НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202310-84602
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2.1 Хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх гэж заасны дагуу иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хангах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авна уу.

С

Сорог СОЁМБО

2023.10.30
08:46:59
199 / 100,000
PN-202310-50961
НҮҮРСНИЙ СОНСГОЛ ӨРГӨН ХҮРЭЭНД ХИЙХ
2. Хяналт шалгалт явуулах

Нүүрсний сонсголыг өргөн хүрээнд хийж бүх оффтэйк гэрээнүүдийг ил болгох, өмнөх ажлын хэсгийн бий болгосон баримтууд буюу төмөр замын тээвэр ложистик, бөмбөлөгтэй холбоотой баримтуудыг аюулгүй байгаа эсэхэд иргэний төлөөлөл орсон хяналт шалгалтын нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.

Э

Эрдэнэчимэг ЭНХЗОРИГ

2023.10.30
08:45:43
2,871 / 70,000
PN-202310-61594
КОВИДЫН ТӨСВИЙН ЗАДАРГААНЫ СОНСГОЛЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД ХИЙХ
2. Хяналт шалгалт явуулах

Ковидын үеэр зарцуулсан төсвийн тайлангийн сонсгол болох гэж байгааг иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүй. Хумьсан хүрээнд хийж олон асуудлыг нуун дарагдуулах магадлалтай боллоо.

Э

Эрдэнэчимэг ЭНХЗОРИГ

2023.10.30
08:44:17
10,154 / 70,000
PN-202310-35310
МҮОНРТ ХЭНИЙХ БАЙХ ЁСТОЙ ВЭ?
1. Ажлын хэсэг байгуулах

МҮОНРТ нь Иргэний хуулийн 25дугаар зүйлийн 25.2дэх хэсэг, Олон нийтийн радио телевизийн тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу үүсгэн байгуулагдсан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуудаг ашгийн бус олон нийтийн өмчит хуулийн этгээд билээ гэтэл Ерөнхий захирал Болон Тамгын газрын дарга нь. Намын томилгоотой сонгогдоод байх юм бол Намын л зурагт болж хувирч байна. Тиймээс иргэдийн оролцоотой удирдлагыг сонгодог болгоё.

Б

Ганболд БАЯРТОГТОХ

2023.10.27
10:28:02
178 / 33,000
PN-202310-81421
ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН САРЫН ХҮҮГ 1% БУЮУ ТҮҮНЭЭС БАГА БАЙЛГАХ, МӨН 1% БУЦААЖ АВДАГ ШИЙДВЭРИЙГ БОЛИУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Иргэдийг банкны хүүгийн дарамтаас гаргах.

Б

Эрдэнэбат БУМАНДЭЛГЭР

2023.10.26
18:30:44
408 / 100,000
PN-202310-78799
ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД 7 НАСНААС НЬ ОРУУЛАХ, ЦҮНХНИЙ ХЭМЖЭЭГ БАГАСГАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Бага насны хүүхдийг 7 наснаас нь сургуульд оруулах сурах бичгийн хэмжээг багасгаж стандартжуулах, цүнхний хэмжээг багасгах, 6 настай хүүхдийн бие бялдрын хөгжил ямар хэмжээтэй ачаа үүрэх стандартыг тодорхойлж, заагдсан стандартаар цүнхний иж бүрдлийн жинг тодорхойлж нэвтрүүлэх

Х

Шагж ХҮРЭЛТУЛГА

2023.10.26
18:26:54
233 / 100,000
PN-202310-42706
100% ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛИЙН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГААЛЬ БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХУГАЦААГҮЙГЭЭР ТЭГЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Авто зам дээр бий болж буй хорт утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэрхүү хорт утаа таны, миний, бидний шууд амьсгалын түвшинд, үр хүүхдүүдийн маань нүүрэн дээр гардаг. Цахилгаан авто машин хэрэглээнд нэвтэрснээр бидний амьсгалах агаар тэр хэмжээгээр цэвэршиж эрүүл мэндээрээ хохирох явдал багасна.

М

Нямхүү МӨНХ-ЭРДЭНЭ

2023.10.26
18:25:46
396 / 100,000
PN-202310-30938
АЖЛЫН ЦАГИЙГ АЖЛЫН ОНЦЛОГООС ШАЛТГААЛЖ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ажлын онцлогоос шалтгаалан ажлын цагийг өөрчлөж гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, хувь хүнийг хөгжих цагийг нэмэгдүүлэх зорилготой. Жишээ нь өглөө 06-15 цаг. 07-16 цаг

Б

Эрдэнэбат БАТМӨНХ

2023.10.26
18:09:42
1,224 / 100,000
PN-202310-45510
ЗАЛУУ ГЭР БҮЛД БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН 30%-Г ТӨРӨӨС БАТЛАН ДААХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Өнөөгийн нийгэмд авч байгаа цалин нь хоол хүнс, түрээснээс хэтэрдэггүй маш бага ба байрны урьдчилгаа төлбөр нь залуу гэр бүлд маш том дарамт болж байгаа юм.

О

Баасан ОТГОНБАЯР

2023.10.26
18:05:01
292 / 100,000
PN-202310-25328
МОНГОЛ УЛСЫН 0-18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД БҮРД ОЛГОДОГ 100000 /ЗУУН МЯНГА/ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн мөнгөн тэтгэмжийн систэм харилцан адилгүй хэрэгждэг. Хүн амын төрөлт, өрхийн амжиргааг дэмжих, хүүхдийн хуримтлал, хадгаламж үүсгэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй байна.

М

Батцэнгэл МЯГМАРЖАВ

2023.10.26
18:03:38
286 / 100,000
PN-202310-27883
БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ИРГЭН АЖ, АХУЙ НЭГЖҮҮДЭД ОЛГОЖ БУЙ БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛ /ТЭТГЭВЭР, ИПОТЕК, АВТОМАШИНЫ, ЦАЛИН, ХЭРЭГЛЭЭ, БИЗНЕС, СУРГАЛТ, ЛИЗИНГ, ДЭМЖЛЭГ, МАЛЧНЫ, ОЮУТНЫ, ХАДГАЛАМЖ БАРЬЦААЛСАН ГМ/-ИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛСЭН ХУУЛЬ БАТЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Бүх төрлийн зээлийн хүүг бууруулахгүй бол эзэн, заяа хоёр 1000 хичээгээд хүүгийн мөлжлөгөөс гарч чадахгүй байна.

Б

Энхжаргал БАЯРХҮҮ

2023.10.26
09:32:59
518 / 100,000
PN-202310-65157
УЛС ДАЯАР НЭГ ҮНИЙН ТАРИФ МӨРДДӨГ БОЛОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол улсын газар нутагт дотоодын болон импортын бараа бүтээгдэхүүн үйлчилгээг нэг үнийн тариф мөрддөг болоод зогсохгүй ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлөөр үнийн зэрэглэлийн тариф мөрддөг болох

Г

Тэрбиш ГАНТУЛГА

2023.10.26
08:53:12
1,375 / 100,000