НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202406-65186
"ӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ: ИРГЭН БҮРД 10 САЯ ТӨГРӨГ" ХӨТӨЛБӨР
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Иргэн бүрд 10 сая төгрөг олгоно. Иргэд өөрийн тусгай дансанд орсон 10 сая төгрөгөөр хуучин зээлээ төлөх болон хөрөнгө оруулалт хийх эрхтэй байна. Ингэснээр төрийн мөнгө иргэний мөнгө болж, монголчууд эдийн засгийн эрх чөлөөтэй болно.

Ж

Б. Жаргалан

2024.07.02
16:57:50
3 / 100,000
PN-202406-83735
ЦАХИЛГААН СКҮҮТКЕР, СУРРОН, ЦАХИЛГААН ДУГУЙ ЗЭРЭГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ, ЖОЛООЧ БОЛОН ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРАМД ТУСГАХ.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүткер, суррон, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ хүүхэд, залуучуудын дунд эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хотхон хороолол дотор, сургууль орчмын бүсэд ашиглахыг хориглох тухай, мөн эдгээр тээврийн хэрэгслийн хурдны хязгаар, жолоочийн аюулгүй байдал, зам ашиглалт, жолоочид тавих насны хязгаар, хамгаалах хэрэгслэл дуулга/малгай заавал өмсөх зэрэг шаардлагыг нарийн тусгах, мөн бусад явганаар замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зохицуулалт бий болох хэрэгцээ шаардлага үүсээд байна.

М

Нордог Мөнх-Учрал

2024.06.25
12:08:53
10 / 100,000
PN-202405-11678
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГААГ ТЭГЛЭЖ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

ӨНӨӨ ҮЕД ЗАЛУУ ГЭР БОЛ ХИЙГЭЭД МОНГОЛЫН ЖИРИЙН АЙЛ ӨРХҮҮД УРЬДЧИЛГААГҮЙН УЛМААС БАЙРАНД ОРЖ ЧАДАХГҮЙ УЛААНБААТАР ХОТЫН ЯНДАНГИЙН ТОО ЦӨӨРӨХГҮЙ БАЙНА . ИЙМЭЭС УТААНААС АНГИЖРАХЫН ТУЛД БАЙРНЫ УРЬДЧИЛГААГ ТЭГЛЭСНЭЭР УЛСЫН МЯНГА МЯНГАН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД БАЙР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО .

Н

Чойжил НАРАНЦЭЦЭГ

2024.05.30
08:53:47
17 / 100,000
PN-202405-83594
PAYPAL, STRIPE ГЭХ МЭТ ОЛОН УЛСЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМЫГ НЭВТРҮҮЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

PayPal, Stripe-aap Монгол руу мөнгө шилжүүлэх боломжгүйгээс болж монголчууд жил бүр олон зуун тэрбум төгрөгөө зуучлагч компаниудад алддаг. Цахим бизнесийг хөгжүүлэхийн тулд цахим-дэд бүтцийг нь эхлээд хөгжүүлэх хэрэгтэй! Үүний тулд юун түрүүн PayPal, Stripe-aap Монгол руу мөнгө шилжүүлэх боломжийг нээж өгөх шаардлагатай байна.

Г

Гантөмөр Ган-Од

2024.05.30
08:53:03
13 / 100,000
PN-202405-30581
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗАРДАЛЫГ ТӨРӨӨС ГАРГАДАГ БОЛГОХ
1. Ажлын хэсэг байгуулах

СЕХ-ноос гаргаж байгаа мэдээллээр бол томсгосон тойрогт хамгийн багадаа бол 1,5 тэрбум төгрөг бусад хүмүүсийн яриагаар бол 7 тэрбум төгрөг зарцуулахаар байна шүү дээ. Тэгэхээр ийм их мөнгө зарцуулчхаад Их хурлын гишүүн 4 жилийн хугацаанд сарын 3 сая төгрөг гэвэл жилдээ 36 сая 4 жилд 144 сая төгрөгийн цалин авах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр эдийн засгийн ямар ч үр ашиггүй . Энэ нь зардлаа нөхөхийн тулд улс төрчид хулгай хийгээд байнаа . Иймээс энэ асуудалд ажлын хэсэг байгуулж шийдүүлэх нь зөв юм аа .

П

Чулуун-Эрдэнэ Пүрэв-Очир

2024.05.18
09:44:40
5 / 33,000
PN-202405-71674
УБ ХОТЫН ДАРГЫГ СОНГУУЛИАР СОНГОДОГ БОЛОХ.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дэлхийн аливаа их хотын даргыг тухайн хотын иргэд нь ардчилсан сонгуулийн зарчмаар сонгодог. Үүний үр дүнд хотынхоо иргэдийг, мөн асуудлуудыг зөв ойлгож шийдэх чадвартай хүмүүс сонгогдох боломж нээгддэг ажгуу.

Н

Даваамягмар НАРБОЛД

2024.05.18
09:43:48
13 / 100,000
PN-202405-74942
"НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ" ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

"НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ" хуулийн зохицуулалтаар бүх нийтээр амрах 16 өдрийг нэгтгэн 1 жилд 3 удаа чанартай амарч, бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх боломж байна. Ажил хөдөлмөр эрхлэгчид, төрийн алба, бизнесийн болон олон улсын байгуулллагууд зэрэг бүх оролцогч талуудад энэхүү шийдэл нь эерэгээр тусах магадлалтай бөгөөд дэлхийн зарим улс орнууд ийм жишгээр бүх нийтээрээ амардаг байна. Иймд энэ хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байна.

М

Болд МӨНХЖАРГАЛ

2024.05.18
09:43:22
22 / 100,000
PN-202405-33923
МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС 0-18 НАСНЫ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БУЮУ БЭЛГИЙН ХАРИЛЦААНЫ ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН, ХҮЧИНДСЭН, ХҮҮХЭД АЛСАН, ХУЛГАЙЛСАН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ БАЙХ, ӨРШӨӨЛ, МАГАДЛАН, АЖЛЫН ХОНОГ АВЧ ХУГАЦААНААСАА ӨМНӨ СУЛЛАГДДАГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООЖ БҮХ ЯЛЫГ НЬ БИЕЧЛЭН ЭДЛҮҮЛДЭГ ХҮНДРҮҮЛСЭН ХУУЛИЙГ САНААЧИЛЖ БАЙНА.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т 1.Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. гэж тус тус заасныг баримтлан Босоо хөх Монгол” НҮТББ-ын зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. Монгол Улс 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр соёрхон баталж 1990.09.02-ний өдрөөс дагаж мөрдсөн “Хүүхдийн эрхийн Олон улсын гэрээ конвенц түүний нэмэлт өөрчлөлтүүдэд цаг тухай бүр нь нэгдэн орж дагаж мөрдөж байгаа орон билээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ ноцтой байдалд хүрээд байна

Г

Ганзориг Ганхуяг

2024.05.18
09:42:17
29 / 100,000
PN-202405-94319
БАНКНЫ ЭНГИЙН ЗЭЭЛИЙГ ИПОТЕКРҮҮ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ипотекийн зээл санхүүжилт зогссон хугацаанд банкны энгийн орон сууцны зээд авсан , ипотекийн зээлийн шалгуур хангаж байгаа иргэд уг энгийн орон сууцны зээлээ ипотекийн зээлрүү шилжүүлэх.

Л

Ёндон ЛХАГВАЖАРГАЛ

2024.05.18
09:40:51
7 / 100,000
PN-202404-55082
ОРОН СУУЦНЫ 1 ДАВХАРЫН ӨРГӨТГӨЛҮҮДИЙГ ТАТАН БУУЛГАЖ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ.
2. Хяналт шалгалт явуулах

Нийслэл хотод тулгамдаж буй асуудал болох орон сууцнуудын нэг давхруудад үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг нурааж нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа мөн явган хүний замаа чөлөөлж авах шаардлагатай байна. Цөөн хүний эрх ашгийн төлөө маш олон иргэний эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөөр олон жил боллоо.

А

Атар АНХИЛУУН

2024.05.02
08:55:32
26 / 70,000
PN-202404-12275
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХОТООС ГАРГАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Замын түгжрэл жил ирэх тусам нэмэгдэж байгааг багасгахын тулд төрийн дийлэнх байгууллагууд тэр дундаа яам, агентлаг, их сургууль болон захиргааны байгуулагуудыг хотоос гаргах.

Н

Даваамягмар НАРБОЛД

2024.05.02
08:54:33
23 / 33,000
PN-202404-21712
БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ЖИЛИЙН 1 ОРОНТОЙ ТООНД ОРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Банк болон банк бусууд иргэдийг эдийн засгийн мөлжлөгт оруулж байгааг хуулийн дагуу засах бүх төрлийн зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн хүүг 1 оронтой тоонд оруулах

Ц

Балжинням ЦЭГМЭД

2024.05.02
08:52:04
561 / 100,000