НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ
арилжааны банкууд ипотекын зээлийг хээл хахууль болгоож байна.
Авто зам барих тусам машины тоо нэмэгдэж байна. Тиймээс Упаабаатар хотын түгжрэлийг метро, хөнгөн галт барьж багасгах.
Авилгал авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж төрд хохирол учруулсан төрийн албан хаагчдыг заавал биеэр ялыг нь эдлүүлж байх. Мөн сонгуульд нэр дэвшихийг хориглох. Авсан авилгалын дүнг 10 нугалж улсын төсөвт төлүүлдэг болгьё.
ЗГ-н үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтанд иргэд гар утасны аппаар санал өгдөг болгох. Санал өгөх, гарын үсэг зурдаг хэсгийн хялбарчлах, АПП болгох
Дахин төлөвлөлтийг амины сууцжуулах аргаар шийдэхэд иргэдийг дэмжих зорилгоор
Ковидоос шалтгаалан ипотекийн санхүүжилт зогссонтой холбогдуулан энгийн орон сууцны зээлээр орон сууц худалдан авсанаас шалтгаалан иргэдэд санхүүгийн хүндрэлд орсон
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС 2023 ОНЫ 10 САРЫН 31-НД ӨРГӨН БАРЬСАН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЭНЭХҮҮ ХУУЛЬ НЬ ТАТВАРЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ, БАЯН ЯДУУГИЙН ЯЛГААГ НЭМЭГДҮҮЛНЭ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЭРХ ЯМБЫГ ЭРС ИХЭСГЭЖ АНГИТ НИЙГЭМ ҮҮСГЭНЭ, ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ ҮЛ ХАРГАЛЗАЖ ӨМЧИЙН ГАЗАРТ НЬ ДУРААР ХАЛДАХ ЗАМААР БАРИЛГА БОЛОН БУСАД БИЗНЕСТ ДЭЭРМИЙН ОРЧИН БИЙ БОЛГОЖ ӨГӨХ АЮУЛТАЙ ХУУЛЬ ЮМ.
Төрийн байгууллага бүр шилэн данстай болж хяналт тавих боломж бүрэн бүрдсэн. Хэдий тийм ч хяналт шалгалт хийх нь хүрэлцээтэй бус байна. Ардчилсан нийгмийн томоохон эрх мэдэл болох иргэд 4жил нэг удаа УИХ сонгууль өгөөд орхих бус үргэлж энэ нийгмийн асуудалд санаа тавьж арчилах нь одоо нийгмийн сайжрах хэрэгтэй зүйл болсон. Төрийн байгууллагад ил болон далд байгаа завхарсан хахууль, зөрчилүүдэд иргэн (байгууллага, институт) бүр хяналт тавих сэдлийг нэмэгдүүлэх үүднээс илрүүлсэн зөрчилийн дүнгээс тодорхой хувиар урамшуулал авах боломж үүсгэх хэрэгтэй байна.
Одоо байгаа халамжийн, групын тэтгэмж нь амьдралд хүрэлцэхгүй байгаа.Тиймээс ам долларыг харгалзан үзэж доод хэмжээг нь 105-110 ам доллартай тэнцүү болгож өгнө үү.
Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Монгол Улсын Засгийн газартай хийсэн “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г шинэчлэн найруулах, Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиар тогтоох, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ Газрын тосны бүтээгдэхүүн олборлолтоос Монголын ард түмэнд хүртээх өгөөжийг 51 хувиас доошгүй байхаар тусгах санал дэвшүүлж байна. Та бүхэн дэмжиж саналаа өгнө үү?
САЙН АРДЧИЛСАН ИРГЭДИЙН НЭГДСЭН НАМ, НАМЫН ДАРГА Б.ЖАГАРЫН ГАРГАЖ БУЙ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ: - ИПОТЕКИЙН ЖИЛИЙН 6 БОЛОН 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БАНКНЫ ОРОН СУУЦНЫ ЖИЛИЙН 16-18 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЖИЛИЙН 18-36 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БИЗНЕСИЙН ЖИЛИЙН 20-48 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ, АВТОМАШИН БАРЬЦААЛСАН ЖИЛИЙН 21-36 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ХЭРЭГЛЭЭНИЙ ЖИЛИЙН 24-48 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ ЖИЛИЙН 60-96 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, - ӨДРИЙН ЗЭЭЛ САРЫН 60-300 ХУВИЙН ХҮҮТЭЙ, - ЦАХИМ ЗЭЭЛ ЖИЛИЙН 30-40 ХУВИЙН ХҮҮТЭЙ БАЙГАА НЬ ИРГЭД НИЙТЭЭРЭЭ ӨР, ЗЭЭЛ, МОНГОЛ БАНКНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРОХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА. ИЙМД БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛГОХ.
Авто замын түгжрэл ачаалалд хамгийн их нөлөө үзүүлж байгаа асуудал нь уулзвар, гарц зэрэг нэг түвшинд машин машинтай эсвэл явган зорчигчтой огтлолцож замын хөдөлгөөнд оролцож байгаа асуудал юм. Тиймээс 4 замын уулзваруудаас эхлэн шүүрэн замууд барьж өөр түвшинд хоорондоо огтлолцохгүй болгох шаардлагатай.. БНСУ -ын замыг судлан дууриалгаж хийх нь үр дүнтэй.