НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202312-21929
УЛСЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ТАВИХ
1. Ажлын хэсэг байгуулах

2019-2023 оны улсын төсвийн гүйцэтгэлд олон нийтийн хяналт тавих

Г

Адъяа ГАНБААТАР

2023.12.14
18:54:01
168 / 33,000
PN-202312-51378
И-СПОРТ ДЭЭР АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ТАМИРЧДЫГ ШАГНАХ, УРАМШУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Орчин цагийн оюуны спорт болох И-Спортын тив болон дэлхийн тэмцээнд амжилт гаргасан баг тамирчдыг урамшуулж, шагнал үзүүлэх тухай. Энэхүү спортоор хичээллэдэг, сонирхдог, үздэг залуус та бүхэн идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

Д

Сарантуяа ДАМДИНСҮРЭН

2023.12.14
18:52:46
20 / 100,000
PN-202312-90449
АЧИЛТЫН КОМПАНИЙГ ТӨРД ШИЛЖҮҮЛЖ ОРЛОГООР ЗОГСООЛ БАЙГУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

ачилт хийгдсэн орлогоор гадаадын улс орнуудын жишигт нийцсэн дулаан олон давхар зогсоол байгуулах боломжтой

Э

Баяржаргал ЭРДЭНЭЗАЯА

2023.12.06
15:06:04
679 / 33,000
PN-202312-52954
ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ НӨХӨЖ ОЛГОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2018-2023 оны хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэд шинэ хуулийн дагуу 5 жилээр тооцуулахад үүсэх зөрүүг нөхөж олгуулах/

Э

Ёндонжамц ЭНХТӨР

2023.12.05
13:49:26
537 / 100,000
PN-202312-94890
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ШҮҮГЧ НАРТ ТАВИХ ИРГЭНИЙ ХЯНАЛТЫГ БИЙ БОЛГОЖ, МУ-ЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 101.5-Д САХИЛГЫН ХЭРГИЙН ОРОЛЦОГЧООР ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАГЧИЙГ ХУУЛЬЧЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгч нар сүүлийн үед "намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ?" гэсэн үзлээр мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүст үйлчилж, тэдний эрх ашгийг хууль бусаар хамгаалж буй нь нууц биш юм. Хууль тогтоогч нар яагаад хэргийн оролцогчоор ергедел мэдээлэл гаргагчийг тодорхойлоогүйгээс шүүгчид холбогдуулан үүссэн сахилгын хэрэг үнэн зөв, шударгаар, хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхгүй байна." Иргэн хүн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй учраас шүүгч нарт иргэний хяналтаа хэрэгжүүлж, тэдний хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл / ихэвчлэн гомдол гаргадаг/гаргадаг боловч түүнээс цааших ажиллагаа нууц явагдаж байгаа учраас шүүгч нарын зөрчилд тохирсон хариуцлага тооцохгүй байгаа юм. Ийм учраас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчид тавих иргэний хяналтыг бий болгохынтулд Сахилгын хэргийн оролцогчоор өргөдөл мэдээлэл гаргагчийг оролцуулж хуульчлахыг дэмжиж өгнө үү?

Б

Бадгар БАТДЭЛГЭР

2023.12.05
13:49:15
276 / 100,000
PN-202311-22379
БНХАУ-Д ТАРХААД БУЙ ЯВДАГ ХАТГАА ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ 0-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ДАРХЛАА ДЭМЖИХ БАГЦ ТАРААХ, АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ ЗҮҮЛГЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГУУЛАХ, УОК-ЫГ ХУРАЛДУУЛЖ БУСАД АРГА ХЭМЖЭЭГ АВАХ
1. Ажлын хэсэг байгуулах

БНХАУ-д бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар биеийн байдал мууддаг өвчин гарсан тухай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байна. Тус өвчний талаар эрдэмтэд судалгаа хийж байгаа бөгөөд цаашид ямар үр дагавар гарах нь тодорхойгүй байх тул Засгийн газраас тус нөхцөл байдалтай уялдуулан яаралтай холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

М

Сүх-Очир МЯГМАРЖАВ

2023.12.01
09:15:58
130 / 33,000
PN-202311-33516
ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР 10 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ӨР ТӨЛБӨРТЭЙ ИРГЭНД ХИЛИЙН ХОРИГ ТАВИХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Арван сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно.

Г

Содномдулам ГЭРЭЛСАЙХАН

2023.12.01
09:14:36
168 / 100,000
PN-202311-73365
МОНГОЛ ИНЖЕНЕР Ц.МӨНХБААТАРЫН ЗОХИОН БҮТЭЭСЭН УТААГ ДАХИН ШАТААДАГ ДЭЛХИЙН АНХНЫ ЗУУХЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ
1. Ажлын хэсэг байгуулах

Утааг дахин шатааж ямарч утаа ялгаруулдаггүй Монгол инженерийн зохион бүтээж олон улсад зөвшөөрлөө авсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд яаралтай хэрэглүүлэх. Нийт 205,000 айлд 1,300,000 төгрөгөөр суурьлууллаа гэхэд нийт 266,5 тэрбум төгрөгөөр л утааг бүр мөсөн шийдчих юм байна. Хэдхэн ногоон автобус авах мөнгө шүү дээ. Үүндээр яаралтай ажлын хэсэг байгуулж, энэ өвлийг давах хэрэгтэй байна.

П

Баяраа ПҮРЭВДАВАА

2023.11.30
15:54:43
225 / 33,000
PN-202311-77613
ХАГАС ДАМЖУУЛАГЧИЙН ҮЙЛДВЭР
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хэрэгцээт ашигт малтмал, газрын ховор элементийн олборлолтод суурилан Монгол Улсын нутаг дэвсгэрт хагас дамжуулагчийн үйлдвэрлэгч компанитай хамтран хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах

Х

Минжбадам ХАЛИУН

2023.11.30
15:54:09
124 / 100,000
PN-202311-61142
УТААГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ГЭР ХОРООЛЛЫН ЯНДАНГ ЦӨӨЛЖ, ХАЛААЛТЫН СИСТЕМ СОНГОСОН ӨРХӨД ТОГНЫ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Цахилгаан халаалтын систем сонгосон өрхийн тог цахилгааны төлбөрийг хөнгөлж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тэгж янданг цөөлж, утааг багасгана шүү дээ. Шахмал түлшний хэмжээ урднаас багаар савлагдаж байна. Тодорхой тогтмол нүүрс хийдэг савандаа хийж хэмжээ багассан гэж мэдэгдсэн байгаа

З

Дагвадорж ЗАЯАЖАРГАЛ

2023.11.30
15:53:32
220 / 100,000
PN-202311-20874
УНДНЫ ХАЛУУН ХҮЙТЭН УСНЫ ХООЛОЙГ ЗЭС ХООЛОЙГООР СОЛИХ
2. Хяналт шалгалт явуулах

ЗЭС ХООЛОЙН АЧ ХОЛБОГДОЛ 👉Зэс нь зэвэрдэггүй тул он удаан жилийн эдэлгээтэй 👉Зэс нь нянгийн эсрэг шинж чанартай тул хоолойгоор дамжин урсаж буй усыг халдваргүйжүүлдэг. 👉Зэс хоолойнд бичил биетүүд бактери үржиж амьдрах боломжгүй 👉Зэс хоолойгоор дамжин урсаж буй уснаас хүний биед хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхөж авна гэх мэт эрүүл мэнд талаас ашиг тустай зүйлүүд олон байдаг тул энэхүү өргөдөл дээр

Б

Дашхүү БАЗАРСАД

2023.11.30
15:52:26
313 / 70,000
PN-202311-21613
ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ҮДИЙН ХООЛНЫ ТӨСӨВ НЭМЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрсус, аминдэм, эрдэс бодисууд, биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Ингэж хооллоход нэг хүүхдэд ногдох хоолны мөнгийг нэмэх шаардлагатай байна. Үүнд: 1-рт: 2019 онд батлагдсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө болох 2475₮ нь өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр бага байгаа тул өнөөгийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болох. 2-рт: Сурагчдийн үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага анги гэж ялгалгүй бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй олгох. Дунд болон ахлах ангийнхан ид өсөлтийн насандаа байдаг, урт хугацаагаар хичээллэдэг, илүү их шим тэжээл шаардлагатай байдаг. Тиймээс ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхгүйгээр Үдийн хоол хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах.

Г

Оюунгэрэл ГАЛ-ОЧИР

2023.11.23
13:30:38
60,995 / 100,000