НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

PN-202410-25961
ДУЛААН ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ ХОРИГЛОХ
2. Хяналт шалгалт явуулах

Эрх баригч нам, засаг сонгуулиар амласан амлалт мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, сүүлийн 30 жил хийгээгүйгээ ард иргэд, улс орны эдийн засгийг авч яваа ААНБ-уудын нуруунд үүрүүлэн шийдэж бгаад гүнээ харамсаж энэхүү санал асуулгыг үүсгэж бна. Асар их мөнгөний завшилт шамшигдуулалт, хохирлыг өөрсдийн эрх барьж буй бүх л хугацаанд бий болгочихоод (нүүрс, ногоон автобус гмэт) энэ олон жил анхаарч асуудлаа шийдээгүйн горыг ард иргэд Аанб -д үүрүүлэн цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлж бгааг эрс буруушааж бна.

О

Цэдэн Отгонбилэг

2024.11.05
14:55:22
720 / 70,000
PN-202410-16222
НӨАТ-ЫН 10%-ЫН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛАН ШАЛГУУЛАХ, СОНСГОЛ ХИЙЛГЭХ
2. Хяналт шалгалт явуулах

Иргэд, аж ахуйн нэгж байгуудлагууд 2016 оноос хойш 8 жилийн турш НӨАТ 10% ийг төлж ирсэн. Сугалаа нэртэй луйвраар олон хүн дунд нь мөнгө идсэн гэж үздэг. 8 жилийн хугацаанд хичнээн хэмжээний мөнгө хуримтлагдан цугларсан, энэ хөрөнгө хаана байгаа талаар шалгаж сонсгол хийхийг хүсч байна. Мөн энэ мөнгөн хөрөнгийг иргэд зарцуулах эрхтэй учир дунд болон түүнээс доош орлоготой иргэдийн өндөр өртөгтэй эмчилгээний зардалд зарцуулахыг хүсч байна.

Г

Ганбаатар ГАНЧИМЭГ

2024.11.05
14:53:10
2,053 / 70,000
PN-202410-70995
ХУУЛИЙН ТӨСӨЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

НДШ өнөөдөр нийгмийн хамгийн идэвхтэй байгаа хэсгээс авч чадаж байна мөн маш их давхардуулан авч байна

Т

Гомбодорж ТӨРТОГТОХ

2024.11.05
14:52:49
293 / 100,000
PN-202410-63677
ХАР МАШИНЫГ БОЛИУЛЖ, СОНГУУЛИЙГ ГАРААР ТООЛДОГ БОЛОХ.
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Ирэх 2028 оны сонгуулийг хар машингүй авах. Өндөр хөгжилтэй орнуудын адил сонгуулийг 100% гараар авч бас гараар тоолох.

Д

Ганболд ДАВААСҮРЭН

2024.10.23
17:13:24
983 / 100,000
PN-202410-17171
НИЙТИЙН ОРОН СУУЦАНД ДУУ ЧИМЭЭ ГАРГАХ ЗӨРЧИЛ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нийтийн орон сууцанд дуу чимээ гаргах зөрчлийн цагыг өөрчлөх 22:00-06:00 цагийн хооронд байсан бол 20:00-08:00 болгох амралтын өдөр засвар үйлчилгээ хийхийг хориглох засвар үйлчилгээг зөвхөн ажлын өдөр ажлын цагаар хийхийг дэмжиж байна.

Д

Эрдэнэбаатар Дөлгөөн

2024.10.14
12:18:31
468 / 100,000
PN-202410-26562
ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНЭЭС НДШ АВДАГ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-д "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс"-өөс НДШ суутган тооцох заалт нь иргэд иргэд, иргэд ААН хоорондын нэг удаагийн ажлын хөлснөөс авч байгаа нь зөвхөн НДС-ын орлогыг бүрдүүлэх санаа зорилготой. Зүйл нь Хөдөлмөрийн хуулийн дагуу байгуулсан, байнгын ажлын байр буюу цалинтай холбоотой орлогоос НДШ авах ёстой бөгөөд давхардуулан авах хууль бус агуулгатай байна. Дэлхийн улс орнуудад ийм зохицуулалтаар явдаг бөгөөд зөвхөн МУ-д иргэдийг хохироох хууль үйлчилж байна. Иймд хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох шаардлагатай байна.

Б

Отгон Батхүү

2024.10.14
12:17:33
16,606 / 100,000
PN-202410-88135
БҮХ ТӨРЛИЙН СОНГУУЛЬД СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ ТАРААХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОХ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Сонгуульд тараах материал тарааж үр ашиггүй зардал гаргаж байна

А

Энхээ Аажим

2024.10.14
12:16:06
476 / 100,000
PN-202410-17224
ЦЭЦЭРЛЭГИЙН КАМЕР ИЛ ТОД БОЛГОХ
2. Хяналт шалгалт явуулах

Цэцэрлэгийн хүүхдүүд далд хүчирхийлэлд маш их өртөж байгаа учир камерийн системийг ил тод эцэг эхчүүдийн утсан дээр үздэг болгох

Э

Хүрэлтогтох ЭНХ-ОРГИЛ

2024.10.14
12:15:15
446 / 70,000
PN-202409-45311
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
1. Ажлын хэсэг байгуулах

2023 оны 12-р сарын 08-ны өдөр батлагдсан гэрийн тэжээвэр амьтны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах орон сууцанд нохой тэжээхдээ сэрвээний өндөр заадаг олон улсын хуулийн жишгийн дагуу өндөр зааж өгөх орон сууцанд ажлын зориулалттай том нохойг ихээр тэжээж байна. хошуувч хүзүүвч зүүхгүй байна. том чадалтай нохойг нохойгоо ч татаж дийлэхгүй жаахан хүүхдүүд хөтөлж явах нь их байна. нохойн сэрвээний өндөр зааж том нохойг хашаанд тэжээдэг болгох хэрэгтэй байна. хошуувч хүзүүвчтэй байлгахыг шаардах, шаардлага биелүүлэхгүй байгаа тохиолдолд холбогдох арга хэмжээг хэрхэн авахыг тодорхой тусгах хэрэгтэй байна. сөх, цагдаа нь хамаагүй гээд хаядаг. зөрчлийн хуулинд ч байхгүй дунд нь хаягдаад байна.

Б

Баттөмөр БАЯРСАЙХАН

2024.09.25
17:37:02
263 / 33,000
PN-202408-16494
ТҮР ОРШИН СУУГЧ ИРГЭНИЙ ХҮҮХДИЙГ ОЙРХОН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ
2. Хяналт шалгалт явуулах

Хот дотор түр оршин суух хаягтай хүн тухайн тойргийнхоо сургууль цэцэрлэгт хүүхдээ хамруулах

Н

Пүрэвдорж НОМИНЦЭЦЭГ

2024.09.23
09:55:59
462 / 70,000
PN-202408-43825
ТЭЗҮ ГАРГАХ АСУУДЛЫГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

ТЭЗҮ боловсруулах нэрээр төрөөс асар их мөнгө зарцуулж байгааг зогсоох

Б

Сосор БЯМБА-ЭРДЭНЭ

2024.09.23
09:52:30
252 / 100,000
PN-202409-94913
НДШ ТӨЛӨГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЛИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ТӨЛӨХ ТУХАЙ
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгч нас барсан тохиолдолд Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөн хуримтлалаас нь тухайн зээлийг төлөх

М

Өлзийжанцан МАНЖИЛ

2024.09.19
12:16:40
1,464 / 100,000