Төрийн албан хаагчид төрийн дээд ,дунд ,доод шат ялгаагүй авилга албан тушхалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо их хэмээний авилга авсаг ч 40сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэргийг улам дэвэргэж өөгшүүлж байна
Зээлийн мэдээллийн санд өмнө нь бүртгэгдсэн хугацаа хэтрэлт, чанаргүй зээл зэрэг сөрөг мэдээлэл нь тухайн иргэн өр төлбөрөө бүрэн барагдуулсан, цаашид зээлээ хэвийн төлж байгаа нөхцөлд ч зээлийн үнэлгээ болон FICO оноонд удаан хугацаанд нөлөөлж, дахин зээл авах, орон сууц болон автомашины санхүүжилтэд хамрагдах, бизнесээ өргөжүүлэх зэрэг санхүүгийн боломжид хүндрэл учруулж болзошгүй байна.
- Татварын хувь хэмжээг бууруулах, 1% болгох
Энэ хүү зээлийн муу оноо нь зарим иргэдэд маш их дарамт болж байна. Муу түүтэй болхоор өндөр хүүтэй аппийн зээлийг маш их авч байна.
Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа 20 орчим жил үргэлжилж байна. Энэ хугацаанд газрын тос олборлох, цооног өрөмдөх, тоног төхөөрөмж ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанаас их хэмжээний хаягдал үүссэн. Харин эдгээр хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, тээвэрлэж, устгаж, булж, устгалд оруулж ирсэн нь өнөөдөр иргэдэд бүрэн тодорхой биш байна. Ялангуяа газрын тос, тосорхог материал, өрөмдлөгийн шавар болон шингэн, химийн бодисын үлдэгдэл, бохир ус, ашигласан шүүлтүүр, тосны сав, тоног төхөөрөмжийн хаягдал зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр устгасан, дахин боловсруулсан эсэх нь эргэлзээтэй байна. Олон жилийн өмнө үүссэн хаягдлыг өнөөдөр зөвхөн бичиг баримтаар шалгаад орхих бус, газар дээр нь очиж, бодитоор хаана юу болсон бэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
Нийтийн орон сууцны доор байрлах авто зогсоолууд нь иргэний албан ёсны хувийн өмч боловч өмчлөгч бус иргэн зөвшөөрөлгүй ашиглах тохиолдол их гардаг бөгөөд тухайн хариуцсан СӨХ с арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалт байхгүй өмчлөгч иргэн өөрийн өмчийг ашиглах боломжгүй болдог.
цэцэрлэгийн хоол хүнсны мөнгө нь орон нутагт 3000 төгрөгөөр төсөвлөгдсөн байгаа үүнийг 5000 болгон нэмэгдүүлэх нь одоогын эдийн засгийн өсөлттэй нийцүүлэн нэмэх нь зөв гэж үзэж байна.
Эрчим хүчний салбарт хийгдэж буй сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны шийдвэрүүд нь улс орны бие даасан байдалд эрсдэл учруулж, гадаад хараат байдлыг нэмэгдүүлэх аюултай байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний хараат бус байдлыг хангахаар заасан тул тус салбарын шийдвэрүүдэд Ажлын хэсэг байгуулан эрсдэлийн үнэлгээ хийж, иргэдийн мэдээлэл авах эрхийг ханган УИХ-аас Нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай байна.
Оюутолгой төслөөс орж ирэх ноогдол ашигаар газрын тос олборлох ард түмний Хувьцаат Компани байгуулах.
Өргөдөл Монгол Улсад Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буйтай холбогдуулан төрийн хүмүүнлэг бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хууль батлахыг санал болгож байна
Өмнө нь хүнд нөхцөлд тооцдог байсныг сэргээх. Байнга зогсож ажилладаг хүнд ажил
Монгол Улсын иргэд богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллага болон цахим аппликейшнээр зээл авах нь нэмэгдэж байна. Гэвч өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөр, богино хугацаатай төлөлтийн нөхцөл зэрэг нь иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, нэг зээлийг нөгөө зээлээр төлөх, олон жижиг зээлд давхар орох эрсдэлийг бий болгож байна. Иймд иргэдийн эрх ашгийг хамгаалах, зээлийн бодит өртгийг бууруулах, зээлдэгчийг үндсэн өрөө бодитоор төлж дуусгах боломжтой болгох зорилгоор дараах саналыг холбогдох хууль, журамд тусган хэрэгжүүлэхийг хүсэж байна. 1. ББСБ болон цахим зээлийн хүүгийн дээд хэмжээг үе шаттайгаар бууруулах Хэрэгцээ: Богино хугацааны зээлд хүү, шимтгэл өндөр тогтоогдсон тохиолдолд зээлдэгчийн төлөх нийт дүн үндсэн зээлийн хэмжээнээс үлэмж нэмэгдэж, өрийн дарамт үүсдэг.