Орон даяар хавтгайрсан намчирхал, талцлыг саармагжуулж, аж ахуйн удирдлагын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг улс төрийн намаас хараат бусаар хөгжүүлэн бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг залгамжтай, тогтвортой болгох, улс төрийн намуудыг асар их зардалтай, коммунист маягийн нүсэр бүтцээс нь ангижруулж, бодлогын намууд болгон төлөвшүүлэх, сум, дүүргийн боловсон хүчний хөгжил, тогтвор суурьшлыг баталгаажуулах, сонгогчдын гишүүнчлэлдээ баригдсан бус, эрх чөлөөт сонголтыг дэмжих, үндэсний эв нэгдлийг хангах, ардчиллыг бэхжүүлэхэд хуулийн зорилго оршино.
Иргэний өмчлөлийн нэг дулаан зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай 2026 оноос иргэдийн өмчлөлийн дулаан зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, татварын нэхэмжлэл, өр төлөх мэдэгдлийг иргэдэд хүргүүлж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү нийтийн өргөдлийг санаачилж байна. Олон иргэний хувьд орон сууцны хамт өдөр тутмын ахуйн хэрэгцээнд ашигладаг нэг дулаан зогсоол нь орлого олох зориулалттай хөрөнгө бус, тухайн өрхийн хэвийн амьдрал, автомашины аюулгүй байдал, орон сууцны ашиглалттай шууд холбоотой эд хөрөнгө юм. Иймд иргэний өмчлөлд байгаа, хувийн ахуйн хэрэгцээнд ашигладаг нэг дулаан зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, татвар ногдуулах эрх зүйн үндэслэл, 2026 оноос хэрэгжүүлж эхэлсэн шалтгаан, өмнөх жилүүдийн татварын практиктай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудаас олон нийтэд нээлттэй, албан ёсны тайлбар өгөхийг хүсэж байна.
Ипотекийн зээлийн жилийн хүүг одоогийн 6 хувиас 4 хувь болгон бууруулж, иргэдийг орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлэх, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Төрөөс иргэдийн амьдрах орчин, өрхийн санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд ипотекийн зээлийн жилийн хүүг 4 хувь болгон бууруулах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомж болон эрх зүйн актад тусгаж, хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Гаднй жуулчид Монголын ховор зэрлэг амьтадын амийг хэдэн доллараар үнэгүйдүүлж алж устгах, тухайн төлбөрийг амьтадын төлөө зарцуулдаггүй учраас агнахыг хориглох. Зөвшөөрөл олгохыг зогсоох тухай
50 мянган төгрөгийн цалинтай ээж гэж хаана ч байх ёсгүй. 50 мянган төгрөгөөр үнэндээ хүүхдийнхээ сарын хэрэглээний памперсыг ч авч хүрэхгүй. Ганц сүү ч авч хүрэхгүй. Нэмэлтээр өгдөг сүү одоо хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ? Хамгийн доод талын үнэ нь 70К гэдэг. 30 ширхэгтэй пампер л гэхэд 40 хэдэн мянгатай байгаа шүү дээ. Өдөрт хүүхэд 3-аас 4 5 памперс хэрэглэнэ. Тэгээд 30 ширхэгтэй памперс 10 ч хонохгүй дуусна аа даа. 500 мянга болгох юм бол ядаж л сарынхаа хэрэглээг авна. Хүүхдийнхээ сүүг Памперсыг. Тийм болохоор 500 мянган төгрөг болгох гэж. Ээжүүдийг баярлуулах хэрэгтэй. Хөөрхий муу 50 мянган төгрөг нь 10 хоног ч хэрэглэж хүрэхгүй памперс аваад л байхгүй.
Хэвлэл мэдээлэлийн байгууллагатай хаалтын гэрээ байгуулахыг хориглох тухай
Ажилтны ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлтийг бууруулах. Цалингын доод хэмжээ нэмэгдсэнээр ХХОАТ болон НД-ын шимтгэл төлөлт нэмэгдэнэ.
Эмч эмнэлэгийн ажилчдын ажлын байран дахь аюулгүй байдал, эрх зүйн орчинг сайжруулах , эрх үүргийг хамгаалах
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэт барилгажилт, төвлөрлөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудал нүүрлээд буй. Сүүлийн жилүүдэд дахин төлөвлөлтөд хамруулах, засвар шинэчлэл хийх нэрээр хотын аль үнэ цэнтэй, ашигтай байршил, нийтийн эзэмшлийн хэсэг, түүхэн, дурсгалт барилгын суурин дээр худалдаа, үйлчилгээний зориулалттай олон давхар барилга барьж байна. Энэ хэрээр хотын түүхэн дүр төрх, архитектурын ерөнхий хэв маяг алдагдаж, нийтийн гэсэн орон зай хумигдаж байна. Мөн энэ нь хотын төв хэсгийн түгжрэл, төвлөрөлд ч үлэмж нөлөөлж, иргэдийн амьдралын чанар алдагдахад хүргэж буй. Тиймээс дэлхийн бусад орны жишгээр хотын төвдөө барилгын өндрийг хязгаарласан хуультай болж, хотоо, нийтийн эзэмшлийн орон зайгаа хамгаалцгаая.
Сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөнд оролцож буй зарим мотоцикл болон зориудаар дуу чимээ ихэсгэсэн автомашины хэт чанга дуу нь иргэдийн амгалан тайван амьдрах эрхийг зөрчиж, хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийн амралт, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Иймээс хуульд заасан дуу чимээний стандартыг хатуу мөрдүүлэх, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, иргэдийн амар тайван орчныг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагууд бодит арга хэмжээ авахыг энэхүү өргөдлөөр уриалж байна.
Жирэмсэний болон амаржсаны амралт болон тэтгэмж авах хугацааг заавал 31-32 долоо хоног гэж заахгүй байх, 33.34 хүртэлээ ажлаа хийгээд авах боломжийг нээлттэй болгох
Энэ 3 сая хүнтэй Монгол улсад эхнэр нөхрөө араар тавьж, нэг нэгэндээ сэтгэл санааны хохирол учруулж, үр хүүхдүүдээ өнчрүүлэх явдал бүр ил цагаандаа гарч гаарлаа. Энэ бүхнийг зогсоож, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийг элэг бүтэн гэр бүлд өсгөх боломж олгож өгөөчээ.