НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202609-84481
ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАЗАР ӨМЧЛӨХ БОЛОМЖИЙГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Монгол Улсын иргэдэд хуулиар олгогдсон нэг удаагийн үнэ төлбөргүй газар өмчлөх эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд иргэн тухайн жилд боломжтой байгаа газруудаас сонголт хийж, илүү хүртээмжтэйгээр газар өмчлөх боломжтой цахим систем, зохицуулалт бий болгох шаардлагатай байна.

Х

Батгэрэл ХҮРЭЛТУЛГА

2026.09.10
18:25:13
82 / 33,000
PN-202610-47990
МОНГОЛ ХҮНИЙ УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, БИОЛОГИЙН ЭЦЭГ ЭХИЙГ ИРГЭНИЙ БҮРТГЭЛД ЗААВАЛ ТУСГАЖ, ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛД САНХҮҮГИЙН ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН САНААЧИЛГА.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсад гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа болон хариуцлагагүйгээр хүүхэд төрүүлж хаях явдал газар авч, үндэсний аюулгүй байдал, удмын санд бодит заналхийлэл учруулж байна. Энэхүү өргөдлөөр хүүхэд бүрийн бичиг баримтад биологийн эцгийг ДНХ тестээр заавал тогтоон бүртгэж удмын санг хамгаалах, хариуцлагаас зугтсан иргэдэд "хэтэвчний шийтгэл" буюу татварын дарамт ногдуулах хуулийн өөрчлөлтийг санаачилж байна.

А

Авирмэд Ариунтунгалаг

2026.10.23
12:08:50
82 / 100,000
PN-202610-66079
0-3 НАСТАЙ ХҮҮХЭД АСАРСНЫ ТЭТГЭМЖИЙГ АМЬДРАЛД ХҮРЭЛЦЭЭТЭЙ БОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

0-3 настай хүүхэд асарсний тэтгэмжийг зах зээлийн үнэ ханш өссөнтэй холбоотойгоор хүүхдийн памперс ч авж хүрэхгүй мөнгийг нэмэгдүүлэх

М

Солонго Маралгуа

2026.10.23
11:39:52
78 / 100,000
PN-202609-94731
ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮДИЙН ЦАЙНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
2. Хяналт шалгалт явуулах

Цэцэрлэг сургуулийн үдийн цайнд дахин шинэчлэлт шаардлага хүсэж байна. Цэцэрлэгийн бага насны хүүхдүүд болон мэдээж 10 жилийн сургуулийн бага дунд ахлах гэлтгүй хүүхдийн маш чухал үеүд. Яагаад жимс, ногоо, мах хангалтгүй сайн биш байна вэ?

М

Гантулга Мягмарзул

2026.09.18
14:32:49
77 / 70,000
PN-202610-16887
АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ӨДРҮҮДЭД ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ХАСАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Энэхүү санал нь иргэнээс авч буй татвар болон төрөөс тухайн иргэнд олгож буй тээврийн хэрэгслийн ашиглалтын боломжийг харилцан уялдуулах, татварын шударга байдлыг хангах зорилготой юм

Г

Б Ганаа

2026.10.14
10:10:25
75 / 100,000
PN-202608-85472
ӨРХИЙН ХҮҮХДИЙН ТООНД ХАРГАЛЗАН ТОДОРХОЙ ХУВИАР ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Хүүхдийн тоогоор цахилгаан, дулааны зардлаас хөнгөлөлт үзүүлэх нь хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих төрийн бодлого болж байгаа юм.

У

Оюунбаатар Уянга

2026.09.01
17:48:53
73 / 33,000
PN-202604-15506
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ, АЛБА ХААГЧИЙН ХҮНИЙ ЭРХ БОЛОН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ БАГЦ ХУУЛЬ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Цагдаагийн шинэчлэл: Хариуцлагатай алба – Нийгмийн баталгаа Энэхүү хуулийн төслийн зорилго нь цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг цогцоор шийдвэрлэх замаар эрүүдэн шүүлт, авилга, хүнд суртлыг таслан зогсоож, иргэндээ ээлтэй, мэргэшсэн албыг төлөвшүүлэхэд оршино.Үндсэн зохицуулалт: Хариуцлага: Цагдаа-иргэний харилцааг бүрэн камержуулж, улс төрөөс хараат бус томилгоог нэвтрүүлнэ. Төрөл садангийн хэлхээ холбоог албанд хориглоно. Нийгмийн баталгаа: Хоолны мөнгийг 20,000 төгрөгөөс доошгүй болгож, илүү цагийн хөлсийг цаг тутамд тооцон олгоно. Алба хаагч болон гэр бүлийг нь иж бүрэн даатгалд хамруулна.Хүний эрх: Сэтгэл зүйчийн бие даасан алба байгуулж, алба хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дарга нарын хууль бус дарамтаас хамгаалагдах эрхийг хуульчилна. Аз жаргалтай гэр бүлтэй, нийгмийн баталгаа нь хангагдсан цагдаа иргэнээ хамгаалж, хуулийг шударгаар сахиулна.

Х

Нямпүрэв ХИШИГБАТ

2026.04.17
14:45:26
68 / 100,000
PN-202610-75394
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙН ХООЛНЫ 3,000₮-ИЙГ ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ЖИЛ БҮР ШИНЭЧИЛДЭГ БОЛГОЁ!
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсад цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын нормативыг инфляц, хүнсний үнийн өсөлттэй уялдуулан тогтмол шинэчилдэггүйгээс бодит өртгөөсөө хоцорч байна. Өнөөдрийн байдлаар төрөөс нэг хүүхдэд 3,000 төгрөг төсөвлөж, эцэг эхээс 1,000 төгрөгийн хамтын оролцоо авч байгаа нь хүүхдийн нас, шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэхүй байх эрсдэлтэй байна. Иймд хүүхдийн хоолны зардлын нормативыг яаралтай нэмэгдүүлж, цаашид хүнсний үнийн өсөлттэй уялдуулан жил бүр индексжүүлэн шинэчилж байх эрх зүйн баталгаа, төсвийн тогтвортой шийдлийг гаргаж өгөхийг шаардан энэхүү өргөдлийг гаргаж байна.

Х

Түмэнжаргал ХОНГОРЗУЛ

2026.10.23
11:40:49
68 / 100,000
PN-202610-70081
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛД ИРГЭД ЗААВАЛ 3 ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХИЙГ ХУУЛЬЧЛАХ, ХОХИРЛЫГ ӨНӨӨДРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААР БАРАГДУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нийслэлээс зарласан "Дахин төлөвлөлт" гэдэг нэрэнд төр засагтаа 100% итгэж, хамаг хөрөнгөөрөө шууд захиалга өгсөн иргэд өнөөдөр 5–6 жилээр санхүү, сэтгэл санааны асар хохирол амсаж байна.

О

Ш Оюунбат

2026.10.23
11:45:28
66 / 100,000
PN-202609-21964
200.000 ТӨГРӨГ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ АВЛИГА АВСАН НЬ НОТЛОГДВОЛ 2 ЖИЛ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУГАЦААНД ЦАГДАНА ХОРИХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол улсад тулгарч буй томоохон асуудалын нэг болох Авлига хээл хахууль хирээс хэтэрч байна. Үүнд холбогдох ялын хэмжээг нэмэгдүүлэх мөн Хамтарч шийдэл гаргах дээр та бүхнээс туслалцаа хүсэж байна.

А

Төмөрбаатар АЛТАНБАЯР

2026.09.24
12:37:53
65 / 100,000
PN-202609-46704
АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГААР ОЛГОЛТЫН ЖУРМЫГ ЦУЦЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Өргөдөл Монгол Улсын иргэн Дашмягмар овогтой Галсанцэрэн миний бие Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний өмчлөх эрх, түүнийг төрөөс хамгаалах үүрэгтэй холбоотой зохицуулалттай нийцэж байгаа эсэхэд үндэслэлтэй эргэлзээ үүсгэж байна гэж үзэж, уг журмыг хүчингүй болгуулах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаж байна. Энэхүү хүсэлтийг дараах үндэслэлээр гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн өмчтэй байх эрхтэй бөгөөд төр энэ эрхийг хамгаалах үүрэгтэй гэж заасан. Автотээврийн хэрэгслийг хууль ёсоор өмчилсөн боловч улсын дугаар олгохгүй байх нь тухайн өмчийг зориулалтын дагуу ашиглах боломжийг бодитоор хязгаарлаж байна гэж үзэж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор олон жилийн хугацаанд төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлсэн боловч түгжрэлийг мэдэгдэхүйц бууруулсан тогтвортой үр дүн хараахан гараагүй байна.

Г

Ганбаатар ГАНБАТ

2026.09.18
14:45:09
60 / 33,000
PN-202610-83436
0–8 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛЖ, ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ХУГАЦААНД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БИЙ БОЛГОХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

0–8 хүртэлх насны хүүхэд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед эцэг, эхийн аль нэг нь хүүхдээ асран хамгаалахын тулд ажлаасаа чөлөө авч, ажиллах боломжгүй болдог. Иймд хүүхдээ асран хамгаалж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацааг хөдөлмөрийн чадвар түр алдсанд тооцож, даатгуулагч эцэг, эхийн аль нэгэнд эмнэлгийн хуудас олгон, Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхийг хуульчлах шаардлагатай байна. Энэ зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусган, нийгмийн даатгалын хуульд заасан нөхцөлийг хангасан эцэг, эхэд тэтгэмж олгодог байнгын тогтолцоо бий болгож өгөхийг хүсэж байна. Ингэснээр хүүхдийн эрүүл мэнд, асаргааг хамгаалахын зэрэгцээ эцэг, эхийн ажлын байр, өрхийн орлогын тогтвортой байдлыг дэмжих ач холбогдолтой юм.

А

Эрдэнэбат Ариунгоо

2026.10.23
11:54:59
55 / 100,000