НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202310-57884
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 21-Р ХОРООНЫ АРГҮНТИЙН ДАВААНЫ ЗАМЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОХ
1. Ажлын хэсэг байгуулах

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Аргүнтийн давааны замыг хатуу хучилттай болгох нь тус замаар зорчдог иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, тухайн газар нутагт оршин суугчдын эрүүл мэнд, байгаль орчны бохирдлыг шийдэх шийдэл болох юм. Олон хүний амь нас, эд хөрөнгө энэ зам дээр үрэгдсэн бөгөөд энэ нь замын эвдрэлээс шууд хамааралтай байсан юм. Улаанбаатар хот дотор их хэмжээний эвдрэл бүхий шороон зам байх нь байж болошгүй юм.

А

Миша АМАРТОГТОХ

2023.10.31
15:37:07
263 / 33,000
PN-202310-95784
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЯНДАНГИЙН ТӨЛБӨР
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болж хотын оршин суугчид эрүүл мэндээр хохирч, мөнгөө эмчилгээнд зарж, цаг хугацаа алдаж байна. Тиймээс яндангийн төлбөр авдаг болоё.

Х

Минжбадам ХАЛИУН

2023.10.31
15:35:15
154 / 100,000
PN-202310-80146
ХУУРАМЧ ШАТАХУУНЫГ ХОРИГЛОЖ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГАЗ, ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТ ШИЛЖҮҮЛЭХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Улаанбаатар хотод зөвхөн евро-5 ангилалын шатахуун худалдан борлуулах, мөн нийтийн тээврийн хэрэгслийг газ болон цахилгаан хөдөлгүүртэй болгох.

Б

Алтанцэцэг БЯМБАДОРЖ

2023.10.31
15:34:34
180 / 100,000
PN-202310-86235
АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МӨНГИЙГ НЭММЭЭР БАЙНА.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Жилдээ ганц удаа олгогддог Алдарт эхийн одонгийн Мөнгийг нэмэх талаар

А

Ганбат АЛТАНЦЭЦЭГ

2023.10.31
15:33:42
2,038 / 100,000
PN-202310-60248
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН 5 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ХЭРЭГТ ХОЛБОГДВОЛ АТГ-ААС НИЙТЭД МЭДЭЭЛДЭГ БОЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нийтийн албан тушаалтан хэрэгт холбогдож авилга, төсөв тендерийн хэрэгт холбогдох үед АТГ дээрээс хэргийг зарлах хэрэгтэй

Э

Эрдэнэчимэг ЭНХЗОРИГ

2023.10.31
15:33:20
3,066 / 100,000
PN-202310-24020
СОНГУУЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Энэ хууль нь дахин болон нөхөн сонгуульд хөрөнгө зарахгүй байх

Ю

Цэдэндамба ЮНДЭН

2023.10.31
15:33:00
160 / 100,000
PN-202310-55724
ДОТООДЫН ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих санал асуулга.

Б

Оригжав БОЛД-ЭРДЭНЭ

2023.10.31
15:31:54
341 / 100,000
PN-202310-96793
АВТО МАШИНТАЙ ИРГЭД ХОТЫН ТӨВРҮҮ ЗОРЧИХДОО ТӨЛБӨР ТӨЛӨХ ШИЙДВЭРИЙГ БОЛИУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Авто машинтай иргэд хотын төврүү зорчихдоо төлбөр төлдөг болно Төлбөртэй бүс тогтоох бэлтгэлээ хангаж байна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байна.

Г

Эвэрт ГАНЗОРИГ

2023.10.31
15:31:31
667 / 33,000
PN-202310-90919
ДАНХАР ТӨРИЙГ БАГАСГАЖ ЧАДВАРТАЙ ЦОМХОН БҮТЭЦТЭЙ БОЛГОХ.
2. Хяналт шалгалт явуулах

Татвар төлөгч та бидний мөнгөөр ямар ч үр ашиггүй олон хүнийг цалинжуулж шаардлагагүй мөнгө үрж байгааг зогсоож татан буулгах , төсвийн мөнгийг багасгах

Б

Эрдэнэцогт БИЛГҮҮН

2023.10.30
13:09:00
388 / 70,000
PN-202310-92555
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН САЛБАР ЭМНЭЛГИЙН II БАЙРЫГ БАРИХ ТӨСВИЙГ 2024 ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХ САНАЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3.7-т Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-II-ын байрыг шинээр барихаар төлөвлөсөн. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд мөн барилгын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. УИХ-д өргөн барьсан 2024 оны Монгол Улсын төсвийн төсөлд Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын ажилд ямар ч төсөв тусгагдсангүй. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1-рт орж байна. 2022 онд 6885 хүн хорт хавдраар өвчилж 4548 хүн нас барсан байна. Өдөртөө 19-20 хүн энэ өвчнөөр өвдөж, тэднээс 12-13 нь нас барж байна. Улс орныг түгшээж байгаа асуудалд анхаарлаа хандуулж 2024 оны улсын төсөвт Хавдрын шинэ эмнэлгийг барих төсвийг тусгуулах саналтай байна.

С

Чулуунбаатар СОСОРМАА

2023.10.30
12:58:04
491 / 100,000
PN-202310-31489
ТОРГУУЛЬ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ЖОЛООЧ НАРААР НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЭСВЭЛ ТОРГУУЛЬ ТӨЛӨХ ХУГАЦАА ЗААЖ ӨГӨХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуулих шийтгэл авсан жолооч нар торгуулиа төлөхгүй авто замын хөдөлгөөнд оролцох нь элбэг үзэгдэл билээ. Өнөөдөр торгууль төлөх ёстой жолооч ганцхан тохиолдолд албан хүчээр торгуулиа төлж байна. Тэр нь зөвхөн машинаа худалдан борлуулах тохиолдолд торгуульгүй байх ёстой гэсэн хууль юм. Ингэхээр зэрэг удаан хугацаанд машин унах жолооч бол торгууль төлөхгүйгээр замын хөдөлгөөнд оролцоод явах нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь үндсэндээ шийтгээгүйтэй адил ба бүр сонгууль дөхүүлж торгууль өршөөх тухай хууль гаргаж зөрчилтэй амьтасыг өөгшүүлдэг бусармаг явдал гараад авсан. Иймд дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд торгуулих шийтгэлээ биелүүлэхгүй байгаа этгээдүүдийг хэргийг шийдвэрлэж замын хөдөлөөнд соёлтой боловсон оролцох дадлыг хэвшүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гэм буруутангуудыг шийтгэж хариуцлага тооцож хөдөлгөөнд эмх цэгцийг тогтоох шаардлагатай байна.

Б

Даваажанцан БУЯНДЭЛГЭР

2023.10.30
12:57:36
189 / 100,000
PN-202310-77678
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК БОЛОН БУСАД ТӨРИЙН ӨМЧИТ УУ-Н КОМПАНИУДЫГ ХУВЬЧЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК болон бусад төрийн өмчит уул уурхайн компаниудыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд 100% хувьчлах, нээлттэй компани болгох

Ш

Рэгзэн ШИНЭГЭРЭЛ

2023.10.30
12:56:59
248 / 100,000