НӨАТ суутган төлөгч болох босго хэмжээ 50 сая байгаа одоогийн нөхцөл байдалд маш тохиромжгүй хэмжээ яагаад гэхээр энэ нь 2016оны босго Монгол Улс бичил, жижиг бизнесийг дэмжих хууль, хөтөлбөр боловсруулсаар байгаа тэгвэл "Бичил Бизнес Эрхлэгч"гэж 10хүртэл ажилтантай 300сая хүртэл орлоготой гэж заасан байдаг ч одоогоор нүдээ олсон дэмжлэг байхгүй учир хувь хүн, хуулийн этгээд гарааны бизнес хийж эхлээд удаагүй байтал НӨАТ төлөгч болдог энэ нь ҮНЭ нэмэхэд хүргэдэг тул борлуулалтад сөргөөр нөлөөлдөг ийм болохоор НӨАТ төлөгч болохоос зайлс хийж зугтах мөн борлуулалтаа нууж баримт өгөхгүй байдал томоохон зах, лангуу гээд маш олон газар байна тэгвэл энэ босго 300сая болбол Цахим баримт өгөх байдал эрс нэмэгдэж тэр чинээгээр Улсад төвлөрөх Орлогын Албан Татвар нэмэгдэх маш сайн талтай .
Дунд сургуулийн бага болон дунд бүлгийн сурагчдад зориулсан хичээлийн бус цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч хөгжих боломж бүхий төвийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн, сурагчдын ар гэрийн боломж нөхцлийг харгалзан судалж асран хамгаалагчаас тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авч шат дараатайгаар нээж ажиллуулах.
НДШ ХХОАТ ын ажил олгогч ажилтанаас авч байгаа хувиудыг бууруулах тухайн сангууд нь алдагдлын хувиа мега төслүүдээсээ бүрдүүлэх
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн тухай хэлсэн үгэндээ "нийтийн тээврийг цогцоор нь шийднэ" гэж онцолсон байдаг. Үүний дагуу нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийх автобус худалдан авахдаа 318 тэрбум төгрөгийг ямар ч тендергүй буюу сонгон шалгаруулалтгүй, ил тод бус байдлаар зарцуулсан байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл уг худалдан авалтыг шалгаруулалтгүй хийсэн нь үндэслэлтэй эсэх, түүнд төрийн өндөр албан тушаалтнууд зүй бусаар нөлөөлсөн эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагууд өнөөдрийг хүртэл шалгахгүй, чимээгүй байсаар байна. Иймд, уг асуудлыг УИХ-ын хяналт, шалгалтын журмаар шалгах нь зүйтэй гэж үзэж байна.
Иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг өвлүүлэх боломжтой байх, энэ нь компанийн иргэдийн эзэмшлийн хувь хэвээр хадгалагдана.
Электрон тамхины импортлох асуудлыг хориглох
Хичээлийн шинэ жилийг 3 сарын 1нд болгож өвлийн улирал буюу 12, 1, 2-р саруудад амардаг болгох, элсэлтийн шалгалтыг 12-р сард болгох. Ингэснээр ханиад томууны улиралд бүх нийтийн цугларах үйл ажиллагааг багасгах, өвчлөл буурах ач холбогдолтой.
Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2022 оны эцсээр 1,665,469 хүн оршин сууж байна. Тус өргөдлөөр хотын даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог байсан бол МАН-ын Удирдах зөвлөлөөс Сумьяабазар болон Нямбаатар нарыг 100% сонгохгүй байсан, энэ хэдэн гишүүд ч их хурлын суудлаас татналзаж нэр дэвших нь юул бол. Даанч Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд "аймаг, нийслэлийн Засаг даргыг харьяа НИТХ нь хуралдаж, сонгон Ерөнхий сайд батламжилна" гэж заасан нь төлөвшөөгүй улстөрчдийн хувьд нийслэлийн 1.6 сая иргэний эрх ашиг юу ч биш болж хувиргах нь тэр. Тиймээс холбогдох хуулийн зүйл заалтад яаралтай өөрчлөлт оруулж ХОТЫН ЗАСАГ ДАРГАА ИРГЭД ӨӨРСДӨӨ СОНГОДОГ тогтолцоонд шилжиж намын өмнө бус цэвэр иргэдийн өмнө хариуцлага хүлээх хүнээ сонгье!
Инфляци бол хэрэглээний үнийн индексийн өнгөрсөн хугацаанаас одоог хүртэл өөрчлөгдсөн темп прирост. Хэрэглээний үнийн индексэд 329 бараа оруулж бодит бус сагс бүрдэж байна. Ядуу айл 329 бараа хэрэглээгүй. Дийлэнх нь 10 хүрэхгүй хэрэглээний сагстай байна. Тиймээс эдийн засгийн үзүүлэлт болох ядаж инфляциа зөв гаргахын тулд Хэрэглээний үнийн индекст орох барааг сагс бүрдүүлэхэд олон нийтээс асуудаг болъё!
₮1 сая хүртэлх орлогод ХХОАТ 0% ногдуулбал иргэдийн амьжиргааг сайжруулах, дундаж давхрагыг тэлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
5н шар товчооны зам сонсголонгын замын хөдөлгөөны ачааллыг багасгах
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1р хэсэгт орших 8 блок 780 айлын орон сууцны дундуур гардаг төмөр замын шугамтай тус хотхоны оршин суугчдын орж гарах авто зам огтлолцдог. Уг гармаар хоногт галт тэрэг 6 удаа, тээврийн хэрэгсэл давтамжтай тоогоор 400 хүртэл байдаг боловч гарцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2023 оны 02/892 дугаартай албан бичгээр 10 сарын 01-ний өдрөөс хаасныг эргүүлэн нээлгэх хүсэлтэй байна.