Монгол Улсад хэрэгжиж буй Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох журмын дагуу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй, зөвхөн иргэний эрх зүйн гэрээгээр (бүх төрлийн ажил гүйцэтгэл, үйлчилгээ үзүүлсэн гэрээнүүд ) 1-ээс дээш удаагийн бүх төрлийн орлогод Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн агуулга болон олон улсын жишигтэй нийцэхгүй байна.
12 - р ангиа дөнгөж төгссөн хүүхдийг цэрэгт татах нь хүүхэд стрессдэж айж түгших, сэтгэл санааны хувьд огт бэлэн биш байгааг бид бүгд харж байна. Эцэг эх гэр бүл нь ч дөнгөж сургууль төгсүүт ухаан санаа тогтворжоогүй үг дааж сонсож сураагүй үед нь хүүхдээ явуулах нь амаргүй хэцүү байна. Зодуулж нүдүүлэх амь насаа ч алдаж байна дайнд яваа юм шиг л байна.
Боловсролын ерөнхий хуульд хөгжлийн бэрхшээлтэй бага насны бүх хүүхдийг ердийн цэцэрлэгт тэгш хамруулахыг тусган, одоо хэрэгжиж байгаа. Тэд ердийн хүүхдүүдтэй зэрэгцэн суралцахад өөрийгөө илэрхийлэх, бусдад ойлгуулах чадвар хомс байдаг. Мөн хамгийн засан сайжрах боломж өндөр байдаг 6 хүртэлх насанд нь тэднийг төрөлх хэлээ эзэмших, бусадтай харилцах боломжийг олгоход хэл засалч-багш чиглүүлэн, дэмжин туслах нь олон улсын жишиг юм. Мөн сүүлийн үеийн технологийн нөлөөллөөс эрүүл төрсөн хүүхдүүд ч хэлд орохгүй, ярих, илэрхийлэх чадвар сул байгаад онцгойлон анхаарлаа хандуулах цаг бидэнд тулгамдаад байна. Сүүлийн үеийн тандалт судалгаанаас 4 хүүхэд тутмын 1 нь хэл ярианы хөгжил хоцрогдож байна хэмээсэн байна. Сургуульд өөрийгөө илэрхийлэх чадвар сул, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд элсэн орсноор сурч хөгжих боломж нь хязгаарлагдаж, эцэг эх, багш нарын хувьд ч хүндрэлүүд маш ихээр гарч байна. Иймд Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байна.
Хөрс, усны бохирдлын гол эх үүсвэр болсон Нийтийн болон нүхэн жорлонгийн талаар эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх
"Хиймэл оюун, өндөр технологийн тусламжтайгаар Монгол улсын төрд үүсээд байгаа бүх төрлийн хулгай болон авлигын бүрэн устгах боломжтой юм. Монгол улс 2024 оны авлигын индексээр 180 орноос 33 оноо авч 114 орсноор ардчилсан бус засаглалтай орнуудын тоонд дахин орсон. Монгол улсад хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглан төрийн худалдан авалт, тендерт нөлөөлөх байдлаар бусдад давуу байдал үүсгэхээс авхуулаад өнөөдрийн нүүрсний асар том хулгайн хэрэг хүртэл өргөжин тэлж хэсэг бүлэг хүмүүс Монгол улсын нийт ард иргэдийн эрх ашгийг завшсан нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ энэ хууль батлагдвал төрийн худалдан авалт, тендер болон сонгон шалгаруулалтыг хиймэл оюун нь гаднын ямар нэгэн нөлөөгүй, ашиг сонирхол үүсэхгүйгээр үнэн бодитойгоор сонгон шалгаруулах цаашлаад стратегийн ач холбогдол бүхий ордуудын хяналтуудыг хиймэл оюуны тусламжтайгаар бүрэн хийн боломжтой юм. Авлига хээл хахууль, төрийн хулгай арилснаар Монгол улс хөгжих нөхцөл үүснэ.
ЭПИЛЕСПИГЭЭР ОНОШЛОГДОЖ 50 - 70%-ИАР ГРУПП ТОГТООЛГОСОН ХҮНИЙГ 1 ЖИЛЭЭР БУС ХАМГИЙН БАГАДАА 3 ЖИЛ ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛЭЭР СУНГУУЛДАГ БОЛОХ