НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202606-13843
"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" /ХҮҮХДИЙН БАЯР/-ИЙГ 6-Р САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГИЙН ХАМГИЙН ДУЛААХАН ӨДӨР ТЭМДЭГЛЭДЭГ БОЛОХ.
1. Ажлын хэсэг байгуулах

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу 6-р сарын 1 хүйтэн өдөр болсноор хүүхдүүд эрхийхээ өдрөөр даарч байна, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна.

Н

Нямбуян Нямдаш

2026.06.10
14:40:43
38 / 33,000
PN-202604-15506
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ, АЛБА ХААГЧИЙН ХҮНИЙ ЭРХ БОЛОН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ БАГЦ ХУУЛЬ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Цагдаагийн шинэчлэл: Хариуцлагатай алба – Нийгмийн баталгаа Энэхүү хуулийн төслийн зорилго нь цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг цогцоор шийдвэрлэх замаар эрүүдэн шүүлт, авилга, хүнд суртлыг таслан зогсоож, иргэндээ ээлтэй, мэргэшсэн албыг төлөвшүүлэхэд оршино.Үндсэн зохицуулалт: Хариуцлага: Цагдаа-иргэний харилцааг бүрэн камержуулж, улс төрөөс хараат бус томилгоог нэвтрүүлнэ. Төрөл садангийн хэлхээ холбоог албанд хориглоно. Нийгмийн баталгаа: Хоолны мөнгийг 20,000 төгрөгөөс доошгүй болгож, илүү цагийн хөлсийг цаг тутамд тооцон олгоно. Алба хаагч болон гэр бүлийг нь иж бүрэн даатгалд хамруулна.Хүний эрх: Сэтгэл зүйчийн бие даасан алба байгуулж, алба хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дарга нарын хууль бус дарамтаас хамгаалагдах эрхийг хуульчилна. Аз жаргалтай гэр бүлтэй, нийгмийн баталгаа нь хангагдсан цагдаа иргэнээ хамгаалж, хуулийг шударгаар сахиулна.

Х

Нямпүрэв ХИШИГБАТ

2026.04.17
14:45:26
58 / 100,000
PN-202603-88241
ҮНДЭСНИЙ ХУРДАН МОРИН УРАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛЬ САНААЧЛАНБАТЛУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан билээ. Гэвч сүүлийн үед хурдан морины уралдаанч хүүхдийн асуудлаар нийгмийг талцуулан хувааж, үндэсний морин уралдааныг харлуулан гутаах ил далд үйл ажиллагаа идэвхжиж, үндэсний их өв соёл болсон үндэсний уламжлалт морин уралдааныг устгах бодитой аюул эрсдэл үүсээд байна. Монголчууд эрт дээр үеэсээ “морь хүүхэд эсэн мэнд наадсан сайхан наадам боллоо” хэмээн бэлэгшээдэг нь бидний өвөг дээдэс хүүхдийн эрхийг хэрхэн хүндэлж ирсний баримт нотолгоо мөн билээ.

Э

Жүрмэддорж ЭРДЭНЭ

2026.03.27
15:01:11
29 / 100,000