НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202607-81579
5 ЖИЛ ХАР ЖАГСААЛТАНД ОРУУЛЖ ШИЙТГЭДЭГ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хугацаа хэтрүүлсэн зээлээ төлсөн хэдийч 5 жил хар жагсаалтанд оруулж шийтгэдэг тогтолцоогоо одоо өөрчилмөөр байна Үнэхээр бусад боломжуудыг хүртэл хааж байна иймд эргэж нэг харж өгнө үү??

Т

Цэндээхүү Төртогтох

2026.08.10
10:17:04
299 / 100,000
PN-202607-24880
ЗЭЭЛИЙН МУУ ТҮҮХИЙГ НЭГ УДАА ЗАСАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Муу түүхээс болж хүмүүс зээл авах болон оноогоо сайжруулар боломжгүй болоод байна

Т

Сэвжидхорлоо Тэмүүжин

2026.08.10
10:15:23
38,175 / 100,000
PN-202607-30881
СОГТУУГААР ЖОЛОО БАРИХ ҮЙЛДЛИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАЖ, ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ ХУГАЦААГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Согтуугаар жолоо барих нь санамсаргүй алдаа биш, хүн өөрөө ухамсартайгаар сонгодог үйлдэл юм. Гэвч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр согтуугаар жолоо барьж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан хэргийг болгоомжгүй гэмт хэрэгт тооцож, согтуурсан байдлыг зөвхөн зүйчлэх шинж болгон авч үздэг. Хохирол учруулаагүй тохиолдолд жолоодох эрхийг ердөө нэг жилээр хасдаг нь дахин зөрчил үйлдэхээс сэргийлэх хүчгүй байна. Согтуурсан үедээ жолооны ард суух үйлдэл өөрөө санаатай, харин үр дагавар нь болгоомжгүй байдлаар илэрдэг тул энэ нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан "гэм буруугийн холимог хэлбэр"-т нийцнэ. Иймд уг үйлдлийг бие даасан хүнд гэмт хэрэгт тооцож, хохирол учраагүй тохиолдолд ч жолоодох эрхийг арван хоёр жилээр хасдаг болгохыг шаардаж байна.

М

Дуйнхаржав Мөнх-Эрдэнэ

2026.08.10
10:14:55
270 / 100,000
PN-202607-55415
СОГТУУГААР ЖОЛОО БАРЬВАЛ ХҮНД ЯЛТАЙ БОЛГОХ. ЭРҮҮГИЙН ХУУЛЬ БОЛОН ЗХД-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Дүрмийн шалгалтыг чангаруулах (100 асуулт / 0 алдаа): Жолоодох эрхийн шалгалтын асуултыг 20 биш 100 болгож, 1 ч алдаа гаргахгүй (100%) тэнцсэн тохиолдолд л жолоодох эрх олгоно. (Үндэслэл: Дүрмийн дутуу мэдлэгтэй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх). Үнэмлэхийн хугацааг 3 жил болгох: Жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацааг 10 жил биш 3 жил болгож, 3 жил тутамд заавал дахин шалгалт, эрүүл мэндийн үзлэгт оруулж эрхийг сунгадаг болно. (Үндэслэл: Жолоочийн эрүүл мэнд, дүрмийн мэдлэгт тогтмол хяналт тавих). СЭМҮТ-ийн сэтгэцийн оношилгоог заавал болгох: Шинээр эрх авах болон сунгахад Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ) дээр нарийн мэргэжлийн сэтгэц-физиологийн тест, оношилгоонд заавал хамрагдана. (Үндэслэл: Стресс даах чадваргүй, уур бухимдлаа хянадаггүй, сэтгэцийн болон донтох эмгэгтэй хүмүүст жолоодох эрх олгохоос сэргийлэх).

Г

Батсуурь ГАНБАЯР

2026.08.10
10:09:23
109 / 33,000
PN-202607-63632
ОЛОН НИЙТИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ГЭРЭЭНИЙ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСАД ЖҮЖИГЧИН, ДУУЧИН, ХӨТЛӨГЧ, ТАМИРЧИН, ИНФЛЮЭНСЕР ЗЭРЭГ ОЛОН НИЙТИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ОРОЛЦУУЛСАН КИНО, ТЕЛЕВИЗИЙН БҮТЭЭЛ, СУРТАЛЧИЛГАА, МАРКЕТИНГИЙН ТӨСӨЛД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДДЭГ. ГЭВЧ ТУХАЙН ЭТГЭЭДИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ЭСХҮЛ ГЭРЭЭНД ЗААСАН ЁС ЗҮЙН ШААРДЛАГЫГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙН УЛМААС ГЭРЭЭ ЦУЦЛАГДАХ, БҮТЭЭЛ ЗАХ ЗЭЭЛЭЭС ТАТАГДАХ, СУРТАЛЧИЛГАА ЗОГ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Олон нийтийн нөлөө бүхий этгээдийн (жүжигчин, дуучин, инфлюэнсер, тамирчин гэх мэт) гэрээнд ёс зүйн хариуцлагын заалт тусгах, өөрийн буруутай үйлдлийн улмаас компани, хөрөнгө оруулагчдад учирсан бодит хохирлыг гэрээний дагуу хариуцах эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай санал

Б

Төмөрхуяг Батзориг

2026.07.24
14:12:27
157 / 100,000
PN-202606-94488
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХОХИРОГЧИД НЭГДЭЖ БАЙНА! ГАЗРАА ӨГСӨН, МӨНГӨӨ ТӨЛСӨН ИРГЭД ШУДАРГА ЁС НЭХЭЖ БАЙНА!
2. Хяналт шалгалт явуулах

Нийслэлийн дахин төлөвлөлтийн төслөөс болж олон мянган иргэн газар, орон сууц, мөнгөөрөө хохирч, хэдэн жилийн турш хүлээсээр байна. Бид төслийн хэрэгжилт, тендерийн шалгаруулалт, холбогдох байгууллагуудын хариуцлагад хянан шалгалт хийлгэхээр УИХ-д өргөдөл хүргүүлж байна. 70,000 иргэний гарын үсэг цуглуулж, шударга шийдвэр гаргуулахад нэгдээрэй.

Б

Азжаргал БИЛЭГТ

2026.06.29
17:27:03
183 / 70,000
PN-202606-53002
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ, ГҮТГЭЛГИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХЭД СУУРИЛСАН БАТАЛГААЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ПЛАТФОРМУУДТАЙ ИНТЕГРАЦИ ХИЙХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Цахим орчин дахь хуурамч мэдээлэл, гүтгэлгийн урсгалыг таслан зогсоохын тулд "Иргэний цахим үнэмлэх / Тоон гарын үсэг (E-Mongolia/ХУР систем)"-д суурилсан баталгаажуулалтын системийг нийгмийн сүлжээний платформуудтай интеграци хийх шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Г

Алтансүх ГАНТУЛГА

2026.06.29
17:25:23
218 / 100,000
PN-202606-45453
ТАМХИНЫ ТАТВАРЫН ОРЛОГЫГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, ИХ СУРГУУЛИЙН КАМПУС, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсад тамхины хэрэглээг бууруулах, үүний зэрэгцээ боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор тамхины онцгой албан татварын орлогыг Боловсролын хөгжлийн санд төвлөрүүлж, оюутны тэтгэлэг, их сургуулийн цогцолбор, эрдэм шинжилгээний лаборатори, судалгаа, инновацын төв байгуулахад зарцуулах эрх зүйн зохицуулалт бий болгохыг санал болгож байна.

Ж

Есөнэрдэнэ Жүгнээбадам

2026.06.29
17:15:53
129 / 100,000