НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202606-97263
“ОЮУНЫ УХААЛАГ ҮНЭЛЭМЖ”
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1. Зах зээлийн хөгжлийн 36 жилийн явцад иргэдээ үнэлэх шудрага үнэлэмжийн тогтолцоо алдагдсанаас улс оронд ёс суртахуунгүйн гамшигт зуд өнөөдөр Монгол Улс-д нүүрлээд байна. 2. “ ОЮУНЫ ХЭМЖҮҮР БОЛ ӨӨРЧЛӨГДӨХ ЧАДВАР ЮМ. гэж Германы агуу алдартай онолын физикч эрдэмтэн АЛЬБЕРТ. ЭЙНШТЕЙН. 1879-1955 он”аль эрт хэлжээ. 3. Зах зээлийн үсрэнгүй хөгжлийн үндэс бол : Иргэн бүрийг өөрийн Үнэлэмжтэй, Үнэлгээтэй, Үнэтэй байхыг шаарддаг үүрэг, хариуцлагатай нийгэм билээ.

Э

Цэрэнсамбуу ЭНХЖАРГАЛ

2026.06.16
14:42:54
29 / 100,000
PN-202609-51175
КОВИД-19 ЦАР ТАХЛЫН УЛМААС 2020-2023 ОНЫ ХООРОНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДААГҮЙ ИРГЭДИЙГ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ковид-19 цар тахлын улмаас 2020-2023 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэдийг нэг удаа нөхөн төлөх боломжийг олгох шаардлага байна. Дээрх хугацаанд бизнесийн орчин илт муудаж, олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан, төрөөс үйл ажиллагааг нь хязгаарласан, хориглосон, хатуу хөл хорио тогтоосон зэргээс иргэдийн орлого тасалдаж, хувиараа нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлөх санхүүгийн боломжгүй байдал үүссэн. Иймд тэдгээр иргэдийн ажилласан жилээ тооцуулж, шимтгэлээ тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нөхөн төлөх боломжийг хуулиар нэг удаа олгох, нөгөө талаас нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна.

Г

Хашбаатар ГАНТУЛГА

2026.09.18
15:01:43
29 / 100,000
PN-202608-41497
АТБӨЯХТАТВАРААС ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТТАЙ ӨДӨР БОЛОН ТЭГШ СОНДГОЙ ХУВААРИЛАЛТТАЙ ӨДРҮҮДИЙГ ХУВЬЧЛАН ХАСАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрөөс дугаарын хязгаарлалттай өдөр болон тэгш сондгой хуваарилалттай өдрүүдийг хувьчлан хасах, шударга төлбөрийн тогтолцоог бий болгох

Г

Ганхуяг Гантулга

2026.09.01
17:42:19
28 / 100,000
PN-202609-27189
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ БҮР МӨСӨН ЦУЦЛАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дугаарын хязгаарлалт бол түгжрэлийг бууруулах шийдэл биш, иргэдийн эрх, хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээ юм. Улаанбаатарын нийтийн тээвэр, дэд бүтэц, үйлчилгээ хангалтгүй тул иргэд зайлшгүй автомашинаар зорчих шаардлагатай байдаг. Гэтэл хязгаарлалтаас болж олон айл хоёр дахь автомашин авах хэрэгтэй болж байна. Тэгвэл хэн хожиж байна вэ? Иргэд биш. Автомашин импортлогч, худалдаалагч болон даатгалын байгууллагуудын борлуулалт, ашиг нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Иймээс энэ шийдвэр нийтийн эрх ашгаас илүү тодорхой бизнесийн ашиг сонирхол, лоббид үйлчилж байгаа эсэхэд үндэслэлтэй хардлага төрж байна. Үүнийг ил тод шалгах шаардлагатай. Айл бүрийг хоёр машинтай болгох нь түгжрэлийг бууруулах шийдэл биш, харин автомашины тоог нэмэгдүүлж, иргэдэд нэмэлт зардал үүсгэнэ. Түгжрэлийг иргэдийн эрхийг хязгаарлах бус, нийтийн тээвэр, зам, зогсоол, хот төлөвлөлтийн бодит асуудлыг шийдвэрлэх замаар бууруулах ёстой. Иймд дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлахыг шаардаж байна.

О

Буянбат ОДСҮРЭН

2026.09.10
18:31:07
27 / 100,000
PN-202608-74855
ТӨРИЙН АЛБАНЫ МЕРИТ ЗАРЧМЫГ 1-2 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ БОЛГОХ ХУУЛЬ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Төрийн алба бол Монгол хүн бүр ажиллаж болох эрхтэй нийтийн алба юм. Харин үүнийг хувийн юм шиг ашигладаг нам дагасан хэсэг бүлэг хүмүүс дээр үед байсан одооч байсаар байна. Төрийн албыг чадахуйн мерит зарчимд оруулж жаахан өөрчилсөн боловч учир дутагдал их үлдэж. Дарга болсон хүн өөрөө явахгүй бол байсаар байдаг. Сайн хүн бол сайныг хийж байна саар хүн бол лай ланчиг болоод гай болоод сүйрүүлээд байж байна. Ажлын туршлага байхгүй хүмүүс удирдах зохион байгуулалт байхгүй ааш авир муутай хүмүүс ч дарга албан тушаалыг олон жил хашсанаар сайн чадвартай мэргэжилтнүүдийг олноор халсаар байна. Бас нам дагаж төрийн алба өөрчлөгддөг байдал байна. 10 жил нэг дарга суудалдаа байсаар байхад чадварлаг 100 мэргэжилтэн тэр даргаас болж ажлаасаа гарч солигдож байна гэвч хүнтэй ажиллаж чаддаггүй ааш авиртай дарга судалдаа үлдсэн хэвээр төрийн үйл ажиллагаанд гай болж байна. Тэгэхээр төрийн албаны мерит зарчим дутуу дулимаг заалттай хэсэг бүлэг намын хүмүүст зориулж хийгдсэн анзаарагдана.

Ж

Чухай ЖАВЗАНЧУЛУУН

2026.09.01
17:44:39
27 / 100,000
PN-202610-15806
ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИЙН ҮҮРГИЙГ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЖ, ТӨЛӨӨГҮЙГЭЭС ҮҮСЭХ САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Хүүхдийн тэтгэмжийг удаа дараа төлөөгүй эцэг, эхийн хариуцлагыг зөвхөн тэтгэмжийн өрөөр хязгаарлахгүй байх. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэмж төлөх үүргээ санаатайгаар удаа дараа биелүүлээгүйгээс хүүхдийн зайлшгүй хэрэгцээг хангахын тулд асран хамгаалагч эцэг, эх банк, ББСБ-аас зээл авахад хүрсэн бөгөөд энэ нь нотлогдсон тохиолдолд тухайн зээлийн тодорхой хэсэг болон бодит санхүүгийн хохирлыг тэтгэмж төлөгчөөр нөхөн хариуцуулах, шаардлагатай тохиолдолд хариуцлагыг шилжүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох. Ингэхдээ тэтгэмж төлөөгүй хугацаа, өрийн хэмжээ, зээлийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан эсэхийг харгалзан шүүхээр тогтоож, үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлэхээр зохицуулах. Хүүхдийн тэтгэмж төлөөгүйгээс үүссэн санхүүгийн дарамтыг хүүхдээ асран хамгаалж буй тал бус, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээд хариуцах зарчмыг бий болгох шаардлагатай.

М

Бямбасүрэн Мөнхзаяа

2026.10.14
10:01:43
26 / 100,000
PN-202608-53333
БАРИЛГА, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ СААТУУЛАХ, ЗАВШИХААС ХАМГААЛАХ, АЖИЛ ОЛГОГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА БОЛОН БАТАЛГААНЫ МЕХАНИЗМЫГ ЧАНГАРУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Монгол Улсын барилга болон уул уурхайн салбарт ажилтнуудын цалин хөлсийг олон сараар саатуулах, олгохгүй завшиж хохироох асуудал иргэдийн амьжиргаа, нийгмийн баталгаанд сорилт болсоор байна. Үйлдвэрлэлийн эрсдэлтэй, хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалинг компанийн санхүүгийн эрсдэлээр хаацайлан хугацаа хэтрүүлэхийг таслан зогсоох шаардлагатай. Энэхүү өргөдлөөр Хөдөлмөрийн тухай хууль болон салбарын холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулж, цалингийн эрсдэлээс хамгаалах баталгааны санг турших, цалин тавиагүй ажил олгогч болон компанийн удирдлагад хүлээлгэх эрүү болон иргэний хариуцлагын чангаруулалтыг хуульчлахыг Улсын Их Хуралд уриалж байна. Цалин бол компанийн өөрийн мөнгө биш, ажилтны баталгаат хөдөлмөрийн бодит үнэлгээ юм.

Б

Хатанбаатар Билгүүн

2026.09.01
17:52:44
23 / 100,000
PN-202609-56690
ИПОТЕК БА НОГООН ЗЭЭЛ
1. Ажлын хэсэг байгуулах

Төрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдож буй ипотекийн зээлийн адилаар ногоон эко зээлүүдийн хүүг ижил түвшинд хүргэх

Т

Бүд Тогоо

2026.09.18
14:29:22
23 / 33,000
PN-202607-93320
ИРГЭН БҮРД ХҮРЭХ ЦАХИМ СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1. Хууль санаачлах шаардлага, үндэслэл Залуусын оролцоог дэмжиж, улс төрийн шийдвэр гаргалтыг тэнцвэржүүлэх: Одоогийн системд ахмад настнуудын ирц өндөр байдаг бол залуучууд сурч, ажиллаж буй байршлаас хамааран ирц бага байдаг. Сонгуулийг цахимжуулснаар залуу үеийн оролцоо 80-90%-д хүрч, сонгуулийн дүн бодитоор залуусын дуу хоолойг илэрхийлдэг болно. "Жалга довны" бодлогыг халах: Нутаг дэвсгэрийн жижиг тойрогт суурилсан систем нь Улсын Их Хурлын гишүүдийг зөвхөн өөрийн тойрогтоо төсөв хөөцөлдөх явцуу сонирхол руу түлхдэг. Улсыг нэг сонгуулийн тойрог болгосноор төрийн бодлого үндэсний хөгжилд чиглэнэ. Иргэдийн санал гээгдэхээс сэргийлэх: Өөр аймаг, хотод түр ажиллаж байгаа болон уул уурхай, барилга, зам тээвэр гэх мэт салбарт ажиллаж буй иргэд хаягийн зөрчил, орон зайн зайлшгүй шалтгаанаас болон сонгох эрхээ эдэлж чаддаггүйг зогсооно. Нэр дэвшигчдийн чанар ба Ил тод байдал: Иргэд нэр дэвшигчийн бодит түүх, гарал угсаа, боловсрол, хөрөнгө орлогыг харж сонгох

М

Батсүх МӨНХ-ОД

2026.08.10
10:16:00
22 / 100,000
PN-202608-86706
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ЗОГСООЖ МЕТРО БОЛОН ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЕ.
1. Ажлын хэсэг байгуулах

Дугаарын хязгаарлалтыг зогсоож Метро болон хөнгөн галт тэргийн ажлыг эхлүүлэе.

n

davaamyagmar narbold

2026.09.04
15:58:39
21 / 33,000
PN-202608-33367
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ АУИЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ИРГЭДЭД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЖ АЖИЛСАНАА ТАЙЛАГНАЖ 3-6 САРЫН ДОТОР ГОМДОЛ ГАРГАСАН ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ АЖИЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
2. Хяналт шалгалт явуулах

Миний бие нь 2022 онд байр захиалж хохирсон билээ . 2022 оны 10 сараас хойш шаталсан шүүхээр явж байгаа . Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод 2 жил боллоо авсан арга хэмжээ хохирол барагдуулаагүй эрэн сурвалжлах ажилгаа хийсэн ч олдохгүй байна, олсонч нэр дээр нь ямарч хөрөнгө алга , удахгүй өгнө , хөдөө ажилж байгаа гэх мэт хариу соссоор өнөөдрийг хүрсэн байна. Ийм над шиг хохирсон иргэд нэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажилгааны явцыг хурдасгах иргэдийг хохиролгүй болгох арга хэмжээ хуулийн цохицуулалт зэргийг дахин шалгаж арга хэмжээ авж өгнө үү

О

Баярсайхан ОРХОНТУУЛ

2026.09.04
15:59:04
19 / 70,000
PN-202609-96508
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН АЯГА, ТАВГИЙГ СТАНДАРТАД НИЙЦСЭН ЗЭВЭРДЭГГҮЙ ГАН (МЕТАЛЛ) МАТЕРИАЛААР СОЛИХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Саналын үндэслэл ба зорилго: Өнөөдөр улсын хэмжээний цэцэрлэгүүдэд хүүхдийн хоолны аяга тавганд тавигдах нэгдсэн стандарт хангалтгүй, зориулалтын бус, гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй шаазан болон хуванцар аяга таваг түгээмэл ашиглагдаж байна. Шаазан нь амархан хагарч хүүхдийг гэмтээх эрсдэлтэй бөгөөд будгийн найрлагаас нь хүнд металл ялгарах аюултай. Мөн хуванцар аяга таваг нь халуун хоол хийх үед химийн хорт бодис (BPA) ялгаруулж, элэгдэж зурагдсанаар бактер үржих өндөр эрсдэлийг бий болгож, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.Иймд УИХ-аас тусгайлан ажлын хэсэг байгуулж, цэцэрлэгийн насны хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан, удаан эдэлгээтэй, чанартай зэвэрдэггүй ган (ган) аяга таваг хэрэглэх эрх зүйн зохицуулалт, нэгдсэн стандарт болон төсвийн шийдлийг боловсруулахыг шаардаж байна. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө энэхүү санаачилгыг дэмжинэ үү.

А

Отгонбаатар Ариунтунгалаг

2026.09.10
18:36:13
18 / 33,000