МУ-ын Үндсэн хуулийн 16.2-т Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч манай улсын 2 хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35%-ыг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо. Зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол жилээс жилд өссөөр байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна.
Эрэгтэй эмэгтэй жигд 55 насандаа тэтгэвэр тогтоолгох
Баян-Өлгий аймгийг 2024 оны УИХын сонгуульд тусад нь тойрог болгож 3н мандаттай үлдээсэнтэй уялдуулан тус аймгийн уугуул цөөнх Урианхай, Дөрвөд, Тува Иргэдийн зүгээс нэг мандатыг квотоор буюу санал асуулгаар УИХ д биднийг төлөөлөх нэг гишүүн байх ёстой гэж үзэн хүсэлт өргөдөл гаргаж байна.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Үүнд амлалт өгсөн УИХ-ын гишүүд Болон нам, хувиараа нэр дэвшигч, иргэд төрд сонгогдсоны хойш. Амласан амлалтынхаа 50%-ийг биелүүлээгүй тохиолдолд дахин нэр дэвшихийг хориглох заалт оруулж өгөхийг хүсэж байна.
Хөшөөтийн уул уурхайн нөөцөөрөө Стратегийн ордонд орох боломжтой тул хуулийн хүрээнд заасны дагуу 34%-ийг нь Монголын ард иргэд ашгаа авдаг хэлбэрээр эзэмших. Боломж 100% байгаа тул хуулийг санаачлах хэрэгтэй
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ХҮН БҮР АМЬД ЯВАХ, ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙХ, СОНГОХ ЭРХТЭЙ БАЙХ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЗЭРЭГ ЭРХҮҮДИЙГ БАТАЛГААТАЙ ЭДЭЛНЭ ГЭЖ ЗААСАН. ГЭТЭЛ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИНД ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААТАЙ ЭДЛЭХ ЁСТОЙ НЭР БҮХИЙ ЭРХҮҮДИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИХ, ЭМ, ТАРИАГ АЛБАДАН ХИЙХ ДАРАМТЛАХ УТГА БҮХИЙ ЗААЛТУУД УДАА ДАРАА УИХ-Р БАТЛАГДСААР БАЙНА.
Монгол улсын иргэн 1 жил төлсөн татвар нийгмийн даатгалийн нийт дүнтэй дүйцэх хэмжээний хүүгүй зээл авах багадаа 24 сар хуваан төлөх нөхцөлтэй байх. Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлснээр иргэд амьдралын наад захын хэрэгцээ машин тэрэг баяр ёслол өвчин зовлонтой үедээ өндөр хүүтэй ББСБ зээл авах улмаар санхүүгийн дарамт гэр бүл салалт гэх мэд нийгмийн асуудал шийдхэд хүчтэй эерэг нөлөө үзүүлж нөгөө талаас улсад тайлангаас гадуурх татваргүй олгогдлог цалин арилж үнэн зөв татвар төлөх иргэдийн тоо ихсэх юм.
Монгол улс авилгаас ангижрах зайлшгүй чухал ийд Авилга авсан монгол улсын иргэн төрийн албан хаагч Гишүүн Сайд иргэн үл харгалзан бүх хөрөнгийг хураадаг заалтыг нэмж оруулахад иргэдээсээ 100 мянган гарын үсэгийн дэмжлэгтэйгээр Улсын их хуралын хаварын чуулганд өргөн барих ёстой .Иргэн Б.Гантөмөр
Нэгэнт ипотекийн зээл олгогдсон байхад зээл нь МИК-рүү шилжсэнгүй хэмээн зээлийн хүүг банкны хүү рүү шилжүүлж байгаа нь иргэдэд хохиролтой байгаа тул
Телекса апп-д маш олон иргэд хохирч мөнгөө авч чадахгүй гацсан хүлээлтийн байдалтай байна Болдсайхан эмчийн хүү Б.Алтай энэ хэрэгт холбогдоод байна энэ асуудлыг цагдаа гийн газраас гэмт хэрэгт нотлогдхгүй байна хэмээгдэж мөн л гацсан байдалтай бид энэ асуудалдаа шийдэл гаргахыг хүсэж байна Анхнаасаа санхүүгийн зохицуулах хороо coin-гарахад хяналт тавьж чадаагүй гэхэд Телекса-д хяналт тавьсан бол болно гэх луйврын сэдэл өгөхгүй байсан .Болдсайхан эмчийн үр хойч нь энэ хэрэгт холбогдсон явдал одоо ч итгэмгүй асуудал болж байна . Ямар нэг санхүүгийн төвлөрөл үүсгэж сайн сайхан зүйл хийх гэж ийм зүйл хийсэн байх гэж таамаглаж байгаа тиймээс үзэл бодлоороо хамгаалахыг хүссэн . энэ хэрэгтэй америк дахь луйврын хэрэг нь холбогдож монголын иргэдийн оролцоо нь олонхи байгаа нь ямар нэг зүйлд үзэл санаа нь нэгдэж санхүүжилт төвлөрүүлж байна гэх таамаг төрүүлсэн боловч баттай таамаг нотлох баримт надад байдаггүй Монгол улсын засгийн газар санхүүгийн зохицуулах хороо хяналтаа тавь
Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан нь төлөвлөлтгүй барилгажилт юм. Төлөвлөлтгүй барилга барихыг хотын төв А, Б бүсэд зогсоовол цаашид Улаанбаатар хот Дархан, Багануур, Төв аймаг чиглэлд сунаж тэлж хөгжих боломжтой болно.
ГАЗАР ОЛГОЛТ НЬ ХЭЭЛ ХАХУУЛЬТАЙГААР ШИЙДЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ГАЗАР ОЛГОЛТЫГ ЦАХИМААР ШИЙДВЭРЛЭХ