Авто машин эзэмшигч жолооч нарт торгууль ноогдуулдаг. Тогтсон хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн торгуулийг зогсооё. Торгууль төлөх хугацааг нэмж, хүү алданги тооцдог байдлыг халах хэрэгтэй байна. Учир нь ард иргэдийг хиймэл оюун ухааны торгуулаас өндийхгүй байна.
Монгол Улсын татварын ерөнхий газар аль нэг аж ахуйн нэгжид шалгалт орсны улмаас үүссэн татварын нөхөн төлбөр, акт, алданги, торгууль гэх мэт маш олон дарамтыг нэгэн зэрэг давхардуулж үүсгэж байгаа нь бодитой төлөгдөх тал дээр маш их ачаалал, зөрүү үүсгэж байна.
Сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэг болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул ерөнхий боловсролын сургууль бүрд тэдэнд зориулсан тусгай дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
ЕБС -ийн хичээл эхлэх "9 дүгээр сарын 1" гэж хөдлөшгүй тогтсон хугацааг Монгол орны цаг уурын онцлогт тохируулж өөрчлөх нь зун намрын дэлгэр цагт хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу 6-р сарын 1 хүйтэн өдөр болсноор хүүхдүүд эрхийхээ өдрөөр даарч байна, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна.
Иргэдийн зээлийн муу болон хар түүх нь өр төлбөрөө бүрэн барагдуулсан ч олон жилийн турш хадгалагдаж, санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байна. Энэ нь иргэдийн эдийн засгийн идэвх, бизнес эрхлэлт, орон сууц болон хэрэглээний санхүүжилт авах боломжид сөргөөр нөлөөлж байгаа тул зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, муу зээлийн мэдээллийг шинэчлэх эрх зүйн зохицуулалтыг судлах, санал боловсруулах ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна.
Улаанбаатар дугаартай автомашин нь бүтэн жил хугацаанд хотод яваагүй бол татварын мөнгөнөөс нь хасаад хотод ороод явсан өдрөөр нь тооцдог болгомоор байна.
Монгол Улсад зохион байгуулах олон улсын хурал, форум, арга хэмжээнд төсвөөс олон арван, хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо, парламентын хяналтгүйгээр гаргах эрсдэлийг хязгаарлах шаардлагатай байна. Иймд улсын болон орон нутгийн төсвөөс 50 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардах олон улсын арга хэмжээг УИХ-аар урьдчилан хэлэлцүүлж, зөвшөөрөл авдаг, зардал, үр ашгийн тооцоог нийтэд ил тод мэдээлдэг, хэрэгжилтэд хараат бус аудит хийдэг эрх зүйн зохицуулалт бий болгох хуулийн төсөл санаачлахыг санал болгож байна.
цахим зээлийн апп хөгжисөнөөр Инфляцыг дэвэргэх (Иргэдийн хэрэглээний зээлийн хөөсөрөл): Хялбар олгогдож буй микро зээлүүд нь ихэвчлэн хуримтлал, хөрөнгө оруулалтад биш, өдөр тутмын импортын хэрэглээнд зориулагддаг. Энэ нь эдийн засагт бэлэн мөнгөний нийлүүлэлтийг зохиомолоор нэмэгдүүлж, инфляцыг өсгөх дарамт болдог.
Өмнө нь хүнд нөхцөлд тооцдог байсныг сэргээх. Байнга зогсож ажилладаг хүнд ажил
Нийгмийн эрүүл мэнд, хүн амын генофонд, сэтгэл зүйн аюулгүй байдал: Нийгмийн стресс, гэмт хэргийн гаралт өсөх: Өрийн дарамтад орсон иргэд сэтгэл зүйн хүнд дарамт, амиа хорлох тохиолдол нэмэгдэж, өрөө төлөхийн тулд хулгай хийх, дээрэмдэх, авлига авах зэрэг гэмт хэрэгт холбогдох эрсдэл эрс өсөж байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн системийн тогтвортой байдалд заналхийлэх нь: Хүн амын дийлэнх хэсэг өдөр тутмын хэрэглээгээ санхүүжүүлэхийн тулд хэд хэдэн аппликейшнээс давхар зээл авч, нэгнийхээ өрийг нөгөөгөөр хаах байдлаар "өрийн мухардалд" орж байна. Энэ нь улсын хэмжээнд өрхийн орлогыг бүхэлд нь шавхаж, бодит худалдан авах чадварыг унагаж байна. Эдийн засгийн гажуудал ба бүтээмжийн уналт: Ажилчид ажилдаа төвлөрөхөөс илүүтэй өрөө хэрхэн төлөх, аль аппликейшнээс дахин зээл авах талаар санааширч, стрессдэх нь аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн бүтээмжийг үлэмж бууруулж байна.
2027 оны 1-р сарын 01ний өдрөөс мөрдөгдөх нийгмийн даатгалын шинэчилсэн хуулийг эргэж хянах.