НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202310-85985
НЭЭЛТТЭЙ БАНК БОЛГОХ - PSD2
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Товчхондоо гэвэл Хаан банк, ХХБ, Голомт, Төрийн банкны данснуудаа нэг аппликэйшн дээрээс харах, гүйлгээ хийх болон бусад бүх боломжуудыг нэгтгэх эрхзүйн боломжийг нээнэ гэсэн үг. 2016 оноос эхлэн Европын холбооны улсууд банкуудыг өөрсдийн бааз дээр байгаа харилцагчийн мэдээллийг харилцагч зөвшөөрсөн тохиолдолд 3дагч талд гаргаж өгөх технологийн боломжийг заавал нээсэн байхыг шаардаж, хуульчилж эхэлсэн. Ингэснээр харилцагч өөрийн хувийн мэдээлэл, банкны данс түүнийгээ удирдах эрхээ дурын технологийн компаниар дамжуулан хийх боломжтой болж эхлэсэн. Ингэснээр банкны төвлөрөлийг задлах, технологийн компаниудын хөгжлийг хурдасгах, эдийн засаг дах инновацийг тэтгэх ач холбогдолтой. PSD2 гэж гүүглээр хайвал илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг харах боломжтой

Б

Дэлгэрсайхан БОЛД-ЭРДЭНЭ

2023.10.17
14:51:24
4,958 / 100,000
PN-202310-70621
ТА НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 2 ХУВИЙГ 5 ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дэлхийн улс орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт нь татварын урамшуулал гэдэг ойлголтод хамаардаг тул ерөнхий утгаараа тухайн орны татварын тогтолцоо, тодорхой төрлийн татвар, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж үздэг.

З

Гомбожав ЗАНДАНШАТАР

2023.10.17
11:40:06
105,648 / 100,000