Автомашинаас бүтэн жилийн татвар авчихаад тэгш, сондгойгоор явуулах нь ЭЗ-ийн талаасаа шударга бус шийдвэр юм. Яваагүй өдрүүдийн татварыг буцаах ёстой.
Монгол Улсын иргэн төрийн эрх мэдлийн эх сурвалжийн хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын хийж хэрэгжүүлж буй ажил, гаргасан шийдвэр, амласан болон биелүүлсэн ажлын талаар бодит, ойлгомжтой мэдээлэл авах эрхтэй. Иймд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон бусад өндөр албан тушаалтны үйл ажиллагаа, ажлын үр дүнг тогтмол, нэгдсэн цахим хэлбэрээр олон нийтэд тайлагнадаг, иргэд тухайн ажлын үр дүнг үнэлж санал өгдөг эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэхүү зохицуулалт нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, албан тушаалтныг бодит үр дүнгээр нь үнэлэх боломжийг бүрдүүлнэ.
Оюутнууд хичээлийнхээ хажуугаар цагийн болон түр хугацааны ажил хийж амьдралын зардлаа нөхдөг. Гэвч богино хугацаанд ажилласан ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлага нь оюутан, ажил олгогчдод санхүүгийн дарамт болж байна. Иймээс оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор НДШ-ийн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдад 5 жил тутамд ажилласан хугацааны урамшуулал олгодог эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн албан хаагчдыг ялгаваргүй, адил тэгш хамруулах санал гаргаж байна. Олон жил төрийн албанд тогтвортой ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрийг үнэлж, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Зөрчил илгээх нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлдэл биш ашгийн төлөөх үйлдэл болж хувирсан. Нийгэм дэх стресс нэмэгдүүлэх, маргаан, хэрүүл, хүчирхийллийн эрсдэл, хөршийн сөрөг харилцаа, нэг нэгнээ хардах, сэжиглэх зэрэг олон сөрөг үр нөлөө бий болгож байна. Тиймээс зөрчил илгээсэн хүн ашиг хүртдэггүй зөвхөн сайн сайхны төлөө хийдэг үйлдэл болгох. Зөрчил гаргасан хүнд торгуулийн шийтгэл бол хэвээрээ байх
Туул голыг дархан цаазтай бүсэд хамруулахын ач холбогдол Туул гол нь Улаанбаатар хот болон Туул голын сав газрын хүн амын ундны усны эх үүсвэр, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой гол мөрний нэг юм. Туул голыг дархан цаазтай бүсэд хамруулах нь голын эх, урсац, усны чанар, эрэг орчмын экосистемийг хамгаалах, уул уурхай, барилга байгууламж болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол, доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн ундны усны нөөцийг урт хугацаанд хамгаалах, үерийн эрсдэлийг бууруулах, байгалийн нөхөн сэргэх чадварыг хадгалах, ирээдүй хойч үедээ цэвэр ус, эрүүл байгаль өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд Туул голын сав газрын экологийн онцлог, усны нөөц, хамгаалалтын хэрэгцээнд тулгуурлан зохих хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах, хамгаалалтын дэглэмийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, хууль эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх саналыг дэвшүүлж байна.
цэцэрлэгийн хоол хүнсны мөнгө нь орон нутагт 3000 төгрөгөөр төсөвлөгдсөн байгаа үүнийг 5000 болгон нэмэгдүүлэх нь одоогын эдийн засгийн өсөлттэй нийцүүлэн нэмэх нь зөв гэж үзэж байна.
Нийтийн орон сууцны доор байрлах авто зогсоолууд нь иргэний албан ёсны хувийн өмч боловч өмчлөгч бус иргэн зөвшөөрөлгүй ашиглах тохиолдол их гардаг бөгөөд тухайн хариуцсан СӨХ с арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалт байхгүй өмчлөгч иргэн өөрийн өмчийг ашиглах боломжгүй болдог.
Эх хэлээ хамгаалах уриалга Монгол хэл бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний дархлаа, түүх, соёл, уламжлал, сэтгэлгээний үндэс болсон үнэт өв юм. Гэвч монгол хэлээр бүрэн илэрхийлэх боломжтой байхад шаардлагагүй гадаад үг, хэллэг хэрэглэх, зөв бичих, зөв ярих соёл алдагдах явдал түгээмэл байна. Төрийн албан хаагч, багш, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг олон нийтэд үлгэр дуурайл үзүүлдэг хүмүүсийн хэлний хэрэглээ хүүхэд, залуусын хэл ярианд шууд нөлөөлдөг. Иймээс монгол хэлээр мэдээлэл хүргэж буй орчинд эх хэлээ зөв, бүрэн хэрэглэх, шаардлагагүй гадаад үг хэллэгээс татгалзах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Энэ нь гадаад хэл сурах, хэрэглэхийг хориглох бус, монгол хэлээр харилцаж буй үедээ эх хэлээ зөв хэрэглэхийг хамгаалах зохицуулалт юм. Эх хэлний дархлаа иргэн бүрийн оролцооноос эхэлнэ. Эх хэлээ хамгаалж, зөв ярьж, зөв бичих соёлыг төлөвшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг дэмжинэ үү.
Ослын 60-70% гарцаар гарч байхдаа осол аваарт орж бна бид гүүрэн нүхэн гарцаа маш яааралтай шийдэх хэрэгтэй бродиур солиж байхаар гүүрэн гарц хэдэн 100г хийх төсөв цацлаа одоо болиулах цаг болсон бид эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж өг гэж 1 гишүүны санал хэрэгтэй гэж сонгож 126 болгоод байхад яаагад өдийг болтол хэнч ийм юм ярихгүй бна одоо шийдүүлэх цаг болсон хүүхэд төрүүл улс мөнгө өгий гэсэн хэрнээ хамгаалах талд бодит юу хийсэн гэж вэ устгаж бна алж бна
Монгол улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан билээ. Гэвч сүүлийн үед хурдан морины уралдаанч хүүхдийн асуудлаар нийгмийг талцуулан хувааж, үндэсний морин уралдааныг харлуулан гутаах ил далд үйл ажиллагаа идэвхжиж, үндэсний их өв соёл болсон үндэсний уламжлалт морин уралдааныг устгах бодитой аюул эрсдэл үүсээд байна. Монголчууд эрт дээр үеэсээ “морь хүүхэд эсэн мэнд наадсан сайхан наадам боллоо” хэмээн бэлэгшээдэг нь бидний өвөг дээдэс хүүхдийн эрхийг хэрхэн хүндэлж ирсний баримт нотолгоо мөн билээ.
1995 оны хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийн 16.1-д "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг ... 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно" гэж заасан. Иргэнийг нийт 60 хоног хүлээлгэдэг энэ заалт нь цахимжсан өнөө үед дэндүү урт, хүнд сурталтайд тооцогдож байгаа бөгөөд Хуулийн шинэчилсэн найруулгаар дараах байдлаар өөрчлөх санал гаргаж байна. :Үндсэн хугацааг багасгах: Энгийн болон цахим өргөдлийг ажлын 7-15 хоногт (эсвэл хуанлийн 14 хоногт) багтаан шийдвэрлэдэг болох. Сунгалтыг 14 хоног болгох: Хэрэв нэмэлт шалгалт, газар дээр нь очих ажиллагаа шаардлагатай бол сунгах хугацааны таазыг хуучин шиг 30 хоног биш, максимум 14 хоногоор хязгаарлах. 2. Хугацааг ийнхүү багасгахад гарах дараах давуу талууд гарна Төрийн албаны хариуцлага нэмэгдэнэ: Төрийн албан хаагчид асуудлыг "хойш нь тавих" боломжгүй болж, цаг хугацаандаа шахагдаж ажиллана.Цахим системийн давуу тал ашиглагдана: