Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд 3 удаа олон хоногийн амралттай болох.
НДШ-ийг ажилтан сайн дураар төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн цалингийн нэмэгдэл болгон олгохийг ажил олгогчид үүрэгжүүлэх хуулийн төсөл боловсруулахыг та дэмжиж байна уу?
Цахилгааны реформ хийх нэрийдлээр тогны мөнгө 3 дахин нэмсэнд гомдолтой байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 41.12, 41.13.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна./ гэх залттай зөрчилдөж байна гэж үзэж байна. УИХ-ын гишүүн нь хувь хүнийхээ хувьд МУ-ын иргэн байсаар байтал МУ-ын бусад иргэнээс илүүтэйгээр эрүүл мэнд, цалин хөлс, тэтгэмж авахаар хуульчилсан байгаа нь МУ-ын иргэнийг эрхэлсэн ажил, албан тушаал, ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна.МУ-ын УИХ-ын гишүүн нь Ард түмний элч төлөөлөгч болохоос сувилалд хэвтсэн өвчтөн эсвэл амрагч биш юм.
Биеийн эрүүл мэндийн улмаас зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд сахиур шаарлагатай тохиолдолд сахиур нь ажил хийж байгаад ажлаас чөлөө авсан бол тухайн нийгмийн даатгалын сангаас цалингийн сүүлийн 12 сарын дундаж цалингийн 70% д оногдох лист олгох тухай санал.
Ажилтан албан хаагч ажлаасаа гарсан, халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг 12 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас авах.
Нийслэлд агаарын бохирдол, бусад халдварт өвчлөлүүд өвлийн улиралд нэмэгддэг тул сургуулийн 11 дүгээр ангиас бусад ангийн хүүхдүүд болон цэцэрлэгийн хүүхдүүдийг өвлийн улиралд амрааж зун хичээлүүлдэг болгох нь зүйтэй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд орон сууц хөнгөлөлттэй худалдах болон түрээслээд өмчлөх байранд хамруулж өгөх нь тэдний ар болон үр хүүхдэд бодит дэмжлэг болж агаарын бохирдлыг бууруулахад ач тустай болно.
Хуулийн нэр томьёолол өөрчлөгдсөнтэй холбогдуулж бусад хуульд хамаарах заалтыг өөрчлөх шаардлага үүссэн.
Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийг буцаан сэргээх
Хүүхдүүдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж эцэг эх байх эрхээ хасуулаад хүүхдүүдийг улсын болон садан төрлийн хамгаалалтанд аваад эцэг эхийг хариуцлагаас чөлөөлчихдөг үүнийг хуулиар хүүхдүүдэд мөнгөн төлбөр төлдөг болгох
Нийгмийн хариуцлагын хүрээнд сар бүр хүүхдийнхээ тэтгэлгийг өгдөггүй эцэг, эхийг сар бүр данснаас хасалт автоматаар хийвэл хариуцлагаа ухамсарлахад асар их түлхэц болно. Бас хүүхдийн тэтгэлгийн асуудал зөрчигдөхгүй байх болно.