НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202311-54823
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР БҮР АЛДСАН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭХ
1. Ажлын хэсэг байгуулах

Одоо байгаа халамжийн, групын тэтгэмж нь амьдралд хүрэлцэхгүй байгаа.Тиймээс ам долларыг харгалзан үзэж доод хэмжээг нь 105-110 ам доллартай тэнцүү болгож өгнө үү.

А

Амгаабазар АМАРСАНАА

2023.11.13
11:27:57
178 / 33,000
PN-202311-33160
“ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ”-Г ШИНЭЧИЛЖ, ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Монгол Улсын Засгийн газартай хийсэн “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г шинэчлэн найруулах, Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиар тогтоох, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ Газрын тосны бүтээгдэхүүн олборлолтоос Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиас доошгүй байхаар тусгах санал дэвшүүлж байна. Та бүхэн дэмжиж саналаа өгнө үү?

Г

Загдаа ГЭРЭЛТ-ОД

2023.11.10
12:20:58
3,221 / 100,000
PN-202311-71298
БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 3 ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТЛАХАД САНАЛ АВЧ БАЙНА.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

САЙН АРДЧИЛСАН ИРГЭДИЙН НЭГДСЭН НАМ, НАМЫН ДАРГА Б.ЖАГАРЫН ГАРГАЖ БУЙ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ: - ИПОТЕКИЙН ЖИЛИЙН 6 БОЛОН 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БАНКНЫ ОРОН СУУЦНЫ ЖИЛИЙН 16-18 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЖИЛИЙН 18-36 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БИЗНЕСИЙН ЖИЛИЙН 20-48 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ, АВТОМАШИН БАРЬЦААЛСАН ЖИЛИЙН 21-36 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ХЭРЭГЛЭЭНИЙ ЖИЛИЙН 24-48 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ ЖИЛИЙН 60-96 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ӨДРИЙН ЗЭЭЛ САРЫН 60-300 ХУВИЙН ХҮҮТЭЙ, - ЦАХИМ ЗЭЭЛ ЖИЛИЙН 30-40 ХУВИЙН ХҮҮТЭЙ БАЙГАА НЬ ИРГЭД НИЙТЭЭРЭЭ ӨР, ЗЭЭЛ, МОНГОЛ БАНКНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРОХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА. ИЙМД БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛГОХ.

А

Баатаржав АЛТАНБАГАНА

2023.11.07
10:13:23
1,501 / 100,000
PN-202311-15843
ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД 4 ЗАМЫН УУЛЗВАРУУДЫГ НЭГ ТҮВШИНД ОГТОЛЦУУЛАХГҮЙ ШҮҮРЭН ЗАМУУД БАРИХ
1. Ажлын хэсэг байгуулах

Авто замын түгжрэл ачаалалд хамгийн их нөлөө үзүүлж байгаа асуудал нь уулзвар, гарц зэрэг нэг түвшинд машин машинтай эсвэл явган зорчигчтой огтлолцож замын хөдөлгөөнд оролцож байгаа асуудал юм. Тиймээс 4 замын уулзваруудаас эхлэн шүүрэн замууд барьж өөр түвшинд хоорондоо огтлолцохгүй болгох шаардлагатай.. БНСУ -ын замыг судлан дууриалгаж хийх нь үр дүнтэй.

Х

Шархүү ХАНГАЛ

2023.11.07
10:12:09
185 / 33,000
PN-202311-37067
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нийгмийн даатгал надад зориулж цалингаас авч авч байгаа мөнгө. Тэтгэвэр авч чадалгүй нас барвал 2 сая төгрөг аваад бусад нь улсад шилждэг. Бид өөрсддөө зориулах энэ мөнгөө хаана яаж хадгалах нь бидний эрх

Т

Төртогтох ТӨРБОЛД

2023.11.07
10:11:20
717 / 100,000
PN-202311-80313
ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧГИЙГ ШАЛГАХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ТОДОРХОЙЛОЛХ
2. Хяналт шалгалт явуулах

Сүүлийн үед Тендер зарлаж буй байгууллагууд бичиг баримтаа буруу бэлтгэсэн ТБОНӨХБАҮХАТХ болон Үнэлгээний хорооны ажиллах зарчмыг баримтлахгүй олон асуудал үүсэж байна.. Төрийн хяналт шалгалт хийгдсэн ч гарсан зөрчил дутагдал арилдаггүй тендер бэлтгэх гишүүд нь байнга солигдож байна. Тендерийн төсөвт өртгийг үндэслэлгүй тогтоосон байсан ч албаар мэдэхгүй өнгөрөөдөг асуудал их гарч байна. Үүнийг засаж журмын дагуу бэлтгээгүйгээс ямар ч хариуцлага тооцогдохгүй явсаар асуудал ихээр үүсэж байна.

Г

Пүрэвдорж ГАЛБАДРАГ

2023.11.07
10:09:36
242 / 70,000
PN-202311-76733
СУУРИН ГАЗРЫН ГАДНАХ ЗАМД ЦАГТ 100КМ БОЛГОЖ ӨӨРЧЛӨХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

суурин газрын гаднах замд цагт 80км байгаа орчин үеийн машины чадварт нийцэхгүй байна.

Э

Батмөнх ЭРДЭНЭБАЯР

2023.11.07
10:07:35
186 / 100,000
PN-202311-33015
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БОЛИУЛЖ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАРИХ, БАГШ НАРЫН ЦАЛИН НЭМЭХЭД ЗАРЦУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Жил бүр 8 их наяд төгрөг (2000 сургууль барих мөнгө) хүүхдийн 100 мянган төгрөгт зарцуулж байхаар жил бүр сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж багш нарын орон тоо, цалин нэмэгдүүлэх боломжтой

Б

Бат-Эрдэнэ БААСАНДОРЖ

2023.11.07
10:07:08
131 / 100,000
PN-202311-99302
НДШ-Г ТАТВАРТАЙ АДИЛТГАН ХҮЧЭЭР АВАХЫГ ЗОГСООХ. ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Даатгал бол албан журмын татвар биш! Өрсөлдөөний зарчимаар хөгждөг талбар байх ёстой. Тэгж байж даатгуулагч өөрт хэрэгтэй үйлчилгээгээ тухай бүрт нь авч чаддаг болно. Та энэний үр шимийг хэзээ ч хүртэхгүй. Та өвдвөл улс хариуцахгүй. Оюутан хүүхдүүд Таны зурагтай хайрцаг бариад төв талбайгаар алхана. Бид тэтгэвэр авахаасаа өмнө үхнэ. Ийм даатгалаар та яах юм?

Б

Цоггэрэл БААТАР

2023.11.07
10:06:36
566 / 100,000
PN-202311-73748
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Одоогийн Замын хөдөлгөөний дүрэмд: 4 замын уулзвараар хүүхдүүд, хүмүүст- “Ногоон гэрэлээр гарна” гэж заачихаад, яг ногоон гэрлээр гарах гэтэл бас баруун, мөн зүүн талаас машины ногоон гэрэл давхар асаад машинууд орж ирээд гарцан дээр хүн машин 2 давхцаад дайруулж амь насаараа хохироод байгаа тул, Үүнийг өөрчилж эхлээд дан ганц хүнд зориулан ногоон гэрэлээ асаагаад, дараа нь баруун, зүүн гар тийш эргэх машины ногоон гэрлийг асаадаг болгон өөрчлүүлмээр байна. Би олон удаа замын цагдаад хэлсэн боловч өөрчлөлт хийгдэхгүй бна.

О

Гомпил ОЮУНСҮРЭН

2023.11.07
10:05:32
419 / 100,000
PN-202311-99760
BLOCK CHAIN TECHNOLOGY АШИГЛАН СОНГУУЛЬ ӨГДӨГ БОЛОХ.
2. Хяналт шалгалт явуулах

Сүүлийн жилүүдэд сонгууль дуусаад элдэв хардалт их болсон. Ашиглхад хялбар шийдэл. Үр дүнд итгэл найдвар өндөр.

Ч

Батаа ЧИНЗОРИГ

2023.11.07
09:56:11
145 / 70,000
PN-202311-51200
ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ТӨЛСӨН ХХОАТ, НДШ-ЭЭСЭЭ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Иргэд НДШ сар бүр олсон орлогоосоо ХХОАТ, НДШ төлдөг. Ипотекийн зээлтэй иргэдийн ХХОАТ, НДШ-д төлдөг мөнгөнөөс нь орон сууцны ипотекийн зээлийг төлөх боломжтой болгох.

Н

Болдбаатар НЯМ-ОЧИР

2023.11.07
09:54:55
1,658 / 100,000