
НДШ өнөөдөр нийгмийн хамгийн идэвхтэй байгаа хэсгээс авч чадаж байна мөн маш их давхардуулан авч байна


Ирэх 2028 оны сонгуулийг хар машингүй авах. Өндөр хөгжилтэй орнуудын адил сонгуулийг 100% гараар авч бас гараар тоолох.


Нийтийн орон сууцанд дуу чимээ гаргах зөрчлийн цагыг өөрчлөх 22:00-06:00 цагийн хооронд байсан бол 20:00-08:00 болгох амралтын өдөр засвар үйлчилгээ хийхийг хориглох засвар үйлчилгээг зөвхөн ажлын өдөр ажлын цагаар хийхийг дэмжиж байна.


Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-д "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс"-өөс НДШ суутган тооцох заалт нь иргэд иргэд, иргэд ААН хоорондын нэг удаагийн ажлын хөлснөөс авч байгаа нь зөвхөн НДС-ын орлогыг бүрдүүлэх санаа зорилготой. Зүйл нь Хөдөлмөрийн хуулийн дагуу байгуулсан, байнгын ажлын байр буюу цалинтай холбоотой орлогоос НДШ авах ёстой бөгөөд давхардуулан авах хууль бус агуулгатай байна. Дэлхийн улс орнуудад ийм зохицуулалтаар явдаг бөгөөд зөвхөн МУ-д иргэдийг хохироох хууль үйлчилж байна. Иймд хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох шаардлагатай байна.


Сонгуульд тараах материал тарааж үр ашиггүй зардал гаргаж байна


Цэцэрлэгийн хүүхдүүд далд хүчирхийлэлд маш их өртөж байгаа учир камерийн системийг ил тод эцэг эхчүүдийн утсан дээр үздэг болгох


2024 оноос УИХ-ын сонгуулийн хуулийн 42-р зүйл заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд "Нэгдсэн самбар" ашиглаж эхэлсэн. Харин МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ; АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН "Сонгуулийн сурталчилгаа" гэсэн зүйлд Нэгдсэн самбар байрлуулах тухай заалт байхгүйгээс нийтийн зам талбай, явган хүний замаар зурагт самбарыг ихээр тавьж байгаа нь харагдах байдалд муухай, машин замын хөдөлгөөнд оролцоход зурагт самбарын цаанаас гэнэт гарч ирэх хүнийг харахгүйгээр мөргөж гэмтээх эрсдэлтэй байна. Иймээс дээрх хоёр хууль дахь нийтийн зам талбайд Зурагт самбарыг тавиулах хэсгийг хасч, оронд нь тодорхой газарт Нэгдсэн самбар байрлуулах талаар өөрчлөлт оруулах хүсэлтэй байна.


2023 оны 12-р сарын 08-ны өдөр батлагдсан гэрийн тэжээвэр амьтны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах орон сууцанд нохой тэжээхдээ сэрвээний өндөр заадаг олон улсын хуулийн жишгийн дагуу өндөр зааж өгөх орон сууцанд ажлын зориулалттай том нохойг ихээр тэжээж байна. хошуувч хүзүүвч зүүхгүй байна. том чадалтай нохойг нохойгоо ч татаж дийлэхгүй жаахан хүүхдүүд хөтөлж явах нь их байна. нохойн сэрвээний өндөр зааж том нохойг хашаанд тэжээдэг болгох хэрэгтэй байна. хошуувч хүзүүвчтэй байлгахыг шаардах, шаардлага биелүүлэхгүй байгаа тохиолдолд холбогдох арга хэмжээг хэрхэн авахыг тодорхой тусгах хэрэгтэй байна. сөх, цагдаа нь хамаагүй гээд хаядаг. зөрчлийн хуулинд ч байхгүй дунд нь хаягдаад байна.


Хот дотор түр оршин суух хаягтай хүн тухайн тойргийнхоо сургууль цэцэрлэгт хүүхдээ хамруулах


ТЭЗҮ боловсруулах нэрээр төрөөс асар их мөнгө зарцуулж байгааг зогсоох


Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгч нас барсан тохиолдолд Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөн хуримтлалаас нь тухайн зээлийг төлөх


Шонхор шувууг Хилээр давуулахыг хориглох, дамлан ашиг хонжоо олох мөн амь нас болон бусдын хэрэгцээ болгохгүй хамгаалах дархан цаазат амттанаар хуулийн санаачлага оруулж байна
