Энэ 3 сая хүнтэй Монгол улсад эхнэр нөхрөө араар тавьж, нэг нэгэндээ сэтгэл санааны хохирол учруулж, үр хүүхдүүдээ өнчрүүлэх явдал бүр ил цагаандаа гарч гаарлаа. Энэ бүхнийг зогсоож, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийг элэг бүтэн гэр бүлд өсгөх боломж олгож өгөөчээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65.5-д "Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө" гэж заасан нь сонгуулийн өдөр томилолттой, ажиллаж, суралцаж буй эсвэл түр оршин сууж байгаа олон мянган иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж байна. Иргэд заавал харьяа аймаг, дүүрэг рүүгээ очиж санал өгөх шаардлагатай болдог нь санхүү болон цаг хугацааны хүндрэл үүсгэж, залуучуудын сонгуулийн оролцоо, ирц буурахад сөргөөр нөлөөлдөг. Иймд "E-Mongolia" болон дижитал бүртгэлийн сүлжээг ашиглан сонгогч сонгуулийн өдөр Монгол Улсын аль ч газарт байсан өөрт ойр байрлах хэсгийн хороонд биечлэн очиж саналаа өгдөг орчныг хуульчлах шаардлагатай байна. Энэ нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ирцийг нэмэгдүүлнэ.
Энэ хүү зээлийн муу оноо нь зарим иргэдэд маш их дарамт болж байна. Муу түүтэй болхоор өндөр хүүтэй аппийн зээлийг маш их авч байна.
Нийт Монгол хэл бичгийн шалгалт өгч буй сурагчдын 15% шахуу нь босго оноондоо хүрч чадаагүй. Шалгалтандаа унасан ихэнх хүүхдүүд үндэсний бичгээ уншиж чадаагүйгээс болж унасан. Мөн 2025 онд үйлчилгээний газруудын хаяг самбаруудыг үндэсний бичгээр давхар бичихээр болгосон ч хэрэгжилт нь төдийхөн харагдахгүй байгаа юм.
Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг бодитойгоор дэмжих, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд шаардагдах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дөрөв буюу түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн ажил эрхэлж, хөдөлмөрийн орлого олж байгаа эцэг, эхийн хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.
Хувь Хүний Орлогын Албан Татварыг багасгах хэрэгтэй байна ядаж жилийн 80 саяас доош орлоготой иргэдээ чөлөөлөх хэрэгтэй байна.
2012 онд хэрэгжсэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох зохицуулалтыг дахин хэрэгжүүлэх хүсэлт
**Гарчиг:** **“Хүүхдийн хоолны чанар, нэр төрлийг сайжруулах тухай”** **Товч тайлбар:** Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд хэрэглэж буй бэлэн талх, боов, чихэрлэг нухаш зэрэг бүтээгдэхүүнийг хүүхдийн эрүүл мэнд, шим тэжээлийн шаардлагад нийцсэн илүү эрүүл, чанартай хүнсээр солих санал гаргах тухай.
Иргэд ажилгүйдлийн тэтгэмжийг ажилласан хугацаанаас хамаарч 50-70%-р бодуулж, ажлын 76 хоног авдаг. Харин албан тушаалтан 6 сар буюу 126 хоног авдаг. Хууль иргэдэд тэгш үйлчлэх ёстой.
Монгол Улсад орон сууцны түрээсийн зах зээл хурдацтай тэлж байгаа ч хууль эрх зүйн тодорхой зохицуулалт дутмаг байгаагаас үүдэн түрээслэгч болон түрээслүүлэгчдийн дунд маргаан их гарч байна. Түрээсийн барьцаа мөнгийг үндэслэлгүй буцааж өгөхгүй байх, түрээсийн үнийг богино хугацаанд үндэслэлгүй нэмэх, гэрээний хугацаа дуусаагүй байхад шалтгаангүйгээр хөөж гаргах зэрэг эрсдэл түрээслэгчдэд түгээмэл тохиолддог. Олон улсын туршлагад (тухайлбал ХБНГУ, БНКОУ)-д түрээсийн гэрээний доод хугацаа, үнийн нэмэгдлийн дээд хязгаар (жишээ нь жилд 5%-иас хэтрэхгүй байх), барьцаа мөнгийг төрийн болон тусгай системд хуулийн дагуу баталгаажуулан хамгаалах зохицуулалт байдаг. Иймд Монгол Улсад орон сууц түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан, барьцаа мөнгөний аюулгүй байдлыг хангасан, түрээсийн үнийн дарамтыг бууруулсан тусгайлсан хууль боловсруулж, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахыг УИХ-аас шаардаж энэхүү өргөдлийг гаргаж байна.
Авилгад идэгдсэн төрийн албан хаагч болон төрийн түшээдүүдэд ноогдуулж буй ял шийтгэл хөнгөн байгаагаас МУ-д авилга хээл хахууль нэмэгдэж улс орон мөхлийн ирмэгт тулж байгаа тул энэ хэлбэрийн хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгаж улс орноо гэсэн сэтгэлтэй иргэдийг төрд орох хүслийг нэмэгдүүлэх төрийн түшээ болох гэж сонгуулиар их мөнгө зарлагадаж төрд орж төрөөс төрдөг тэрбумтан болдог явдыг үгүй хийхэд чиглэх шинэ хуулийн төсөл
Иргэдийн амьдрал, эдийн засагт эерэг нөлөөтэй хууль эрх зүйн орчинтой болох.