НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202310-15049
ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дунд сургуулийн бага болон дунд бүлгийн сурагчдад зориулсан хичээлийн бус цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч хөгжих боломж бүхий төвийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн, сурагчдын ар гэрийн боломж нөхцлийг харгалзан судалж асран хамгаалагчаас тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авч шат дараатайгаар нээж ажиллуулах.

А

Батболд АНХТУЯА

2023.10.20
18:23:08
367 / 100,000
PN-202310-96904
НДШ ХХОАТ ШИМТГЭЛИЙГ 50% БУУРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

НДШ ХХОАТ ын ажил олгогч ажилтанаас авч байгаа хувиудыг бууруулах тухайн сангууд нь алдагдлын хувиа мега төслүүдээсээ бүрдүүлэх

Х

Шагж ХҮРЭЛТУЛГА

2023.10.20
18:01:35
104,614 / 100,000
PN-202310-32808
318 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДҮНТЭЙ АВТОБУСНЫ ХУДАЛДАН АВАЛТЫГ ШАЛГУУЛЪЯ
1. Ажлын хэсэг байгуулах

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн тухай хэлсэн үгэндээ "нийтийн тээврийг цогцоор нь шийднэ" гэж онцолсон байдаг. Үүний дагуу нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийх автобус худалдан авахдаа 318 тэрбум төгрөгийг ямар ч тендергүй буюу сонгон шалгаруулалтгүй, ил тод бус байдлаар зарцуулсан байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл уг худалдан авалтыг шалгаруулалтгүй хийсэн нь үндэслэлтэй эсэх, түүнд төрийн өндөр албан тушаалтнууд зүй бусаар нөлөөлсөн эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагууд өнөөдрийг хүртэл шалгахгүй, чимээгүй байсаар байна. Иймд, уг асуудлыг УИХ-ын хяналт, шалгалтын журмаар шалгах нь зүйтэй гэж үзэж байна.

М

Буянжаргал МЯГМАРДОРЖ

2023.10.20
13:47:38
16,367 / 33,000
PN-202310-64012
ИРГЭДИЙН ЭЗЭМШИЖ БУЙ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭХ
1. Ажлын хэсэг байгуулах

Иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг өвлүүлэх боломжтой байх, энэ нь компанийн иргэдийн эзэмшлийн хувь хэвээр хадгалагдана.

Ц

Нармандах ЦЭНГҮҮНБАЯР

2023.10.20
13:30:10
1,509 / 33,000
PN-202310-67894
ЭЛЕКТРОН ТАМХИ ХОРИГЛОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Электрон тамхины импортлох асуудлыг хориглох

Ж

Максим ЖАНБОЛОТ

2023.10.20
13:29:00
1,065 / 100,000
PN-202310-89606
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ 3 САРЫН 1НД, ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫГ 12-Р САРД БОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хичээлийн шинэ жилийг 3 сарын 1нд болгож өвлийн улирал буюу 12, 1, 2-р саруудад амардаг болгох, элсэлтийн шалгалтыг 12-р сард болгох. Ингэснээр ханиад томууны улиралд бүх нийтийн цугларах үйл ажиллагааг багасгах, өвчлөл буурах ач холбогдолтой.

Б

Баттөмөр БАЯРСАЙХАН

2023.10.19
20:05:24
510 / 100,000
PN-202310-39605
НИЙСЛЭЛ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫГ ИРГЭДЭЭС СОНГОДОГ БОЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2022 оны эцсээр 1,665,469 хүн оршин сууж байна. Тус өргөдлөөр хотын даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог байсан бол МАН-ын Удирдах зөвлөлөөс Сумьяабазар болон Нямбаатар нарыг 100% сонгохгүй байсан, энэ хэдэн гишүүд ч их хурлын суудлаас татналзаж нэр дэвших нь юул бол. Даанч Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд "аймаг, нийслэлийн Засаг даргыг харьяа НИТХ нь хуралдаж, сонгон Ерөнхий сайд батламжилна" гэж заасан нь төлөвшөөгүй улстөрчдийн хувьд нийслэлийн 1.6 сая иргэний эрх ашиг юу ч биш болж хувиргах нь тэр. Тиймээс холбогдох хуулийн зүйл заалтад яаралтай өөрчлөлт оруулж ХОТЫН ЗАСАГ ДАРГАА ИРГЭД ӨӨРСДӨӨ СОНГОДОГ тогтолцоонд шилжиж намын өмнө бус цэвэр иргэдийн өмнө хариуцлага хүлээх хүнээ сонгье!

Т

Монхор ТӨРТОГТОХ

2023.10.19
20:04:17
3,979 / 100,000
PN-202310-49142
ИНФЛЯЦИЙГ ХУДЛАА ГАРГАХЫГ ЗӨВ БОЛГОХ БУЮУ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН САГСЫГ ИРГЭДЭЭС СУДЛАН АВЧ САНАЛ ОРУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Инфляци бол хэрэглээний үнийн индексийн өнгөрсөн хугацаанаас одоог хүртэл өөрчлөгдсөн темп прирост. Хэрэглээний үнийн индексэд 329 бараа оруулж бодит бус сагс бүрдэж байна. Ядуу айл 329 бараа хэрэглээгүй. Дийлэнх нь 10 хүрэхгүй хэрэглээний сагстай байна. Тиймээс эдийн засгийн үзүүлэлт болох ядаж инфляциа зөв гаргахын тулд Хэрэглээний үнийн индекст орох барааг сагс бүрдүүлэхэд олон нийтээс асуудаг болъё!

Ж

Амарбаяр ЖАВХЛАН

2023.10.19
19:59:59
560 / 33,000
PN-202310-26762
0% ХХОАТ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

₮1 сая хүртэлх орлогод ХХОАТ 0% ногдуулбал иргэдийн амьжиргааг сайжруулах, дундаж давхрагыг тэлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

Х

Минжбадам ХАЛИУН

2023.10.19
19:19:13
1,660 / 100,000
PN-202310-37917
ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

5н шар товчооны зам сонсголонгын замын хөдөлгөөны ачааллыг багасгах

Б

Ганбүргэд БАТ-ЕРӨӨЛТ

2023.10.19
19:07:33
662 / 100,000
PN-202310-75518
БЗД 10 ДУГААР ХОРОО ЦАГДАА АМГАЛАН ХОТХОНЫ 1-5 ДУГААР БЛОК БАЙРНЫ ГАРЦ ХААСАН ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛУУЛАХ
1. Ажлын хэсэг байгуулах

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1р хэсэгт орших 8 блок 780 айлын орон сууцны дундуур гардаг төмөр замын шугамтай тус хотхоны оршин суугчдын орж гарах авто зам огтлолцдог. Уг гармаар хоногт галт тэрэг 6 удаа, тээврийн хэрэгсэл давтамжтай тоогоор 400 хүртэл байдаг боловч гарцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2023 оны 02/892 дугаартай албан бичгээр 10 сарын 01-ний өдрөөс хаасныг эргүүлэн нээлгэх хүсэлтэй байна.

О

Нямхүү ОДГЭРЭЛ

2023.10.19
19:05:33
345 / 33,000
PN-202310-32962
ТА “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-НЫ 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ТОГТМОЛ, БОДИТОЙ ХҮРТДЭГ БОЛОХ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.

Г

Сайнхүү ГАНБААТАР

2023.10.19
18:50:30
9,918 / 100,000