НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202606-46872
ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХНЭЭС ХАМГААЛАХ НЬ ТӨРИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ МӨН. ГЭВЧ АМТ, ҮНЭРИЙГ БҮХЭЛД НЬ ХОРИГЛОХ НЬ НАСАНД ХҮРСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СОНГОЛТЫГ ХЯЗГААРЛАХААС ГАДНА ХУУЛЬ БУС ХУДАЛДААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ.
1. Ажлын хэсэг байгуулах

Электрон тамхины амт, үнэрийн бүрэн хоригийг хүчингүй болгож, дахин судалж шийдвэрлэх.

Б

Лхагвасүрэн Баатарсүрэн

2026.07.14
09:09:50
199 / 33,000
PN-202606-87058
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАХ САНАЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсад авлига нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж, нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд авлигын эсрэг хууль тогтоомжийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгож, ил тод байдал, хариуцлага, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төсөл санаачлах саналыг гаргаж байна

Н

Чулуунбат НЯМСҮРЭН

2026.07.14
09:09:22
239 / 100,000
PN-202606-96545
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ОЛГОХЫГ ХЯЗГААРЛАХ ЖУРМЫГ ЦУЦЛУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг тоон хязгаарлалтаар зохицуулж буй журам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг бодитоор хязгаарлаж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Уг журам хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үндсэн зорилго нь бодит үр дүнд хүрсэн нь тодорхой бус хэвээр байгаа бөгөөд нөгөө талаас улсын дугаарын хомсдол, автомашины үнийн өсөлт, дамлан худалдаалах нөхцөл бүрдэх зэрэг сөрөг үр дагавар үүссэн талаар олон нийтээс шүүмжлэл гарсаар байгаа. Иймд энэхүү журмын хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн үр нөлөө, иргэдийн үндсэн эрхэд үзүүлж буй нөлөөллийг дахин нягтлан үзэж, хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна.

Г

Дашмягмар Галсанцэрэн

2026.07.14
09:06:09
20,915 / 33,000
PN-202606-22473
АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛДӨГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсад ажил олгогч ажилтны цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутгахаас гадна ажил олгогчоос мөн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ нь ажлын байр бий болгох өртгийг өсгөж, жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг бууруулж, цалин нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байна. Иймээс ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг хүчингүй болгож, зөвхөн ажилтны шимтгэлийн тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал санаачлан хэлэлцэхийг дэмжиж энэхүү өргөдлийг гаргаж байна.

Б

Ганчулуун БАТСҮХ

2026.07.14
09:05:38
7,574 / 100,000
PN-202606-91570
ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ ШИНЭЭР ГЭР БҮЛ БОЛЖ БУЙ ИРГЭД БОЛОН ГЭР БҮЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ ЗОХИОСОН ХҮМҮҮС ЗААВАЛ БАЙГУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Гэрлэлтийн гэрээг монгол улсын иргэд өөр хоорондоо гэрлэх үед, хамтран амьдраад дундаасаа үр хүүхэд төрсөн бол мөн хамтран амьдраад 2 жил болсон бол уг гэрээг заавал байгуулахаар зохицуулах. Шинээр үр хүүхэд мэндлэсэн тохиолдолд гэрээгээ үзүүлж төрсний гэрчилгээг олгодог болох.

А

Болдбаатар АНУ

2026.07.14
09:04:16
320 / 100,000
PN-202606-96393
ХХОАТ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ахмад настны тэтгэвэр амьдралд хүрэлцдэггүй ажил хийхээр ХХОАТатвар аваад бгааг болиулвал амьралд тэр мөнгө маш хэрэгтэй

Э

Жалцав Элдэв-Очиp

2026.07.14
09:00:48
278 / 100,000
PN-202606-75441
НӨАТ БУЦААЛТ 2% БИШ 8% БОЛГОХ
1. Ажлын хэсэг байгуулах

НӨАТ 10% Юмны үнийн өсөлт Иргэдэд маш их дарамт болж байна Буцаан олголтыг 2% биш 8% болгомоор байна

Б

Бямбацогт Болорчулуун

2026.07.14
08:59:27
33,062 / 33,000
PN-202606-97182
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УХААЛАГ СИСТЕМ ТОРГУУЛЬ БОЛИУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Ухаалаг системийн алдаа дутагдлаас болж маш олон торгууль ирж байна Энийг болиулах хүсэлт гаргаж байна

Б

Бямбацогт Болорчулуун

2026.07.14
08:59:10
9,790 / 33,000
PN-202606-18956
10 ЖИЛЭЭС ДОТОГШ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД УБ ДУГААР ОЛГОХГҮЙ БАЙГАА ЗОХИЦУУЛАЛТЫГ ЦУЦЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Автомашины насжилжилтаас бус техникийн бүрэн бүтэн байдал болон стандартад нийцсэн шаардлагыг тавих буюу УБ дугаар олголт энэхүү зохицуулалтаар шийдвэрлэгдэх

У

Жавхлан Ууганчулуун

2026.07.14
08:54:45
451 / 33,000
PN-202606-29040
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 19.16 ДУГААР ЗҮЙЛИЙН ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Баян-Өлгий аймагт газар орны нэршлийг дур мэдэн сольж, улсын бүртгэлд хууль бусаар бүртгэсэн ноцтой зөрчил гарсан. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлд заасан торгох ял нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд учрах эрсдэлтэй харьцуулахад хэт хөнгөн байна. Иймд тус гэмт хэрэгт оноох ялыг чангатгах, торгох ялыг хасаж, заавал хорих ял оноодог болгох хуулийн төсөл санаачлахыг шаардаж байна.

Г

Оюунхүү ГАНЦЭЦЭГ

2026.06.29
17:32:13
802 / 100,000
PN-202606-64352
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД /SOCIAL/ МУ-ЫН ИРГЭН РД-ААР БҮРТГҮҮДЭГ БАЙХ 1-2 АКАУНТ
1. Ажлын хэсэг байгуулах

Энэхүү хуулийг баталсанаар олон нийтийн сүлжээнд байгаа хуурамч хаяг /тролл/ хаягууд устаж үнэн зөв мэдээ мэдээлэл түгээх хэн нь хэн бэ гэдэг нь ил тод байх юм

Б

Ганболд Бүрэндэлгэр

2026.06.29
17:29:43
168 / 33,000
PN-202606-86023
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ AI КАМЕРЫН ТОРГУУЛИЙГ БОЛИУЛАХ, ТОРГОХГҮЙ ХЯНАЛТ ТОГТООДОГ БОЛГОХ
1. Ажлын хэсэг байгуулах

Энэ нь түгжрэлийг улам ихэсгэж ард иргэдийг торгуулийн дарамтанд оруулж байгаа тул энэ арга хэмжээг зогсоох

Э

Гансүх Энхтөр

2026.06.29
17:27:16
593 / 33,000