НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202609-96508
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН АЯГА, ТАВГИЙГ СТАНДАРТАД НИЙЦСЭН ЗЭВЭРДЭГГҮЙ ГАН (МЕТАЛЛ) МАТЕРИАЛААР СОЛИХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Саналын үндэслэл ба зорилго: Өнөөдөр улсын хэмжээний цэцэрлэгүүдэд хүүхдийн хоолны аяга тавганд тавигдах нэгдсэн стандарт хангалтгүй, зориулалтын бус, гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй шаазан болон хуванцар аяга таваг түгээмэл ашиглагдаж байна. Шаазан нь амархан хагарч хүүхдийг гэмтээх эрсдэлтэй бөгөөд будгийн найрлагаас нь хүнд металл ялгарах аюултай. Мөн хуванцар аяга таваг нь халуун хоол хийх үед химийн хорт бодис (BPA) ялгаруулж, элэгдэж зурагдсанаар бактер үржих өндөр эрсдэлийг бий болгож, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.Иймд УИХ-аас тусгайлан ажлын хэсэг байгуулж, цэцэрлэгийн насны хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан, удаан эдэлгээтэй, чанартай зэвэрдэггүй ган (ган) аяга таваг хэрэглэх эрх зүйн зохицуулалт, нэгдсэн стандарт болон төсвийн шийдлийг боловсруулахыг шаардаж байна. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө энэхүү санаачилгыг дэмжинэ үү.

А

Отгонбаатар Ариунтунгалаг

2026.09.10
18:36:13
18 / 33,000
PN-202609-78811
УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ӨВЛИЙН УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ӨВЛИЙН УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ ОЛОН НИЙТИЙГ ТӨЛӨӨЛӨХ ӨРГӨДӨЛ

Т

Очирсүх Төгөлдөр

2026.09.10
18:35:07
17 / 33,000
PN-202608-59486
УХААЛАГ СИСТЕМ ТОРГУУЛЬ ТӨЛӨХ ҮЙЛДЭЛИЙГ ШАЛГАХ
2. Хяналт шалгалт явуулах

Е Mongolia дээр орж ирээгүй торгууль смарткар апп дээр эхэлж харагдаж байна. Тэгээд төлөх гэхээр 10000 торгууль 12000 болж төлөх хэрэг болж байна. Уг нь төрийн нэртэй E Mongolia оор төлбөл 10000 аар л төлнө. Энэ асуудлыг шалгуулж болиулах хэрэгтэй. Хэн нэгний хувийн бизнес байх гэж харж байна.

Э

Баясгалан ЭНХСАЙХАН

2026.09.04
15:57:36
17 / 70,000
PN-202609-95258
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЯВУУЛАХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Эрчим хүчний салбарт хийгдэж буй сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны шийдвэрүүд нь улс орны бие даасан байдалд эрсдэл учруулж, гадаад хараат байдлыг нэмэгдүүлэх аюултай байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний хараат бус байдлыг хангахаар заасан тул тус салбарын шийдвэрүүдэд Ажлын хэсэг байгуулан эрсдэлийн үнэлгээ хийж, иргэдийн мэдээлэл авах эрхийг ханган УИХ-аас Нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай байна.

Е

Ганбаатар ЕСҮХЭЙ

2026.10.02
16:52:15
17 / 33,000
PN-202608-99289
ГАДНЫ ХАНДИВ ТУСЛАМЖИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨМЧЛӨХ, ТАШАА МЭДЭЭЛЭХИЙГ ЗОГСООХ ТУХАЙ
1. Ажлын хэсэг байгуулах

Гадны хандив, тусламжаар ирсэн, бүтсэн хөрөнгө бараанд УИХ-ын гишүүн, яам, агентлагийн дарга нар нэрээ хавчуулах, оролцоогоо дөвийлгөх үзэгдэл газар аваад өгсөн талдаа ч эвгүй сэтгэгдэл төрүүлж, ард түмний ч дургүйцлийг хүргэж байна. Үүнийг журамлаад болиулъя.

Н

Баатархүү НАРАНЦОГТ

2026.09.04
16:08:31
16 / 33,000
PN-202609-70849
ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙН САЙЖРУУЛЛАХ БА ХАРШИЛ "ТАРХМАЛ ӨВЧИН ЭМГЭГ"
1. Ажлын хэсэг байгуулах

Эрүүл мэндийн үйлчилгээнд нэмэх нь, “Хүн” өвдсөн бол, “тэр дундаа төлбөрийн чадваргүй” бүхий л иргэдэд “туслах” ба, “Ямар ч” үед ямар ч хүн асуудалгүй “төлбөр ба эм” яана аа гэхгүй болгох, “болгоход” оршино. Үүнд: “Монгол улсын бүх иргэд” харъяалал харгалзахгүй “шууд” авдаг байна, “Нэгдсэн” 2-3 сангаар дамжууллан шууд, “өөрөө ч” шууд биш ч “Эмнэлгийн” дансанд “шууд” ордог, Өвчтөн “мөнгө” төлөхгүй-гаргахгүй байх юм /оршино/

Т

Халиунхүү ТӨГӨЛДӨР

2026.09.10
18:24:48
14 / 33,000
PN-202608-17520
ДЭЛГҮҮР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АУДИО СУРТАЛЧИЛГААГ БОЛИУЛАХ
2. Хяналт шалгалт явуулах

Худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын гадаа байршуулсан чанга яригчаар өглөөнөөс орой хүртэл хэдхэн секундын аудио сурталчилгааг хэдэн зуун удаа давтан цацах үзэгдэл хот даяар түгээмэл болжээ. Ийм төрлийн тасралтгүй дуу чимээ нь ойр орчмын оршин суугчид, оффисын ажилтнууд, сургууль, цэцэрлэгийн багш ажилчид болон суралцагч хүүхдүүдийн амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлж байна. Иргэд гэр, ажлын байрандаа амарч төвлөрөх боломжгүй болж, зарим тохиолдолд цонхоо онгойлгож агаар сэлгэх эрхээ хүртэл хязгаарлуулж байна. Дуу чимээний бохирдол нь зөвхөн тав тух алдагдуулах асуудал биш юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар байнгын дуу чимээ нь нойрны хямрал, стресс, бухимдал, танин мэдэхүйн чадварын бууралт, цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.

С

Ганбат Сайнзаяа

2026.09.04
15:53:50
13 / 70,000
PN-202609-21133
ОЮУТОЛГОЙ ТӨСЛӨӨС ОРЖ ИРЭХ НООГДОЛ АШИГААР ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОХ АРД ТҮМНИЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙГУУЛАХ.
1. Ажлын хэсэг байгуулах

Оюутолгой төслөөс орж ирэх ноогдол ашигаар газрын тос олборлох ард түмний Хувьцаат Компани байгуулах.

Ү

Оригжав Үнэнбат

2026.10.02
16:44:32
13 / 33,000
PN-202609-34523
МАЛЫН ХУЛГАЙН ХУУЛИЙГ ЧАНГАТГАХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Малын хулгайчдыг өөхшүүлэхээ болъцгооё

М

Баатар МӨНХЦЭЦЭГ

2026.09.10
18:39:15
11 / 100,000
PN-202609-73972
ХАНДИВ ТУСЛАМЖИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

“Хандив, тусламжийг зохион байгуулах тухай” бие даасан хуулийг боловсруулж, хандив, тусламжийн үйл ажиллагаанд баримтлах сайн дурын, хүмүүнлэгийн, ил тод, хариуцлагатай, зорилтот, ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчмыг хуульчлах шаардлагатай байна.

Ч

Чулуунбаатар Чулуунцэцэг

2026.09.18
15:00:27
10 / 100,000
PN-202607-58765
МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖИЛ, ХҮНИЙ ЭРХ, ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН ИЖИЛ ХҮЙСТНИЙ ГЭРЛЭЛТИЙГ ХУУЛЬЧЛАН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ӨРГӨДӨЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Дэлхий дахины чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, хүний эрх, тэгш байдлыг хангах асуудал улс орнуудын хөгжлийн гол үзүүлэлт болоод байна. Монгол Улс залуу ажиллах хүчний дайжилт, тархины урсгалыг зогсоох, бүс нутгийн болон хөрш орнуудын геополитикийн нөхцөл байдалд уян хатан, ардчилсан давуу талаа хадгалж үлдэхийн тулд ЛГБТК+ (LGBTQ+) иргэдийн эрхийг хамгаалах, ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх (approving same-sex marriage) зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэхүү өргөдөл нь хоёр хөршийн нөхцөл байдал, гадаадын чадварлаг боловсон хүчнийг татах таатай орчин бүрдүүлэх, нийгмийн шинэчлэл, эдийн засгийн тогтвортой байдал болон гадаад харилцааны давуу талыг бий болгох үндэслэлүүдийг тусгасан болно.

А

Баасансүрэн АНХБАЯР

2026.07.24
14:05:46
9 / 100,000
PN-202609-18823
ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БУЦААН ЯВУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ОЛОН ХҮНИЙ АЖИЛАА АМЖУУЛДАГ ХЭРЭГСЭЛ БОЛСОН ҮҮНИЙ ТУЛД ХААЖ ХОРИХ БИШ БУЦААН ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЗУНЫ САР 6 БИШ ОДОО ТҮРГЭН ЯВУУЛЖ ӨГНӨ ҮҮ
2. Хяналт шалгалт явуулах

Түрээсийн дугуйн үйлчилгээг хааж хорьсон нь нэг талаараа маш буруу шийдэл болсон түрээсийн дугуйг хэрэглэж ажилаа амжуулдаг мянга мянган иргэн байгаа гэж бодож байна ингэж бусдын үйлчилгээ авах эрхэнд халдахгүй баймаар байна одоо сар л үлдлээ явах хугацаа уул овоо шиг хүнд шаардлага аа хойш тавиад дугуйг минь явуулж өгөөч

М

Мөнхчулуун Мэндбаяр

2026.09.10
18:34:52
9 / 70,000