуудын ирц өндөр байдаг бол залуучууд сурч, ажиллаж буй байршлаас хамааран ирц бага байдаг. Сонгуулийг цахимжуулснаар залуу үеийн оролцоо 80-90%-д хүрч, сонгуулийн дүн бодитоор залуусын дуу хоолойг илэрхийлдэг болно. "Жалга довны" бодлогыг халах: Нутаг дэвсгэрийн жижиг тойрогт суурилсан систем нь Улсын Их Хурлын гишүүдийг зөвхөн өөрийн тойрогтоо төсөв хөөцөлдөх явцуу сонирхол руу түлхдэг. Улсыг нэг сонгуулийн тойрог болгосноор төрийн бодлого үндэсний хөгжилд чиглэнэ. Иргэдийн санал гээгдэхээс сэргийлэх: Өөр аймаг, хотод түр ажиллаж байгаа болон уул уурхай, барилга, зам тээвэр гэх мэт салбарт ажиллаж буй иргэд хаягийн зөрчил, орон зайн зайлшгүй шалтгаанаас болон сонгох эрхээ эдэлж чаддаггүйг зогсооно. Нэр дэвшигчдийн чанар ба Ил тод байдал: Иргэд нэр дэвшигчийн бодит түүх, гарал угсаа, боловсрол, хөрөнгө орлогыг харж сонгох

М

Батсүх МӨНХ-ОД

2026.08.10
10:16:00
20 / 100,000
PN-202607-55415
СОГТУУГААР ЖОЛОО БАРЬВАЛ ХҮНД ЯЛТАЙ БОЛГОХ. ЭРҮҮГИЙН ХУУЛЬ БОЛОН ЗХД-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Дүрмийн шалгалтыг чангаруулах (100 асуулт / 0 алдаа): Жолоодох эрхийн шалгалтын асуултыг 20 биш 100 болгож, 1 ч алдаа гаргахгүй (100%) тэнцсэн тохиолдолд л жолоодох эрх олгоно. (Үндэслэл: Дүрмийн дутуу мэдлэгтэй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх). Үнэмлэхийн хугацааг 3 жил болгох: Жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацааг 10 жил биш 3 жил болгож, 3 жил тутамд заавал дахин шалгалт, эрүүл мэндийн үзлэгт оруулж эрхийг сунгадаг болно. (Үндэслэл: Жолоочийн эрүүл мэнд, дүрмийн мэдлэгт тогтмол хяналт тавих). СЭМҮТ-ийн сэтгэцийн оношилгоог заавал болгох: Шинээр эрх авах болон сунгахад Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ) дээр нарийн мэргэжлийн сэтгэц-физиологийн тест, оношилгоонд заавал хамрагдана. (Үндэслэл: Стресс даах чадваргүй, уур бухимдлаа хянадаггүй, сэтгэцийн болон донтох эмгэгтэй хүмүүст жолоодох эрх олгохоос сэргийлэх).

Г

Батсуурь ГАНБАЯР

2026.08.10
10:09:23
80 / 33,000
PN-202607-58765
МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖИЛ, ХҮНИЙ ЭРХ, ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН ИЖИЛ ХҮЙСТНИЙ ГЭРЛЭЛТИЙГ ХУУЛЬЧЛАН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ӨРГӨДӨЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дэлхий дахины чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, хүний эрх, тэгш байдлыг хангах асуудал улс орнуудын хөгжлийн гол үзүүлэлт болоод байна. Монгол Улс залуу ажиллах хүчний дайжилт, тархины урсгалыг зогсоох, бүс нутгийн болон хөрш орнуудын геополитикийн нөхцөл байдалд уян хатан, ардчилсан давуу талаа хадгалж үлдэхийн тулд ЛГБТК+ (LGBTQ+) иргэдийн эрхийг хамгаалах, ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх (approving same-sex marriage) зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэхүү өргөдөл нь хоёр хөршийн нөхцөл байдал, гадаадын чадварлаг боловсон хүчнийг татах таатай орчин бүрдүүлэх, нийгмийн шинэчлэл, эдийн засгийн тогтвортой байдал болон гадаад харилцааны давуу талыг бий болгох үндэслэлүүдийг тусгасан болно.

А

Баасансүрэн АНХБАЯР

2026.07.24
14:05:46
9 / 100,000
PN-202606-99743
ТАТВАРЫН ӨР ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОДИТОЙ, ДАВХАРДАЛГҮЙ ХАРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ САНАЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын татварын ерөнхий газар аль нэг аж ахуйн нэгжид шалгалт орсны улмаас үүссэн татварын нөхөн төлбөр, акт, алданги, торгууль гэх мэт маш олон дарамтыг нэгэн зэрэг давхардуулж үүсгэж байгаа нь бодитой төлөгдөх тал дээр маш их ачаалал, зөрүү үүсгэж байна.

Д

Санги Дуламсүрэн

2026.06.29
17:31:49
44 / 100,000
PN-202606-45453
ТАМХИНЫ ТАТВАРЫН ОРЛОГЫГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, ИХ СУРГУУЛИЙН КАМПУС, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсад тамхины хэрэглээг бууруулах, үүний зэрэгцээ боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор тамхины онцгой албан татварын орлогыг Боловсролын хөгжлийн санд төвлөрүүлж, оюутны тэтгэлэг, их сургуулийн цогцолбор, эрдэм шинжилгээний лаборатори, судалгаа, инновацын төв байгуулахад зарцуулах эрх зүйн зохицуулалт бий болгохыг санал болгож байна.

Ж

Есөнэрдэнэ Жүгнээбадам

2026.06.29
17:15:53
98 / 100,000
PN-202606-97263
“ОЮУНЫ УХААЛАГ ҮНЭЛЭМЖ”
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1. Зах зээлийн хөгжлийн 36 жилийн явцад иргэдээ үнэлэх шудрага үнэлэмжийн тогтолцоо алдагдсанаас улс оронд ёс суртахуунгүйн гамшигт зуд өнөөдөр Монгол Улс-д нүүрлээд байна. 2. “ ОЮУНЫ ХЭМЖҮҮР БОЛ ӨӨРЧЛӨГДӨХ ЧАДВАР ЮМ. гэж Германы агуу алдартай онолын физикч эрдэмтэн АЛЬБЕРТ. ЭЙНШТЕЙН. 1879-1955 он”аль эрт хэлжээ. 3. Зах зээлийн үсрэнгүй хөгжлийн үндэс бол : Иргэн бүрийг өөрийн Үнэлэмжтэй, Үнэлгээтэй, Үнэтэй байхыг шаарддаг үүрэг, хариуцлагатай нийгэм билээ.

Э

Цэрэнсамбуу ЭНХЖАРГАЛ

2026.06.16
14:42:54
29 / 100,000