- Татварын хувь хэмжээг бууруулах, 5% болгох - Буцаан олголтын хувийг /2%/ хэвээр үлдээж эдийн засгийн бодит эргэлтийг ил тод болгох - Татварын зорилгыг гол агуулгаар нь ашиглах
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь заалтын зарим хэсэг буюу “…гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэсэн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэсэн, мөн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-тай холбоотой заалтуудтай зөрчилдөж, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, тэгш байдлын суурь зарчмуудыг зөрчсөн.
Монгол Улсын иргэд бид Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь ардчиллын суурь зарчим, тэгш төлөөлөл, шударга өрсөлдөөнийг бүрэн хангахгүй байна гэж үзэж энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачилж байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй, нэрийн дансан дахь мөнгөжүүлсэн нь орлого нь инфляцийн нөлөөгөөр үнэ цэнэгүй, ажиллаж байх хугацаандаа орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй тэтгэвэр тогтоолгоход амьжиргааны доод түвшинд орох эрсдэлтэй байна.
Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг Эрүүгийн хуульд оруулж ял оногдуулах. Хулгайлах гэмт хэргийн адил зүйлчлэх. 10 жилийн хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэж гадуурхах байдал нь ердийн үзэгдэл мэт болж байна. Мөн үүний төлөө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй байгаа нь хүүхдүүдийг өдөөн турхиж байгаатай ялгаагүй байна. Ялангуяа дээрэлхэх, гадуурхах байдал нэгний халдашгүй байх эрхэд халдаад зогсохгүй бие эд эрхтэн, сэтгэл санааны гүн хямралд оруулах, Монгол улсын иргэний амьд явах эрхэд нь халдах буюу амиа хорлох нөхцөл байдал руу түлхэж буй нэг алхам болж байна. Үүнийгээ сошиал платформоор дамжуулан олон нийтэд юу ч биш мэт харуулж буруу үйлдэл хийж буй хүүхдүүд өөрсдийнхөө буруу санаа бодлоо хооллож бах таваа хангаж байна. Энэ төрлийн үйл явдалд ихэвчлэн баян чинээлэг, тодорхой хэмжээний байр сууриа эзэлсэн нөлөө бүхий байх магадладтай хүмүүсийн хүүхдүүд холбогдож байх тул шударга ёсыг баримтлах, хүний халдашгүй дархан байх, эрхийг хангаж өгнө үү.
Зөрчлийн тухай хуулийн 11.18 зүйлийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих 1.25 хуулийн этгээдийг 4 сая төгрөгөөр торгох, 11.19 дүгээр зүйл.Татварын хууль зөрчих 2.7 хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгох, 3.3 хуулийн этгээдийг 1сая төгрөгөөр торгох, 4.5 хуулийн этгээдийг 4сая төгрөгөөр торгох торгуулийн хэмжээг хуулийн этгээдийн төлбөрийн чадварт нийцүүлэх бууруулах шаардлагатай байна.
Сайжруулсан зуух, түлш нь агаарын бохирдлыг түр хугацаанд бууруулах боловч асуудлыг үндсээр нь шийдвэрлэх урт хугацааны шийдэл биш билээ. Харамсалтай нь манай улс сүүлийн 15 гаруй жилд зуух, түлшнээс давсан шийдлийг төдийлөн нэвтрүүлсэнгүй. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдолд л гэхэд төслийн зууханд одоогийн ханшаар 165.85 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшинд 1.7 их наяд төгрөг, хагас коксжуулсан түлшинд 226 тэрбум төгрөг зарцуулаад байна. Түүнчлэн 28.2 тэрбум төгрөгөөр давхар шаталтад зуух худалдан авах тендер зарласныг та бүхэн санах биз ээ. Энэ хугацаанд агаарын тухай хууль болон агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан дулаалга, цахилгаан халаагуур, эрчим хүчний хэмнэлттэй технологи, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр зэрэг дунд ба урт хугацаанд голлох үүрэгтэй шийдлүүд орхигдож ирлээ. Тиймээс зуух, нүүрсэнд зарцуулж буй санхүүжилтийг агаарын бохирдлыг үндсээр нь арилгах шийдлүүдэд үе шаттайгаар шилжүүлэн олгох санал дэвшү
Цэргийн жинхэнэ алба хааж буй иргэдийн зээлийн харилцааг хамгаалах эрх зүйн зохицуулалт Монгол Улсад хангалтгүй байна. Өнөөдөр олон залуус банк, банк бус санхүүгийн байгууллага болон аппликейшнээр зээлтэй байх үедээ цэргийн албанд татагдаж байна. Цэргийн алба хаах хугацаанд тухайн иргэн тогтмол орлогогүй болдог боловч зээлийн хүү, алданги үргэлжлэн нэмэгдэж, батлан даагч болон ар гэрт нь санхүүгийн дарамт үүсэх нөхцөл бүрддэг. Энэ нь цэргийн албыг нэр төртэй хаах нөхцөлд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн эдийн засагт хүндрэл учруулж байна. Иймд цэргийн жинхэнэ алба хааж буй хугацаанд зээлийн хүү, алдангийг түр зогсоох, зээлийн гэрээг хамгаалах, батлан даагчид төлбөр нэхэмжлэхийг түр түдгэлзүүлэх, ар гэрт дарамт үзүүлэхийг хориглох, мөн алба хаасны дараа зээлийг дахин зохицуулах боломж олгох эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь цэргийн алба хааж буй иргэд болон тэдний ар гэрийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой.
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт Нөат төлөгч аж ахуй нэгж иргэдийн суурь дүнг 400сая болгох татвараа багасгах
Жолоодох эрхийн үнэмлэх нь тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодох эрх олгож байхад дахин мэргэшсэн жолооч нэртэй дарамт үүсгэж байна
Цалингийн доод хэмжээтэй уялдаатай баймаар байна
Мотоцикл болон мопедууд нь тээврийн хөдөлгөөнд хязгаарлагдмал хугацаанд хөдөлгөөнд оролцдог ба 4/10 наас 10 сар хүртэл байдаг ба Татвар төлөх болохоор жилээр төлдөг нь шударга бус ба хуулийн цоорхой болж байна. Иймээс мото хөлөглөгч олон түмэн минь идэвхитэй дэмжиж өргөдлөө батлуулцгаая!!!